Транс тос буюу маслоны тухай

80bf02 p9250071 x800

 

Цөцгийн тос буюу бид ихэнхдээ масло хэмээн Оросоор нь нэрлэж заншсан амтат идээ маань яг юу агуулж, ямар байх ёстойг олж мэдсэнээ та нартаа хүргэх гэсэн юм. Үнээний сүүг бүрэн автоматажсан үйлдвэрийн аргаар боловсруулж өтгөн цөцгийг нь мөн л автомат машинаар цохин цөцгийн цэвэр тос гаргаж авдаг байна. 

Уг нь, Монголд хөдөө сүүн заводуудад сүү машиндаж шингэнийг нь ялгаад өтгөн цөцгийг нь цохиж масло хийдэг байсантай адил технологи л доо. Боловсронгуй, цэвэрхэн нь л сайхан юм. Хоногт дөрвөн тонн масло гаргадаг үйлдвэр байна лээ. Хамгийн гол нь ийм цөцгийн цэвэр тосыг 80-90 хувийн тослогтой, дээд тал нь 16 хувийн устай байхаар хольж “цохиод” боож савлан худалдаанд гаргадаг юм байна. Энэ бол Европын холбооноос тогтоосон норм аж. 

Яагаад устай хольдог вэ гэхээр цөцгийн тос цэврээрээ бол талхан дээр тийм ч амархан түрхэгдчихээргүй ихээхэн хатуу хөшүүн байдаг болохоор жаахан уярааж байгаа нь тэр гэнэ. Өөр юу ч хольдоггүй, холих ч ёсгүй. Харин бидний “маргарин” гэж хэлдэг тос маань дээрх тос ус хоёр дээр ургамлын гаралтай тос нэмэгдээд ийм бүтээгдэхүүн болдог гэнэ.

Цөцгийн тос нь 80 хувиас доош болоод ирэхээрээ “масло” гэсэн хүндтэй нэрийг зүүх эрхгүй, маргаринаараа л үлдэнэ. Үүнд уг цөцгийн тосны гурван хувьтай тэнцэх ургамлын тос холилддог юм байна. Энгийнээр бодвол, 100 гр маргаринд ойролцоогоор 80 гр цөцгийн тос, 2.5 гр ургамлын тос, бусад нь ус байх нь.

Энэ удаад миний сонирхлыг ихээхэн татсан зүйл бол, Чех улсын иймэрхүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд нийтийн хэрэгцээнд зориулан цөцгийн тосоо савлаж худалдаанд гаргахаас гадна тодорхой хэмжээгээр улсын нөөцөд зориулан “Ширээний...” гэсэн тодотголтойгоор (чехээр „Stolnн mбslo“ гэдэг) савлаж улсын “хөргөгч” руу илгээдэг юм байна. Ийм маслыг бүр хөлдөөж -18 хэм хүртэлх нөхцөлд 24 сар хадгалдаг, энэ хооронд улс хэрэгцээг нь гаргахгүй бол буцаагаад үйлдвэрт нь илгээж дахин савлаж худалдаанд гаргадаг юм байна. Гэхдээ үйлдвэрлэсэн болон хадгалах огноог заавал заасан байдаг. 

Худалдан авагч анзааргатай хандвал хоёр жил болсон масло байна уу үгүй юу гэдгийг нь уншиж мэдэх юм. Хэрвээ арай удсан бол шууд талхан дээр түрхэж идсэнээс боов боорцог хийхдээ хэрэглэсэн нь дээр нь мэдээж. Гэхдээ ийм цөцгийн тос тэр болгон таарахгүй л дээ. Миний хэлэх гэж байгаа гол юм юу вэ гэхээр, масло зэрэг хүн амын хүнсний гол нэрийн зүйлсийг улс тогтмол нөөцөлж авдаг байх нь. Юмыг яаж мэдэх вэ онцгой байдал, осол аюул зарлагдаад хүнс хомсдоод ирвэл улс нөөцтэй сууж байх нь. 

Манай Монголд малын махаа ингэж нөөцөлдөг байх. Бусдыг нь яадаг юм бол. Бас нэгэн сонирхууштай зүйл гэвэл, ийм энгийн цөцгийн тосноос Энэтхэгээс гаралтай ардын уламжлалт анагаах ухаанд ихээхэн хэрэглэгддэг “Ghee” хэмээх тосыг амархан гаргаад авчихаж болно. Том жижиг хоёр сав хэрэглэнэ. Том саванд нь ус халаагаад зуухан дээр тавьж дотор нь жижиг саванд маслаа хийгээд хайлуулна. 

Масло хайлаад дээгүүрээ хөөс ялгарч ирэхэд нь түүнийг нь халбагаар эвтэйхэн авч хаяад байна. Ингэсээр хөөсрөхөө больж цэвэр тос үлдэнэ. Дороо бага зэрэг тунадас ялгарна. Хэрвээ удаан хугацаагаар хадгалах хэрэгтэй бол энэ тунадсыг эвтэйхэн ялгаж шүүж цэвэр тосыг нь цэвэр шилэнд авна.

Манайхны шар тосыг санагдуулсан шаргалдуу цэвэр тос гарна. Үүнийг орчин үед янз бүрийн л юманд хэрэглэдэг болж байгаа юм байна. Гол нь ходоодны хүчил ихтэй хүнд сайн, бага зэргийн түлэнхийд түрхвэл сайн, үр тогтоох чадвар нэмэгдүүлдэг, ой ухаан оюун санааны чадварыг нэмэгдүүлдэг... гээд л байна.

Транс тос ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд: 

1. Чипс
2. Майонез 
3. Маргарин 
4. Ихэнх үйлдвэрийн боорцог
5. Ихэнх үйлдвэрийн бялуу, нарийн боов 
6. Ихэнх түргэн хоолны газрын тосонд шарсан бүтээгдэхүүнүүд 
7. Вафли, печень 
8. Гадуур зардаг пирожки, зарим хуушуурууд 
9. Зарим чихрүүд 
10. Түрхдэг шоколад 
11. Зарим кетчуп 

Үйлдвэр хоолны газруудын хэрэглэдэг гол шалтгаан нь: Хямд, олон дахин хэрэглэхэд амт чанараа алддаггүй, өнгө нь хувирч түлэгддэггүйд оршдог гэнэ. Үндсэндээ тэдэнд эдийн засгийн өндөр ач холбогдолтой. 

2015.11.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Хоригдлуудыг өршөөж, Г.Шийлэгдамба сайдыг хорьсон өдрүүд -

...

Дэлгэрэнгүй » 2015.11.07

Өндөр албан тушаалтан болон хамаарал бүхий компанид ЖДҮХС-гаас зээл олгохгүй

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Н.Энхбаяр: Энэ бол цэвэр МАНАН-гийн захиалга

...

Дэлгэрэнгүй » 2016.04.26

Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

С.Баяр vs Ж.Батзандан

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

Тангараг өргөсөн хүмүүс төрийн шийдвэр эсэргүүцээд байна

...

Дэлгэрэнгүй » 2017.02.06

”Барьцаа 007” дэлгэцэнд гарч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.11.21

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоосон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19