Хөдөө аж ахуйн сургуулиас салж үхэхгүй цөөнхийн төлөөлөл


Тэр бусдын нүдэнд УИХ-д ч, АН-ын бүлэгт ч ганцаардмал шахам нэгэн. Энэ ньтүүнийг зожиг мэт харагдуулах авч огтоос тийм биш гэж хэлж болох. Яагаад гэвэлтэр зах зээлийн нийгэмд хөл тавьж ахуй үед ганзага хөөгөөгүй. Хөдөө аж ахуйнсургуулийн багшийн цалинтай эвлрээд боловсролын салбарт үлдсэн. Энэ нь түүнийгнамын нөхдөөс нь баахан хөндий зожиг мэт харагдуулдаг байх. Учир нь УИХ-ыгбүрдүүлж байгаа АН МАН-ын нөхдүүдийн ихэнх нь зах зээлийн нийгэмд хөл тавихадганзага хөөж аажмаар хувьчлал нэрийн дор үзэл санаагаа нэгтгэсэн наймаачидучраас түүнээс даанч хол. Тэр тусмаа өөрийнх нь данслагдах АН-ын бүлгийн гишүүдбол бүгд наймаачид. Өдгөө улстөрөөр туршлагажин бойжсон олигархи бүлэглэлболчихсонгэдэгтэй хэн маргах билээ. “АПУ” Г.Батхүү, “Женко” Х.Баттулга тэргүүтэймаш олон хүнийг нэрлэж болно. Тэгэхээр Ардчилсан намаас түүн шиг номын шахамхүн олоод ир гэвэл байхгүй. Ямар Г.Батхүүтэй архины наймаа хэр байгаа тухайхууч хөөрч, Х.Батулгатай төмөр замын нууц гэрээ шивнэлтэй биш. Ядахад лБ.Гарамгайбаатартай замын тендер ярьж, Лу.Болдтой онгоцны наймаа хөөрөлдөжчадахгүй. Ийм болохоор ганцаардахаас өөр аргагүй.



Магадгүй, зах зээлийн нийгмийн хүнд үед ямар ч наймаа хөдөлгөхгүй яаж болжбайсан юм. Тэгээд улстөрд өдий зэргийн амжилт үзүүлсэн зэргийг нь бэл бэнчинтэйнь холбож хардах нь элбэг. Өөр аргагүй болчихсон системтэй учраас яах аргаалга. Хардлага тайлах гарц бий. Тэрээр өмч хувьчлал яригдаж ахуй цагт малыгмалчдад өгөх тухайд гар бие оролцсон туршлага бүхий хүн. Тодруулбал, Хөдөө ажахуйн их сургуулийн багш Н.Эрдэнэцогт, Л.Нямбат, Д.Алтангэрэл, С.Бадарч нарынхамт хувьчлалын үндэслэлийг гаргаж боловсруулсан хүмүүсийн нэг.Түүний гаргасанзураглалаар мал малчдад очсон гэхэд болно. Нэгдэл хэмээх их айлыг задрахад малхувьчлах тухай төлөвлөгөө боловсруулж суусан хүн яаж хоосон хоцрох вэ гээдуншигч таны хорхойссон хардлагыг тайлж болох юм. Уг нь бол Хөдөө аж ахуйн дээдсургуульд Сүхбаатарын нэрэмжит цалинтай, онц сурч байсан оюутныг сургуульдаабагшаар үлдэхийг урьсан зэргээс нь харвал гэгээлгээр бодож болохоор. Энэ тухайдөгүүлэхийн тулд түүний тухайд цухас дурдах хэрэгтэй болж таарна. 



А.Бакей ньХөдөө аж ахуйн их сургуулийг тойрон нүүдэллэж, 1980 оноос УИХ-дсуутлаа буюу 2004 он хүртэл энэ айлын данстай байв. Ерөөсөө цэл залуу насаахөдөө аж ахуйн чиглэлд боловсон хүчин бэлтгэхэд зориулсан гэхэд болно. Түрхэнзуурт Зүүнхараагийн Сангийн аж ахуйд ажилласныг эс тооцвол тэр Хөдөө аж ахуйнсургуулийн хүн. Төрж өссөн Баян-Өлгий аймгийн дунд сургуулийг 1976 онд төгссөнцагаас хойш их хүрээнд суурьшсан тэрээр 2004 онд УИХ-д үндэсний цөөнхийгтөлөөлөх болсон нь тухайн үеийн өрсөлдөгчдийнхөө гайхлыг барж байв. Харинтүүхнээ 2008 оны “Долдугаар сарын 1” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн тэр хар өдөрА.Бакей нэгэнт ялагдал хүлээсэн байв. Гэсэн хэдий ч тэр бусад шиг үймээншуугианыг ил далд дэмжсэнгүй. Чимээ аниргүйхэн яваад Хөдөө аж ахуйн ихсургуулийн Шинжлэх ухааны албаны проектороор суучихав.



Тэр угийн суурьтай дуу цөөтэй ч буурь суурьтай нэгэн. УИХ-д хоёр ч удаабайнгын хороо удирдах болсон нь түүнийг өөрийн эрхгүй дуу оруулахад хүргэсэнбайх. Түүнээс бус тэр бүрийд чалчаад байхгүй. Хүнс хөдөө аж аж ахуйн байнгынхорооны даргаар улирч ажилласан зэргээс харвал өнөөх л Хөдөө аж ахуйн ихсургууль тойрсон их нүүдэл нь энэ суудалд улираасан байх. Харин АН ялалтбайгуулж, тэр өөрөө Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байхдааэхнэрээ Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хэлтсийн даргаар томиллоо гэх шуугиандэгээж байв. Уг нь бол А.Бакейн эхнэр тус яаманд он удаан жил ажиллаж байжХяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга болсон юм билээ. Хаа чбайдаг л зүйл. 2012 оны сонгуулийн дараа Төрийн алба төрлийн хэлхээнд орж,ажлаа мэдэхгүй мангар бацаануудаар дүүрчихсэн, шуудхан хэлэхэд гацаанд орчихсонбайсан. Ийм үед туршлага бүхий хүнийг дэвшүүлэхээс өөр гарц байгаагүй биз ээ.



“Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдгийг 2008 оны ялагдлаар сайтаройлгосондоо ч тэр үү эхнэрээ томилсон тухай шуугиан тасраагүй байхад төрсөндүүгээ Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болгоод авав. Уг ньтүүний дүү А.Манкей орон нутгийн сонгуульд өвдөг шороодсон ч ахынхаа нөлөөгөөршороотой ч гэсэн туг тойрч аймгийнхаа ИТХ-д суусан гэдэг. Үнэн худлыг одоонягтлах гээд яахав. Түүнд үүнээс өөр гоочлох зүйл гараагүй учраас ийнхүү“ноцсон” ч байж болно. Ер нь эхнэртээ тусалж, дүүгээ алсаас дэмжиж яагаад болохгүй гэж. Ямар Н.Энхбаяр шиг эхнэрийнхээ өрөөнийүүдэнд Монгол Улсын генералуудыг оочёрлуулсан биш.



2008 онд ялагдал хүлээснийхээ дараа тэрээр “Ураг ядрахаараа төрлөө турагядрахаараа уулаа” гэдгийн л үлгэр болсон. Идэр залуу насныхаа хорь гаруй жилийгзориулсан газар нутаг нь түүнийг арай ч хөөчихөлгүй угтаж авсан биз. Түүнээсбус А.Бакейг очиж ахуй цагт Хөдөө аж ахуйн их сургууль дарга захирлынмаргаантай байсан. Тодруулбал, залуусын бүлэглэл зарим удирдлагаа илтэсэргүүцэж ахуй цагт мань эр тавьж буусан хэрэг. Гэсэн хэдий ч нэгэн насыг тэндөнгөрөөж, Хууль тогтоох дээд байгууллагаар дамжсан хүнийг яалтай нь ч билээ.Яаж ч бодсон зангараг харуулж таарна. Ингээд тэрээр төр түшилцэж байсан хүнийхувиар Санхүүгийнзохицуулаххорооныхяналтынзөвлөлийнгишүүнээр тодорч, улмаар 2012 оны сонгуульд төрөлх нутгаасаанэр дэвшин өрсөлдсөн юм. Нутаг орноодоо төдийлөн хулгана хөеө цуглуулах шигэлдэв юм зөөгөөд байдаггүй ч тэр ялалт байгуулсан. Казак түмний дундаас УИХ-дР.Сандалхаан,Т.Султаан, Х.Баделхан,Х.Жекей,А.Мурат,  К.Сайраан, А.Телейхан гээд цөөнхөө төлөөлж байсан түүхтэй.



      Харин 2012 оны сонгуульд тэрАН-аас Ч.Куландагийн хамт МАН-ын А.Телейхан, Х.Жекей, ИЗНН-ын С.Бакытхан болонбусад өрсөлдөгчидтэй нүүр тулснаар парламентад орж ирсэн. Баян-Өлгий аймгийнбайлгалийн үзэсгэлэн бүрдсэн Цэнгэл сумын уугуул тэрээр хөдөө төрж өсөөд,бусдын адил сумын сургуулийн дотуур байранд хүмүүжсэн. Харин ах нь Багшийнсургууль төгсөөд сумандаа очсон учраас долдугаар ангиасаа тэр ахтайгаа амьдарч,Өлгий хотынхоо 10 жилийн сургуульд эрдмийн аянд дөрөөлснөө ярьсан байна лээ.Эндээс л тэр их эрдмийн аянд дөрөөлж нийслэл хүрээнээ ирсэн түүхтэй.



       Тэрээр 2004 онд УИХ-д оржирүүт л бүхий л ажлын хэсэгт голлох үүргийг чимээгүйхэн гүйцэтгэсэн. Чухам ажилболсон нь хэд юм бол. Ямартай ч Төрийн ордныг шинээр барих тухай ажлын хэсэгторчихсон шинэ ордонтой болох тухай дуугарч байсан нь санаанд илхэн байна. Харинхэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчидтэй холбоотой хуулийн ажлын хэсэгт заавал түүнийнэр байдгийг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Тэгэхээр өнөөгийн бидний мөрдөжбайгаа хуульд түүний оролцоо ямар нэгэн хэмжээгээр буй. Айсуй 2016 онысонгуулиар тэрээр төрж өссөн нутгаа бараадах нь зүй ёсны хэрэг. АН-аас тийш ньдайлаар мордуулчих нэг ч хүн байхгүй гэдэгт эргэлзэх хэрэггүй.



       Аль тэртээ 30 гаруй жилийнөмнө хөдөө аж ахуйн их сургуульд хөл тавьж байсан тэрээр өнөөдөр ч энэсургуульдаа данстай хэвээрээ. Хөдөө аж ахуйн сургууль байсан цагт тэр тэнд байхбололтой. Тэрбээр өдгөө ч тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладагаж. Тухайлбал, А.Бакей БШУ-ныСайдын 2014 оныаравдугаарсарын 8-ныА/399 тооттушаалаарТөрийнөмчийндээдболовсролынсургалтынбайгууллагынтөрийнтөлөөлийн тоонд өөрчлөлт оржээ. Үүнтэй холбогдуулсанхуралдаанаар түүнийгУдирдахзөвлөлийнгишүүдийн 100хувийнсаналаардаргаарсонгожээ. Эндээс харвал тэр хөдөө аж ахуйн их сургуулиас салжүхэхгүй нэгэн бололтой.



С.Ууганбаяр

 

 

2015.11.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Ээлжит бус чуулган хаалтаа хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.14

Амласан байрууд эзэндээ очсон уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Дахин зээл авбал Монгол Улс дампуурна !!!

...

Дэлгэрэнгүй » 2015.09.21

Ц.Амарбаясгалан: Шийдсэн бол хийх хэрэгтэй, хийсэн бол дуусгах хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2015.12.17

Харшлын шинж тэмдгийг багасгах 5 байгалийн арга

...

Дэлгэрэнгүй » 2015.08.19

“Петростар” ХХК-ийн бүх шатахуун түгээх станц төлбөрийн баримт олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.11

Сурвалжлага: Хямрал дагуулсан шинэ жил айсуй

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16

У.Хүрэлсүх: Улаанбаатарыг утаагүй болгох асуудлыг Н.Цэрэнбат, С.Батболд хоёрт үүрэг болгож байна

...

Дэлгэрэнгүй » 2018.02.06