Г.Шийлэгдамбын суудлын төлөөх тулаан ширүүсчээ

     Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайдад хүргүүлсэн. Түүний өргөдлийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Намуудын тохиролцоогоор  МАХН-аас эл албанд хүнээ сойх ёстой. Одоогоор тус албан тушаалд хэн суух вэ гэдэг нь тодорхой болоогүй ч МАХН дотор ширүүн өрсөлдөөн эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын гишүүд ЭМС-ын сайдын суудал дээр нэлээн том зодоон өрнүүлж буй сурагтай. Тэдгээрээс хамгийн ширүүн тулааныг Н.Удвал, Ц.Шаравдорж нар эхлүүлсэн байна. 

Эрүүл мэндийн сайдын албан тушаалаас буугаад удаагүй байгаа Н.Удвал дахин сайд болохоор өрсөлдөж буйг эсэргүүцэх хүн нам дотор нь олон байгаа гэнэ.  Учир нь түүнийг Эрүүл мэндийн сайд болон дэд сайдаар хэд, хэдэн удаа ажиллахдаа олигтой ажиллаагүй, салбараа тааруухан удирдсан гэж дүгнэж байгаа аж. Тэгээд ч Эрүүл мэнд, спортын сайдад Н.Удвалаас өөр хүн очих боломжийг нэг удаа олгох ёстой гэж тус намынхан нь ярьж буй сурагтай. Нэгэн цагт тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан бүсгүйг хүртэл дэмжихгүй байгаагийн шалтгаан нь МАХН залуусаа дэмжих ёстой гэсэн хэсэг хүмүүсийн ярианаас үүдэлтэй аж.  Харин УИХ-ын гишүүн асан, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн хувьд Н.Удвалаас дор хүндхэн байдалтай байгаа гэнэ.Түүнийг болох бүтэхгүй бүх зүйлд оролцож явдаг. Тэтгэвэрт гарах насны хүн байж залуусдаа байр, суудлаа тавьж өгдөггүй. Мөн нийгэмд нэр хүнд багатай. Тиймээс сайдад нэр дэвшүүлж болохгүй гэдэг шүүмжлэл их дагаж байгаа аж.


Ямартай ч Н.Удвал, Ц.Шаравдорж нарын хувьд хоёулаа тус албан тушаалд очих сонирхолтой байгаа бөгөөд нилээн ширүүн тэмцлийг нам дотроо өрнүүлж байгаа сурагтай. Тэдний хажуугаар мэр, сэр хүмүүсийн нэр ч дуулдаж байна.

 

Үүнээс гадна МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын асуудал ч хөндөгдөөд эхэлжээ.  Г.Шийлэгдамбыг баривчилж саатуулсан нь МАХН доторх албан тушаал хүмүүсийг хөдөлгөөнд оруулсан байна. Г.Шийлэгдамбын оронд намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдох магадлалтай хүмүүсийн дунд МАХН-д гишүүнээр элссэн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдорж нарын нэр дуулдаж буй юм. Мөн Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал ч өрсөлдөж мэдэх тухай мэдээлэл байна.

 

Г.Шийлэгдамба Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан гаргасан ажлаас чөлөөгдөх өргөдөлдөө “АТГ-ын байцаагчид надад эрүүгийн тусгай ангиар хэрэг үүсгэж, ихээхэн хэмжээний мөнгө авсан мэтээр тулган байцаасан. Тухайн үед миний өрөөнд хувийн зорилгоор өөрийн олон жилийн танил нөхрөөс зээлсэн мөнгийг хадгалж, хувийн хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөж байсан. Би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй. Өөрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглаж тэрхүү мөнгийг олоогүй учраас АТГ-ын байцаагчид үзүүлсэн. АТГ-аас энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж, ямар нэгэн хууль бусаар олсон мөнгө эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзээд хэрэг үүсгээд ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхаа ажилчдын нэр хүндийг сэвтээхгүй байхыг хичээж байна. Дээр нь энэ хэрэг улс төрийн нөхцөл байдлаас үүдэн багагүй хугацаа шаардагдах болсон тул би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэж бичсэн байсан юм.

 

Түүнийг цагдан хорьсныг намын нөхөд нь эсэргүүцэж байгаа юм. Харин эх сурвалжийн мэдээллээр АТГ-ын мөрдөн байцаагч цагдан хорих болсон үндэслэлээ прокурорт танилцуулж, эрхээ авсан. Прокурор шүүхэд уг асуудлыг танилцуулсанаар захирамж гарган цагдан хорьжээ. Шүүхийн захирамжаар 14 хоног цагдан хорихоор болсон. Хэрэв дээрх хугацаанд яллагдагчаар татвал цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах эрх нь нээлттэй юм байна.

Т.Хулан

24tsag.mn

2015.11.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Хүүхдийн аминд хүрсэн нохойн эзнийг яллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

Үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Реппер залууд зөвлөгөө өгөв

...

Дэлгэрэнгүй » 2015.10.13

Хулгайчийг үйлдэл дээр нь авсан фото зургийнх нь дагуу хэзээ ч барих боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.09.11

ХААН Банк 10 гүйлгээ 10 iPhone урамшууллыг амжилттай зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.11

АН-ыг Н.Алтанхуяг “тэргүүлнэ”

...

Дэлгэрэнгүй » 2016.03.09

“Дуулахаараа жаргадаг түмэндээ”

...

Дэлгэрэнгүй » 2018.01.09

Хишигдалай: Тэгээл хүний юмаар хүүдэгнээл том том яриад яваад байв!

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11