“А321”-т бөмбөг дэлбэрсэн гэдэгт 90 хувь итгэлтэй байна

КАИР. /Ukriform/. Оросын зорчигч тээврийн “A321” онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах Египетийн комисс уг онгоцны хар хайрцгуудад бичигдсэн чимээ нь онгоцонд бөмбөг дэлбэрсний чимээ болохыг 90 хувийн магадлалтайгаар нотолжээ. Энэ тухай “Reuters” агентлаг тус комиссын бүрэлдэхүүнд багтсан шинжээчийн мэдээллийг иш татан уламжилсан байна.

“Хар хайрцгуудын мэдээлэл болон тэдгээрт хийсэн дүн шинжилгээ онгоцонд бөмбөг суурилуулсан гэдгийг харуулж байна. Бид үүнд 90 хувь итгэлтэй байна” гэж эх сурвалж хэлжээ.

Онгоцны хар хайрцгуудын бүх мэдээллийг 11 дүгээр сарын 7-нд амжилттай хуулж авсан байна. Египетийн комиссын дарга Айман аль-Мукаддамын хэлснээр, нислэгийн бичлэгүүдээс үзэхэд онгоц унахаасаа өмнө автомат жолоодлогоор нисч байжээ. Мөн онгоц ниссэнээсээ болон унах хүртлээ агаарт 23 минут байсан бөгөөд осолдохоосоо өмнө өндрөө авч, цагт 521 км-ын хурдтай нисч байсан байна. Бичлэгийн дараагийн секундуудад дэлбэрэх чимээ сонсогдсон гэж аль-Мукаддам онцлон хэлсэн байна.

Нислэгийн бичлэгт дэлбэрэлтийн чимээ бичигдсэн тухай Францын телевизийн “France 2” суваг 11 дүгээр сарын 6-нд эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ. Энэ чимээ нисэх хөдөлгүүрийн ажиллагаа доголдсоны улмаас дэлбэрэлт болсны чимээ биш байсан гэж мөрдөн байцаагчид хэлсэн байна.

2015.11.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Д.Жагдаг: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147