Гүйцэтгэл тааруу ч туслах дүрийн атаман


      Улстөрчийн хувьд намтар нимгэн. Наяад оныбагачууд бидний хичээлээ бичдэг байсан 12 мөнгөний дэвтэрт хангалттай багтчихнамтартай энэ нөхөрт нэгэн дэвтэр роман ч багдахаар намтар цуглуулж өгсөн хүннь хаашаа ч зайлахгүй Н.Энхбаяр. Одоо түүнд Н.Энхбаярын эхлүүлж, ариутганшүүсэн эмгэнэлдүү гэмээр романы хоёрдугаар дэвтэрийг бичих үү, эсвэл төгсгөжорхиод ахиад шинээр эхлэх үү гэдэг хоёр л зам үлдсэн. 

     Тэр намтар цуглуулан эхлүүлж өгсөннөхөртөө таалагдахаа больсон хийгээд “Тэжээсэн бяруу тэрэг эвдэх”-ийн үлгэрболлоо хэмээн хэвлэлээр нэг жиг жуг гэх. Яадгийм, заавал яагаад олигархибүлэглэлд багтах, эсвэл “Авлигын загалмайлсан эцэг”-ийн цүнхийг зөөж байх ёстойгэж. Тухайн үеийн эрх баригчдын өөрсдийнх нь батласан хуулийн дагуу л хуультогтоох дээд байгууллагын танхимд ороод ирээ биз дээ. Тухайн цагт захын нэгнөхөр итгэхгүй байсан намын жагсаалтад эрэмбэ эдэлсэн хүн. Ардын хүүхэд суужболдоггүй газар юм уу. Заавал оффшор бүсэд сая ам.доллар мартдаг нөхөр, архиныүйлдвэр эрхэлдэг нөхөд суух ёстой газар юм уу. Яагаад үндэснийхээ их сургуулийгхууль зүйн чиглэлээр сурч, өөрийнхөө хэмжээнд салбартаа зүтгэж ирсэн залуу оржирж болдоггүй газар вэ.

      Түүнийг Н.Энхбаярыг дагаж улстөрд оржирсэн, хэн ч биш нэгний дүрээр мөнхрүүлэхийг хүсэгчид улстөрд цөөн бус бий.Яагаад гэхээр тэр дүр нэгт анд З.Баянсэлэнгээс тэс өөр хүн бололтой. Гэсэнхэдий ч тэр парламент хэмээх тайзан дээр үзэгдэл бүхэнд ил гарахыг хүсэмжилдэгтуслах дүр. Тэр туслах дүрээ маш сайн бэлтгэж, тайзан дээр гардаг ч гүйцэтгэлхангалтгүй байдгийг бид мэднэ. Тухайлбал тэр Х.Тэмүүжин, С.Баярцогт гээд олондүр дээр ажиллаж төлөвлөгөө боловсруулсан ч гүйцэтгэл байгаагүй. Энэ тухайдхойш дурдах болно. 

     МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл АН-ынзасагт уригдсан цагаас хойш дөрөв дэх жилийнхээ цулбуурыг эвхэх гэж байна. Энэхугацаанд эвслээс сайд дарга болоогүй хүн үгүй. Ганцхан О.Баасанхүү л Өргөдлийнбайнгын хорооны даргын албатай энэ дөрвөн жилийг үдэхээс өөр гарц түүний хувьдхарагдахгүй байна. Тэр чадахгүйдээ биш байх. Уг нь нэг тэрэгний дугуйнууд нэг лтийшээ өнхөрнө, эс чадвал хохь дугуй болж үлддэг жамтай шүү дээ. Хууль зүйнсайд асан Х.Тэмүүжинтэй нэг савнаас хооллож, хууль зүйн боловсрол олсон болоодч тэр үү, эсвэл оюутан ахуй цагийн хонзогнол гэмээр зүйл түүнээс үе үецухалзаад байна уу гэх хардлага төрдгийг нуух юун.

     О.Баасанхүүгийн УИХ-д орж ирээд бүтээсэнтуслах дүрийн нэг бол Х.Тэмүүжин. Тэр түүнийг Хууль зүйн сайд байхад ньогцруулах тухай мөн ч их үзсэн. Ямартай ч хуулийн сайд маань О.Баасанхүүгийноролцоогүй, их л дээрээс боловсруулсан угсраа мэхэнд уначихсан. О.Баасанхүүгийнбарьцтай барьцгүй бужигнуулаад байсан мэх огт тус болоогүй гэхэд болно. Ахнарынхаа тусгай төлөвлөгөөгөөр боловсруулсан сүлжээ мэхэнд орчихсон нь тэр.Тэгэхээр түүний УИХ-д орж ирээд хийсэн нэг ажил нь ямар ч үр дүн үзүүлээгүйгэдгийг эндээс харж болно. Гэсэн ч Х.Тэмүүжин огцорсноор түүний санаа багаболовч амарсан байж болно.

      Нэг сургуулийн нөхөртөө ийн хорсож удаадараа огцруулахаар хөөцөлдөж байсны цаана чухам юу байв гэдгийг улстөрийнх ньталаас тайлбарлах гээд ноцтой шалтаг олсон нь үгүй. Нам бүлэглэл өөр ч тэдэндийн муудах шалтаг улстөрийн зүгээс харагдахгүй нь гайхалтай. Н.Энхбаярыг хорьжцагдсан, бусдыг нь шалгасан энэ тэр бол Х.Тэмүүжин шиг жижиг гарт огт хамаагүй.Том талбайд болж өрнөсөн улстөрийн акц. Тэгэхээр оюутан ахуй цагийн нэг гомдолявдаг гэж таамаглаж болохоор.

      Ямартай ч тэрээр нэгэн ярилцлагдаа “...ихсургууль төгсчихлөө. МУИС маань багшаар үлд гэсэн. Сурлага гайгүй байсан болохоор бүх тэнхимүүд чи манайд ор гээд л би чинь бардам байлаа. Онцтөгссөн  болохоор нэр хүндтэй байсанбайх. Намар 9 сард хүрээд ир л гэцгээж байна. Тэгээд намар нь яваад очсон чиньманай багш нарын хүүхэд л гэнэ, найзуудынх нь л хүүхэд гэнэ. Бүгдийг нь багшааравчихсан, надад ажил байхгүй. Нөгөө онц төгссөн энэ тэр ч будаа. Тэгээд  одоо яахав дээ, би гэдэг хүн ажиллаж амьдрахёстой юм чинь  “Витавит” ундааны үйлдвэрторлоо” гэсэн нь бий. Монгол Улсын их сургууль, суралцаж төгссөн сургуульдаабагшаар үлдэнэ гэдэг хэн бүхэнд олдохгүй тавилан. Тиймдээ ч хувь тавиланг ньөөр байлгаж болох замаас гаргасан хэн бүхэнд гомдож явдаг цэл залуугийн араншинХ.Тэмүүжин рүү асаадаг юм билүү хэн мэдлээ. Хүн гэдэг амьтан чинь ааш арга ньолддоггүй өчүүхэн амьтан шүү дээ. Х.Тэмүүжин түүнээс насаар ах ч яах аргагүйдоод ангид нь суралцаж сургуулиа дүүргээд багшаар үлдсэн хүмүүсийн нэг.

      Арай тэдний дунд охид бүсгүйчүүдийнтөлөөх гомдол явсаар Төрийн ордон, Хууль тогтоох дээд байгууллагын танхимдүргэлжлээгүй гэж найдая. Гэхдээ их хаадын эзлэн түрэгмийлэл, дайн байлдаанихэнх нь охид бүсгүйчүүдээс болсон гэдгийг бас мартаж болохгүй.

      Мөн мань эр МАХН, МАН нэрийн тухайд ярьжсуугаад “Раднаасэд  гээд  манай доод ангийн залуу байдаг юм. Одоо энэ Х.Тэмүүжингийн анги билүү дээ” хэмээсэннь аанай л цаад хоёрыгоо үл тоомсорлож байгааг төвөггүй харуулж байна. Ихсургуулийн хууль зүйн анги төгсөж, өчнөөн зуун мянган хуулийн зүйл заалтцээжлэхээс гадна хүний сэтгэл зүйг гадарлаж боловсорсон энэ залуу доодангийнхаа нөхдийг мартана гэж хэзээ ч байхгүй биз дээ.

     Тэр өөрийгөө сохор аз түшээд УИХ-д ороодирлээ гэж огт боддоггүй нь илт. Тиймдээ ч намынхаа дарга Н.Энхбаярын уур цухлыгбарах нь олонтаа. “Би Энхбаярыг хаан байхад нь танилцаж ойртоогүй” гээд лдайраад байна шүү. Аз нь түшсэн, эз нь түшсэн эсэхийг тун удахгүй болох 2016оны сонгууль хэлээд өгөмз. Наана нь яарч дүгнэх гээд яахав. Түүнд айсуйсонгуулиар ахиад ийн аз дайрахгүй учраас ёстой бор зүрхээрээ үзэж таарна.Үзэхэд учир бий, бор зүрхнээс гадна боодолтой мөнгө бүхнийг шийддэг ажил болсонгууль. Мөнгө тараадаггүй юм гэхэд мөнгө дутах үе бол энэ л цаг хугацаа.Намынх нь олигархиуд түүнд мөнгө өгөхгүй. Ядахад МАН-тайгаа ч нэгдэж магадгүйзүйл яриад эхэлчихлээ. Тэгэхээр түүний хувьд сонгууль бол хурдан буугаарзэвсэглэсэн дайснуудын өөдөөс ташуур бариад орж байгаатай ижил зүйл болно. Азтаарвал шархдаад амь гарна. Үгүй бол үхнэ. Ийм л хоёр зам түүнийг тосч уулзана.Яахав өнгөрөгч хугацаанд тэр олны нүдэнд орж, чихэнд үлдэхтэйгээ ярьж харагдсанбайх. Х.Тэмүүжинтэй үзэхээс эхэлсэн энэ ажиллагааС.Баярцогтоор дамжаад авсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыгогцруулах тухай тэрээр нэлээд шаргуу үзээд бас л хад мөргөсөн.

     О.Баасанхүү Үндэсний аюулгүй байдлынзөвлөл, Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц гээд маргаан шийдвэрлэх, цэгцлэх эрхтэйбүхий л шатны байгууллагад хэн нэгэнтэй холбогдсон гомдол санал гаргажбужигнуулах оролдлого хийж явдаг. Энэ бүгд нь түүнийг улстөрийн талбарт нэгэнтуслах дүрийн эзнээр өөрийн эрхгүй тодруулсан юм. Даанч гүйцэтгэл огт байхгүй.Чингэсний учир нь түүний санаж сэдэж хөөцөлдсөн хууль бус үйлдлийг түүний талдхэзээ ч шийдвэрлэж байсангүй. Бүгд л авлигачид, олигархиуд учраас тэр ганцаараабүү хэл хамтаараа зүтгээд ч дийлэхгүй. Энэ нь эргээд О.Баасанхүүг хэрэгтэн мэтхарагдуулсаар мартагдаж байна. Учир нь тэр хуульч хүн учраас хууль зөрчсөнэлдэв үйлдэлтэй эвлэрэхээс зайлсхийдэг. Энэ чанар нь шат шатны хуулийнбайгууллагад хандахад хүргэдэг ч цаадуул нь хуулийн дээгүүр гишгилээд өнгөрдөгучраас огт тоохгүй.

     Одоо тэр эртхэн нэг тойрог сонгоод сонгогчолонд үнэнээ хэлээд явах хэрэгтэй. Надад ямар ч мөнгө байхгүй, би улс орноохуурч, татвар төлөгчдийн мөнгөнөөс халааслаагүй. Харин сайн хууль дүрэмгаргахад туслана гэх зэргээр яриад, ангийнхаа нөхдийг баахан муулах хэрэгтэй.Угаасаа луйварчидтай мөр зэрэгцээд дөрвөн жил болчихсон хүнд тэднийг муучлахшиг амар зүйл байхгүй. Сонгогчдын боловсрол тийм сайн биш ч хэдэн жилийнөмнөхийг бодоход хамаагүй дээрдсэн. Тэгэхээр үүнд л найд. Хэрвээ өнгөрөгчсонгуулиар жагсаалтын дээгүүр эрэмбээс Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нарбуугаагүй бол О.Баасанхүү МАХН-ын хууль зүй хариуцсан нэг нөхөр л явах байсанболов уу. Одоо ахиад аз дайрах биш, өөрийнхөөрөө дайраад үзэхэд нэр цэвэр эрхүнд бас арга олдож таарна. 



С.Ууганбаяр       

2015.11.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Дууны хорвоог уярааж яваа бүсгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.05.10

Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бурхнаас өгсөн бэлэг” ах чинь биш М.Энхболд байсныг бүү март!

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17

Энэ лхагва гарагт зах, худалдааны төвүүд амарна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.17

Элэг бүс, сэнжигний барьцан доорх элдэв яриа хөөрөө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Үзэгчдийнхээ тархийг Солонгос савангийн дууриар угаахаа боль

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

“Нарантуул” зах ес хоног амарна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.03

5 сартай хүүхэд болон 5 хүн гэмтсэн ноцтой осол гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.19

Хятадад 40 жил хадгалсан махыг хураажээ

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24