МАХН-ын дарга Н.Энхбаяр "бууж өгч байна"

Өчигдөр орой МАХН-ын ЕНБДарга, Эрүүл Мэнд, Спортын Сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан билээ. Түүнийг авлига буюу 500 000 сая төгрөгтэй дүйцэхүйц ам.доллар  бэлнээр бусдаас авч байх үед нь саатуулсан гэгдэж буй бөгөөд туслах, жолоочтой нь хамт хорьжээ.  

 

Мөн өнөө өглөөний турш  АТГ-ын ажилтнууд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг хайн, яаман дээр нь очсон гэсэн мэдээлэл явсан юм.Харин тэрээр энэ тухай : "Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсантай холбоотой намайг шалгаж байна гэсэн мэдээлэл цацагдлаа. Би өглөөнөөс хойш ордонд байсан. Намайг шалгаж, мэдүүлэг авах гэсэн нэг ч хүн ирээгүй. Утсаар ярьсан ч хүн байхгүй. Тиймээс надтай холбоотой асуудлаар тайлбар өгөөч гэсэн албан бичгийг АТГ-т хүргүүлэхээр төлөвлөөд байна. Ер нь би аливаа асуудалд улс төрийн болоод хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байсан удаа байхгүй. Цэвэр, шударга, зарчимч байр сууринаас өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байсан. Миний байр суурь улс төрийн фракци намын тоглоом болох ёсгүй гэж бодож байна. Хэрэв намайг буруу зүйл хийсэн гэж үзэж байгаа бол шалгуулахад бэлэн байна” гэв.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар  хуулийн байгууллагууд  МАХН-ын удирдлагууд дээр олон сарын өмнөөс гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоо ил гарч буй нь энэ аж. Үүнийг ч МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэн, МАН-ынхнаас аврал эрэн тохиролцохоор ажиллаж эхэлжээ. Ингэхдээ эвслийн квотод шунахгүй гэдгээ илэрхийлж, МАН, МАХН-ын эвслийн даргыг ч МАН-аас тодруулахыг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл намаа МАН-д зарах маягаар эрх чөлөө, эрх мэдэлтэй болохыг зөвшөөрсөн гэсэн үг.  Товчхондоо бол "бууж өгч" байна. Гэсэн ч  түүний уг үйлдэл дэндүү оройтсон байж мэдэх бөгөөд Н.Энхбаяр, З.Баянсэлэнгэ нарыг барьж, хорьсноор МАХН удирдлаггүй болох эрсдэл ч үүсээд буй ажээ. Хамгийн сүүлд эх сурвалжуудаас авсан мэдээллээр МАХН-ын дарга Н.Энхбаяр ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга нартай уулзахаар хөөцөлдөж буй бололтой.

 

С.Сарнай

2015.11.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.26

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Б.Насанбаяр уучлал гуйлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.05

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

УИХ-ын даргын ҮХ зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулах тухай мэдээллийг нь хянасан цэцийн гишүүний шийдвэрт гомдол гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Сэтгүүлчдийн дунд зарласан “Цэвэр орчин аян”-ы шилдэг бүтээлүүд тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2015.09.10

ICE TOP - Үргээлэг 2 МУСК

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Цагдаагийн дарга нар 20-30 сая төгрөгийн хахуулийн хэрэгт холбогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Миссүүдийн хандиваар 10 сая төгрөг цуглажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Өнөөдөр дэлхийн салхины өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

ТОП-100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.30