Дарханы экс засаг дарга С.Насанбат АТГ-т шалгагдаж байна

Аль хэзээнээс л Дархан-Уул аймгийн улс төрийн байдал тогтворгүй байдаг нь тэнд гарч буй хэрүүл шуугианаас харагддаг.

Харин юу болсон юм гэмээр сүүлийн нэг жил чимээгүйхэн байсан нөгөөдүүлийн шуугиан бас дахин үүсжээ. Тодруулбал өмнөх Засаг дарга С.Насанбат нь төсвийн хөрөнгийг идэж, уусан хэрэгт холбогдоод байгаа бөгөөд АТГ-аас түүнийг шалгаж, цагдан хорьж байсан ч саяхан батлан даалтад гараад байгаа ажээ. 

Харин одоогийн “засаг ноён” А.Энхболд гэгч нь сонгогдоод гуравхан сар болох хугацаандаа таван хүнийг ажлаас нь халсан аж. Тэрбээр Засаг даргын орлогч, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Дархан хотын ерөнхий архетектурч, зэрэг хүмүүсийг ажлын чадвар муу гэдэг шалтгаан хэлээд ажлаас халсан байна. Гэтэл А.Энхболд болохоор би хэнийг ч халаагүй, эдгээр хүмүүс өмнөх засаг даргын хүмүүс байсан тул өөрсдөө өргөдлөө өгөөд гарсан гэх тайлбар өгчээ.

Угаас Дарханы АН гурав хуваагдаж, МАН хоёр хуваагдсан байдалтай байгаа тул аль аль нь эрх ашгаа бодон намын тохироогоор дээрх хүмүүсийг ажлаас гаргаж,орны хүнийг томилсон болохыг эх сурвалж хэлж байгаа юм. Засаг дарга А.Энхболд ярихдаа “манай хэлтсийн дарга нар хурууны хээгээр ирц бүртгүүлдэггүй явсаар ирсэн зэрэг олон бугшсан асуудал бий. Үүнд нь бид хариуцлага тооцох механизм ярих ёстой. Зарим алба хаагчдын гэмт хэргийн чанартай асуудал АТГ-т шалгагдаж байгаа. Энэ үндэслэлээр үзвэл халагдах хэмжээний хариуцлага тооцох хүн байсан учир би халсан” гэжээ. Ямартай ч сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд Дархан-Уул аймагт халаа сэлгээ болон шалгах, байцаах ажил аль хэдийнэ эхэлчихсэн юм байна.

Н.Ганчимэг

2015.11.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Төрийн банкны баг тамирчид “Банкир-2016” сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ВИДЕО: Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д элсэнэ гэдгээ мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоосон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хөгжлийн банк газрын захирлын сонгон шалгаруулалт зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.04

Нийгмийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20

Наадмын хамгийн чухал гангараа бол дээл

...

Дэлгэрэнгүй » 2016.07.18

С.Эрдэнийн нэрлэсэн олигархиуд хэн байв

...

Дэлгэрэнгүй » 2017.04.10

Хадгаламжийн хүүгээс татвар авахааргүй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.12.21

Ойрын өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.04

МИАТ-д юу болоод байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.02.07

Н.Анхбаяр: БНСУ “хараар” амьдардаг Монголчуудыг албадан гаргахаа мэдэгдсэн

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06