Өршөөлийн хуулийн үйлчлэл удааширснаас хоригдлууд суллагдаагүй байна

Орон нутгийн шүүхийнхэн Өршөөлийн хуулийн үйлчлэх хүрээг хэрхэн тусгах тал дээр зөрүүтэй ойлголттой байна. Нэг үгээр хэлэхэд, хуулийг хэрэгжүүлэх асуудалд шүүх, шүүгчид нэгдмэл ойлголтгүй байгаагаас өнөөдөр шоронгоос суллагдсан хоригдуулаад алга “Өршөөлийн хууль батлагдлаа, маргааш нь олон мянган хоригдол суллагдана” гэдэг ойлголт нийгэмд үүссэн. Гэтэл Өршөөлийн хуулийн өөрчлөлтийг баталсан ч хоригдлууд өнөөдрийг хүртэл суллагдаагүй л байна. Энэ нь Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, дахин хуулиа өөрчлөн батласнаас болоод шүүхийн байгууллагуудаас эхлээд маргаантай байдал үүсээд байгаа юм. Иймээс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас нийслэлийн  анхан болон давж заалдах шатны шүүгчдийг оролцуулан орон нутгийн давж заалдах шатны шүүхүүдтэй онлайнаар холбогдож, Өршөөлийн хуулийн үйлчлэлийн талаар санал солилцон нэгдсэн ойлголт өглөө.


УИХ-ын ээлжит бус чуулганаар буюу наймдугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуулийг анхлан баталсан. Хууль үйлчилж эхэлсэн хугацаатай давхцуулаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьсан юм. Гэхдээ Төрийн мэдээлэл сэтгүүлд наймдугаар сарын 21-ний өдөр энэ хуулийг албан ёсоор нийтлэснээр хэрэгжүүлэх эрхийг шүүхэд нээлттэй болгосон зүйл бий. Харин Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим тогтоол гаргаж, Цэцэд хүргүүлсэн байдаг. Энэ хүсэлтийн хариуг Үндсэн хуулийн Цэцээс аравдугаар сард мэдүүлэхэд “Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй байна” гэдгээр буцаасан. Өөрөөр хэлбэл, шүүхийн байгууллагын алдаа байгаа гэдгээр хүлээж аваагүй учир Эрүүгийн хэргийн танхим буцаад Үндсэн хуулийн Цэцэд хандах боломжгүй нөхцөл үүсчээ.


Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад Өршөөлийн хуульдаа өөрчлөлт оруулан баталснаар энэ хуулийг шүүх хэрэгжүүлэх бүрэн эрх нь нээгдсэн юм. Ял эдэлж буй хоригдлуудын хувьд 28 шүүхэд харьяалагддаг. Тэдний материалыг ШШГЕГ, Прокурорын байгууллагууд шүүхэд ирүүлэх ч өнөөдрийн байдлаар өгөөгүй байгаа аж. Материал ирлээ гэхэд танилцаж, эдэлж байгаа ялаас чөлөөх, хасах эсэхийг шүүхийн байгууллагынхан Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх журмын дагуу шийдвэрлэнэ. Нэг үгээр хэлбэл, хоригдуулын суллагдах нөхцөл шүүхийн байгууллагад ирсэн юм. Гэхдээ нэг асуудал байгаа нь хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг хуулийн зүйчил үүсээд байгааг орон нутгийн шүүхийн байгууллагууд гаргаж байв. Гэм буруугаа хүлээгээд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнийг шүүхийн байгууллагаас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй зааж,  хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгажээ. Мөн маргасан тохиолдолд хохирлыг гаргуулах ялгаатай зүйл байгаа юм байна. Үүн дээр орон нутгийн шүүхийн байгууллагууд эргэлзээ үүссэнээр өнөөдрийн байдлаар хорихоос суллагдсан ялтнууд нэг ч байхгүй байна. Ямар ч байсан шүүхийн байгууллагад ял эдэлж буй хоригдлуудын материалыг ШШГЕГ, Прокурорынхон өгснөөр шоронгуудад шүүгчдийн бүрэлдэхүүнийг ажиллуулах юм. Ингэснээр хоригдлуудын ялаас чөлөөх, хасах эсэхийг шийдвэрлэн хэргийн хэрэгсэхгүй болно гэдэг зүйчлэлээр 2500 хоригдол суллагдах эсэх нь шийдэгдэнэ.


С.БАЯСГАЛАН

Эх сурвалж: newscom

2015.11.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Шилийн гол аймагт АЖ-ын салбарт хамтран ажиллах тухай хурлын протокол үзэглэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.22

ХАБЭМТөвийн удирдлагууд “Бор-Өндөр”-ийн Уулын Баяжуулах Үйлдвэрийн ХАБЭА-н нөхцөл, үйл ажиллагаатай танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.02.06

Банкуудын 1 %-ийн шимтшэлийг болиулах асуудал мянгуужингийн үлгэр болох уу

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

Ойрын өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.04

Жолооч нар камер өнгөрөөд хурдаа нэмдэг үе өнгөрөв

...

Дэлгэрэнгүй » 2015.12.01

Аймаг, сумдын Үндэсний их баяр наадмын хугацааг хойшлууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.01

“Memorial Matteo Pellicone” тэмцээнд оролцохоор манай эмэгтэй бөхчүүд явлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

НЭЗТТ-ийн хандивлагчдын удирдах зөвлөлийн 7 дугаар хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.21