Дэмжсэн мэдээлэл-Хөгжсөн хөрш улсуу

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн форум зохион байгуулагддаг болоод 6 дахь жилтэйгээ золгож буй. Таван форумын ард гарсан хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарынхан энэ жилийн форумаа оносон зорилттой, чиглэсэн алсын хараатай, хийх ажил тодорхой, хэлцэх зүйл ихтэй өнгөрүүллээ. Хятад улсад болсон энэ удаагийн форумын гол сэдэв нь "Нэг бүс-нэг зам”-ын бүтээн байгуулалт, Хятад-Монгол-Орос улсын эдийн засгийн коридор байсныг хуралд оролцсон сэтгүүлчид өмнө нь нэлээд бичиж дурдсан билээ.

Нэг бүс-нэг зам хийгээд эдийн засгийн хамтын ажиллагааны карказ сэтгэмжийн тухай

Айсуй жилүүдийг бидний өмнөд хөрш Хятадынх хэмээн дэлхий нийтээрээ хэлцэж буй энэ цаг үед БНХАУ "Торгоны замын эдийн засгийн бүс” болон "XXI зууны далай дээрх торгоны замыг хамтран байгуулах алсын хараа” гэсэн хоёр чухал стратегийг эдийн засгаа тэлэх гол зорилтоо болгон сонгож авч, хэрэгжүүлэх ажилдаа ханцуй шамлан орсны зах зухаас бид мэдэрч Хятад-Монгол анхдугаар экспо, дээд хэмжээний форумд манай улсын шадар сайд Ц.Оюунбаатар тэргүүтэй олон яамдын сайд дарга, мэргэжилтнүүд, бизнес, соёл урлаг, боловсролын салбарынхан оролцоод ирсэн билээ.

БНХАУ-ын эдийн засгаа тэлэх зорилго бол маш тодорхой. Нэг бүс нэг зам байгуулан бүс нутгийн хамтын ажиллагааг өрнүүлж, нээлттэй, хүртээмжтэй, тэнцвэртэй, илт хөнгөлөлттэй бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны карказ байгуулъя гэж байгаа юм. Энэ карказ сэтгэмжийн хүчээр улс орнууд хамтдаа хөгжье, хэн хэн нь ашиг олъё, хамтдаа хожъё гэж байна. БНХАУ-ын санаачилсан Торгоны замын эдийн засгийн бүс нь эхний ээлжинд Хятад болон Төв Азийн улсуудыг хамарна. Аажимдаа Зүүн, Баруун Европ, Баруун Ази, Африк зэрэг өргөн хүрээг хамрахаар төлөвлөжээ.

Эртний Торгоны замын уламжлалыг шинэ хэлбэрт оруулж орчин үеийн эдийн засгийн хөгжлийн гүүр болгохоор зорьж буй энэ ажил нь эх хуурай газрын болон далай дээрх шинэ торгоны зам гэсэн хоёр хэлбэрээр өрнөх ба Евро-Азийн эх хуурай газрыг нэвтлэх карказад манай улс "Талын зам” төслөөрөө нэгдэж байгаа юм.

Эдийн засгийн коридор-Хамтын ажиллагааны чухал зүйлүүд

Юуны түрүүнд бодлогын харилцаа холбооны хувьд Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа эрчимжинэ. Олон шатны макро бодлого, эдийн засгийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх механизмуудыг тодорхой болгоно гэж байна. Мөн дэд бүтцийн хийгээд байгууламжийн холбоосыг чухалд тооцож авто зам, төмөр зам, иргэний агаарын тээврийн хөгжлийг хурдасгахаас гадна шилэн кабель, эрчим хүчний дэд бүтцийн бүтээн байгуулалтыг чухалчлан хөгжүүлэхээр тусгасан байна.

Хилийн боомтуудад Нэг цонхны үйлчилгээг эрчимжүүлж, худалдаа наймаа, бизнес саадгүй явагдах нөхцлийг чухалд тооцжээ. Хөрөнгө оруулалтыг хялбаршуулах, хорио цээрийн гэрчилгээний олон улсын стандартыг харилцан хүлээн зөвшөөрч нэгдсэн байдлаар баримтлах, гаалийн татварын бус саадыг арилгах, аж үйлдвэрийн парк хамтран байгуулах зэрэг ажлуудыг чухалд тооцож хэрэгжүүлэхээр заажээ. Санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж "Торгоны замын сан” байгуулахаас гадна зам дагуух улсуудын шаардлага хангахуйц аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагуудад Хятадын нутаг дэвсгэрт юаний бонд борлуулах боломж олгоно гэсэн байна.

Зам дагуух улс орнуудын нийгмийн асуудлыг ч дэмжиж ажиллах ба тодорхой тооны оюутнуудыг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сургаж байх, иргэний нийгмийн байгууллагуудтай ч хамтран ажиллах боломж бололцоо бий талаар Нэг бүс-нэг замын танилцуулгад дурдагдаж байна. Тэр битгий хэл зам дагуух үйлчилгээний нийтийн ариун цэврийн талаар ч орхигдуулаагүй байсан нь анхаарал татсан билээ.

Нэг бүс-нэг замын үр ашгийг цөөн үгээр

Хурдны замаар шууд Европт очдог болно. Хурдны галт тэргээр Европ руу аялах ба олон улсын нислэгийн маршрут цөөхөн энэ цаг үе түүх болон үлдэж, нислэгийн эргэлт олширч тийзний үнэ тийм гэхийн аргагүй хямдарна.

Нэг бүс, нэг зам дагуух улс орнуудын импортын барааны үнэ огцом хямдарч барааны төрөл зүйл олширно. Бизнес хийхэд хялбаршиж, бага татвар төлөн их ашиг олох боломж бололцоо нээгдэнэ.

Зам дагуух улс орнууд өөр хоорондоо аялж, жуулчлал хийхэд маш тохиромжтой нөхцөл бүрдэнэ.

Ажил олох, бизнес эрхлэх хялбар болж, гадаадад боловсрол эзэмших гарц улам нэмэгдэнэ. Зам дагуух улсуудын соёлын солилцоо улам идэвхжинэ.

Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт хийгээд дунд хугацааны хөтөлбөрийн үед ямар ажлууд хэрэгжих вэ?

Өнгөрсөн оны 9 дүгээр сарын 11-нд Душанбед болсон гурван улсын тэргүүнүүдийн уулзалт энэ коридорын бүтээн байгуулалтын анхны шанг татсан. Оросын "Евро-Азийг дамнасан төмөр зам”, Монгол улсын "Талын зам” төсөлтэй БНХАУ-ын "Торгоны замын эдийн засгийн бүсийн санаачилга” холбогдон нэгдмэл ойлголтод хүрч Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хамтран байгуулахаа албан ёсоор зарлажээ. Улмаар энэ жилийн 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотод гурван улсын тэргүүнүүд ахин уулзаж "Хятад, Орос, Монголын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталж, Санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Үүгээр гурван улсын өргөн цар хүрээтэй улс төрийн яриа хэлэлцээрүүдийг зохион байгуулах, гадаад харилцааны дэд сайд нарын зөвлөлдөх механизмыг боловсронгуй болгох, хууль тогтоох байгууллага хоорондын нөхөрсөг хамтын ажиллагааг дэмжих, улс төрийн намууд болон төрийн бус байгууллага хоорондын харилцааг ахиулах, улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийг эсэргүүцэх, урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л асуудал тусгагдсанаас иргэдэд хэрэг болж магадгүй гэсэн тодорхой хэдэн ажлыг дурдах нь зүйтэй болов уу?

2016 онд гурван улсын гамшгаас аврах байгууллагын төлөөлөгчдийн уулзалт болно. Гурван улсын Гаалийн байгууллагын уулзалт болно. "Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын маршрутын ажлын хэсгийг хамтран байгуулна. Байгаль нуур-Хөвсгөл нуур гэсэн хил дамнасан аялал жуулчлалын маршрут бий болгоно. Хятад-Орос-Монголын төмөр замын тээвэр, бараа гүйлгээний хамтарсан компани байгуулах боломжийг судлах зэрэг бүхий л салбарт бүх талаар хамтран ажиллах томоохон хөтөлбөр батлагдаад байгаа ажээ.

Сэтгүүлчид бидний түгээх мэдээлэл эдийн засгийн энэ хөгжлийг түргэсгэнэ

Мэдээлэл мөнгөнөөс чухал цаг үед хүмүүс амьдарч байна. Иймд улс орон дамнасан эдийн засгийн хөгжлийг хурдасгах хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн зөв, хурдан шуурхай дамжуулснаар хөгжил улам л хурдан өрнөж бүтээн байгуулалт нэг өдөр, нэг цагаар ч болов урагшилна. Ийм ч учраас ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Баян хотод болсон Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 6 дугаар форум "Нэг бүс-Нэг зам”-ын бүтээн байгуулалтын сэдвийн дор онцгойлон ач холбогдол өгч хуралдсан билээ. Хуралд Монгол улсаас МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж форумд оролцогчдод илгээлт уламжилсан юм. Хятадын талаас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга, хатагтай Цүй Юй Ин болон ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга, хатагтай Улаан болон ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны дэд дарга Чэнь Баочюань нарын албаны хүмүүс оролцсон нь хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын чуулганд БНХАУ, Монгол улсын төр анхаарлаа хандуулдаг, ач холбогдол өгдөг болсны илэрхийлэл байв.

Ирэх жилийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 7 дугаар форум их эзний төрсөн нутаг Чингис хотод болохоор товлогдсон билээ.

2015.11.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан бага насны хоёр хүүхэд энджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

ЦЕГ: Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараавал фэйсбүүк хаягийг нь блоклоно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

“Prius” машины татварыг нэмэгдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Хогон дундах Чингис хаан ба ойлголтоо цэгцлэх цаг

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

Далай лам Mонголчуудыг архиа багасгахад нөлөөлсөн

...

Дэлгэрэнгүй » 2017.03.08

Бүх насаар нь хорих ял оноов

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Н.Оргил: Чингисийн түүх “Оскар” авсан ямар ч зохиолыг бут ниргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.10

Даваа гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.27

КFW төслөөс олгосон гал унтраах машинаар ой, хээрийн түймрийг богино хугацаанд унтраалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.07

ТАНИЛЦ: УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн хамгийн хамгийн

...

Дэлгэрэнгүй » 2016.07.01

Бүргэдчин охин Монголыг дэлхийд гаргах нэг гүүр

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01