Дэмбэрэлийн зам

Алтай, уулс уудам. Тэнд амьдрагсад нийслэлээс хол алс. Өргөн тэнүүн нь дэндсэн тэр буйд нутагт Улаанбаатараас очих амаргүй. Дэд бүтэц муу. Хил боомтод хүрэх, арилжаа наймаанд явах зам харгуй амаргүй. Энэ хэрээр Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтайн ард түмэн амьжиргаа, ахуй соёлын хоцрогдол их байсан он жилүүд саяхных, зарим аймагт байсаар ч байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг үгтэй. Ховд аймаг эдүгээ зам, дэд бүтэц хөгжсөн хамгийн шилээвэр аймаг болжээ. Тэр жамаар эдүгээ аймгийн цэцэглэл хөгжил, хүн ардын амдралд гэрэл гэгээ, итгэл улам бэхжиж буй гэвэл хилс үл болно.

Алив бодьтой, үлэмж үйлс сэхээ сортоотой, хэтийг харсан бодлоготоны шийдэл, ухамсар зоригоос үүдэлтэй нь жам. Ховд аймгийн эдүгээн замын бүтээн байгуулалтын эх суурийг, амин булагийг анхлан амилуулсан хүн нь Дамдингийн Дэмбэрэл. Тэрбээр 1999 онд буюу эдүгээс 16 жилийн өмнө Засгийн газраас 120 дугаар тогтоолыг биечлэн хөөцөлдөж гаргуулсан юм. Энэ тогтоол нь Алтайн нурууны өвөр чинадад, нэн алслагдмал Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумдын нийгэм , эдийн засгийн хувьд хоцрогдсон, хүн амын амьжиргаа доройтсон, хил хязгаар бүхий стратегийн  нутаг эзгүйрсэнээс үүдэлтэй хязгаар сумдын хөгжлийг түргэтгэх зорилгоор батлуулсан эрх зүйн чухал баримт бичиг байлаа.Тогтоол гаргуулах нэг хэрэг. Цаашид хэрхэн ажил хэрэг болгох вэ гэдэг онц чухал. Чухамхүү үүнийг ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн он дараалал нь Ховдчуудын итгэлийг төрийн түшээ Д.Дэмбэрэл алдаагүйн баталгаа болдог. Төрийн эрх барих дээд байгууллагад зургаан удаа сонгосоны нь илрэл. Д.Дэмбэрэл гишүүн ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулсан юм.

Мөнхүү тогтоолоор Алтай,Үенч , Булган сумдын хөгжлийн талаар авах арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөнд  тусгагдсан бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусган хөнгөлөлттэй зээл, тусгай зориулалтын сангийн хөрөнгийг ашиглах замаар хугацаанд нь шийдвэрлэж ажиллахыг холбогдох сайд болон Ховд аймгийн Засаг даргад даалгасан юм. Энэ бүхнийг ажил хэрэг болгох боломжууд, түүнийг залан чиглүүрдэх,талуудтай уулзан шийдвэрлэх, улам улам ярган лавшруулж гүйцэтгүүлэхийн эхэнд Д.Дэмбэрэл гишүүн л байсан билээ.

Ингээд тогтоолд тусгагдсаны дагуу Булган сумаас хилийн боомт хүртэл 70 километр хатуу хучилттай авто зам барихад шаардагдах 210 сая төгрөг гаргаж, 2001-2002 онд барьж дуусахаар тусгуулснаар Монгол Улсын баруун бүсэд босоо тэнхлэгийн авто зам барихын эхлэл болсон нь үнэн түүх. Д.Дэмбэрэл 2008-2012 онд төрийн эрх барих дээд байгууллага,УИХ-ын даргаар нэн амжилттай ажилласны дээр, өөрийн унаган тойрог, сонгогчдынхоо эрх ашигт үргэлж мяндсан нягт байж ирсэн юм. Энэ нь замын салбарын бүтээн байгуулалтад хэрхэн залан оролцсоноос тодорхой харагддаг. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл улирагч 2010 оны есдүгээр сарын хорьдоор Ховд аймаг ажиллаж Ховд Манханыг холбосон 85,3 километр замыг тавих ажлын нээлтийг хийсэн юм.  Мөнөөх “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд.  Энэ үеэр тэрбээр энэхүү зам тавих ажлыг найман жилийн турш хөөцөлдсөнөө даруухнаар тэмдэглэж байснаас, ийм далайцат бүтээн байгуулалтыг хийхэд хичнээн цаг зав, ур ухаан ордгийг ойлгож болно. Эдүгээ тэр зам ашиглалтад оржээ. Аймгаас гараад Манхан ортол хэрхэн  манаргаж, цаг зав бардаг байлаа даа, түүгээр явж байсан хэн боловч мэднэ дээ. Одоо ердөө гуч гаруйхан минут давхиад Манханд буучихаж байна. Цааш Зэрэг, Дарви яах ийхийн зуургүй орж байна.

Д.Дэмбэрэл спикерээр ажиллаж ахуйдаа баруун бүс, Ховдод зам барих ажилд хөрөнгө оруулалтыг татах арга замыг онцгой гавшгай хийсээн. Азийн хөгжлийн банкны (АХБ) төлөөлөгчидтэй зургаан удаа уулзаж, ажил хэргийн хэлэлцээрүүдийг амжилттай хийсэн юм. Ингэхдээ тус банкны Захирлуудын зөвлөлийн гүйцэтгэх захиралууд, дэд ерөнхийлөгч Л.Грийнвуд, Монголыг хариуцсан захирал Сираж Самсуд, Суурин төлөөлөгч  Адриан Рутенбэрг, Монгол дахь суурин төлөөлөгч Роберт М.Шоэльхаммер, төслийн захирал Тиррел Дункан тэргүүтэй төлөөлөгчид, Зүүн азийн бүсийн газрын захирал Роберт Витол тэргүүтэй төлөөлөгчид зэрэг өндөр дээд хэмжээний эрх мэдэл, шийдэл гүйцэтгэл бүхий хүмүүстэй уулзаж ажлыг урагшлуулсаныг цохон дурдах нь шударга ёсонд нийцнэ. Энэ нь сонгогч , ард иргэдийнхээ өмнө хүлээсэн чин сэтгэлт, ёс суртахуунт төрийн түшээгийн олон жилийн шаргуу төлөвлөгөөт хөдөлмөрийн үр дүн.

Улмаар Д.Дэмбэрэл 2011 оны гуравдугаар сарын 28-нд мөн Ховд аймагтаа ажиллаж Бодончийн хавцлыг дайруулан тавих Тэмээн хүзүүтээс Бага улаан даваа хүртэлх 110,8 км хатуу хучилттай замын шав тавих ёслолыг хийсэн билээ. Энэ нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдаад ашиглалтад орж байна. Бас Бага Улаан даваа-Манхан чиглэлийн авто замыг 103,3 километр авто замыг мөн тус банкны нэмэлт зээлээр,түүнчлэн Өлгий Хашаатын чиглэлийн 60 км авто замуудыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж, зам барилгын ажил нэгэнт өндөрлөж байна. Энэ бүх замын сүлжээ, холбоос ийнхүү гагнагдсанаар Азийн авто замын сүлжээнд зайгаа эзэлсэн олон улсын чанартай зам болж Баян-Өлгийн Улаан байшинтаас Ярантын боомт хүртэл 743 километр урт зам ашиглалтад орох юм.  Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд замын асуудлаа хил залгаа оршсон аймгуудынхаа хил хүртэл хар замаар явах боломжийг бүрдүүлчихээд байна.

Баруун аймгийн ард түмэн мэднэ дээ. Ховд,Увс,Завхан, Говь-Алтай,Баян-Өлгийнхөн. Саяын дурдаад байгаа зам, бүтээн байгуулалт биежиж баригдахаас өмнө хэрхэн зүдэрч явснаа. Их бага Улаан даваа, Бодончийн хавцлыг давж Ярантын боомтоор хил гарч, ирж очиж, бараа таваараа татаж, амь амьжиргаагаа залгуулах гэж үлэмж бэрхшээл, амаргүй замаар олон хоног явснаа. Одоо тэгвэл Ярантын боомт хүртэл Ховдоос хэдхэн цаг давхиад очиж байна. Бас Хөшөөтийн ордоос Ярант хүртэлх зэрэгцээ хар зам байж байна. Энэ замыг бариулахад ч, Хөшөөтийг ашиглаж буй аж ахуйн нэгжийг зөв чиглүүрдэж залах, хүн ардад хүртээлтэй дэд бүтэц бүрдүүлэхэд ч Д.Дэмбэрэл, С.Бямбацогт нар оновчтой ажилласан юм аа.    

Ховд аймгийн, ер нь баруун аймгуудын ард иргэдэд Булган сумын ярантын боомтоор хил нэвтрэхэд Алтайн их уулс сүр даран, зам хэрүү доголдон саатдаг байсан бол эдүгээ хос замаар хил хүрчихэж байгаа нь тун сайхан. Зардал, цаг завыг хэмнэнэ. Нэн ялангуяа  Ховдчуудын амьдралд зам харгуй дардан байхын ач холбогдол өндөр тусч байна. Алтайн эрс тэс уур амьсгал дунд хил гааль хүрч, нэн амаргүй зам туулж, гурил будаа, хэрэгцээт бараа материалаа зөөж асан бэрх цаг ард үлдэж, эдүгээ толин замаар амьдралын их урамтайгаар амь амьжиргаагаа өөд татсан ард түмний сэтгэл өег байна.

Монголчууд өөдрөг гэгээн, бэлгэ дэмбэрэлтэйн өлзийг хурайлан ярилцацгаадаг ард түмэн. Баруун Алтайд баригдсан, үүлс сүвлэсэн уул хоорондын дундуур жирийтэл гүйсэн сайхан замыг ард түмэн ажил үйлс гийгүүлсэн бэлгэ дэмбэрэлтэй зам хэмээн ярилцацгаах болсон ажээ. Хэрэг дээрээ энэ зам бол бэлгэ дэмбэрэлийн ч зам, үйлс ажил хэргээрээ гийгүүлэн бүтээсэн Д.Дэмбэрэл түшээгийн ч зам. Алив ч утгаараа төгөлдөр сайхнаар илэрхийлэгдэж байна. Хүний амьдралын хамгийн тод яруу нь хийсэн бүтээснээрээ ард түмнийхээ сэтгэлд байх л билээ. Энэ л үүтгэл хандлагын үүднээс УИХ-ын гишүүн Дамдингийн Дэмбэрэлийн оройлон санаачлан хэрэгжүүлж, үе үеийн аймгийн удирдлагууд, Ховд нутгийн төрийн түшээдийн хүч эвийг нэгтгүүлэн энэ бүтээн байгуулалтыг хийсний тул ард түмэн тийнхүү Дэмбэрэлийн зам хэмээн нэрийдэх болсон биз ээ. Дэмбэрэлийнхээ замаар дэмбэрэлтэй амьдрах баруун алтайн ард түмэн хийморь төгөлдөр байг. Энэхүү замын эхлэлийг үүсгэн ахуй цагт баруурн сумынхан, хэрэв Алтайг даваад энэ зам тавигдчихвал километр тутамд “Дэмбэрэлийн зам” гэж бичээс тавина хэмээн хэлж байсан юм билээ. Үл гүйцэлдэх зүйл буюу юу л бол хэмээн хандах монгол сэтгэхүйн үүднээс хэлэгдсэн үг л дээ. Гэвч энэ “үлгэр” биелэлээ олж, Алтайг давсан дардан хар зам нэгэнт зурайжээ. Одоо Дамдингийн Дэмбэрэл километр тутмын бичээс бүхий пайзаа мөнөөх ард иргэдээсээ хүсэн нэхэх нь зүйд нийцэх ээ. Ер нь, тэгээд, бодлогын эхийг зөв тавиад тууштайхан тогтмол зүтгэвэл бүтэхгүй зүйлгүйг Дэмбэрэлийн зам тодорхой харуулж байна бус уу даа.                                                                                                            

     Б.Баяр

2015.11.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Даншигууд-Эдийн засагт “дайсагнах” вий

...

Дэлгэрэнгүй » 2015.07.23

Японы Засгийн газар 32 тэрбум иений гэрээнд гарын үсэг зурлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.06

Хоёр даргын хоёр араншин

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

Ж.Цолмон "Golf and coffee" нэвтрүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2016.05.08

Цоожтой лангуу

...

Дэлгэрэнгүй » 2015.11.18

Экспорт Импорт банкнаас авах 1 тэрбум ам. долларын зээлийн талаар хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

"ЦЭРЭГ ТАНД БАРИХ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ" арга хэмжээ боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

УИХ 2017 оны төсвийн тодотголыг баталж, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.14