Хятадын Шенхуа Группийн дэд дарга амиа хорлов


(Шенхуа Групп ба Тавантолгойн орд)

2015 оны 10 дугаар сарын 29-нд Хятадын Шэнхуа Группийн дэд дарга Ван Пин Ган байшин дээрээс үсэрч амиа хорлосон гэсэн мэдээ Бээжин, Шанхай, Тайван, Хонгконгын мэдээгээр тархлаа. Шенхуа Группийн хэвлэлийн алба түүний үхлийн тухай мэдээллийг баталж, амиа хорлосон гэхээс илүү мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ Хятадын хэвлэл мэдээллийг нягтлан шүүж үзвэл 2014 оны 11 дүгээр сарын 27 -ноос 31 хүртэл Шенхуа Группийн 271 нэр бүхий хүмүүсийг хууль бус үйл ажиллагаа явуулж, хахуул, авилга авсан гэсэн хэргээр гурван өдөр саатуулж шалгасан байна. Эдгээр шалгагдаж буй хүмүүсийн тоонд дэд дарга Ван Пин Ган, ахлах дарга Хао, технологийн хөгжлийн корпораци дарга Жан Вэнжиан, нүүрсний салбарын аюулгүй байдлын хэлтэсээс Лиү Баолун бa түүний орлогч захирал болон Шэнхуа группд бүртгэлтэй “Хуа Зө” гүүрний компани тус тус  орсон байна. Хятадын Коммунист намын Авилгатай тэмцэх төв комиссooc Шенхуа Группийн менежментийн үйл ажиллагааг хянан шалгахаар 12 тусгай ажилтаныг илгээжээ. 2015 оны 5 дугаар сарын 5-нд комиссын шалгалтын үр дүнгээр 10 томьёлолоор 43 онцлог асуудлууд, 172 засаж залруулах арга хэмжээг тодруулж дараахь удирдамжийг гаргаж хэрэгжүүлж ажиллахыг шаарджээ.

Нэгт. Шенхуа Групп нь нүүрсний үйл ажиллагаа эрхлэх инженер, менежментийн хуулийг ноцтой зөрчсөн хэргээр комиссоос сахилгын хатуу сануулга өгсөн байна. Үүний дагуу тусгай хяналтын баг томилж ажлын хэрэгжилтийн явцыг 10н хоног тутам тайлагнах журмаар ажиллана гэжээ.

Хоёрт. Шенхуагийн нэр бүхий өндөр албан тушаалтнуудыг нэгдмэл байхыг анхааруулсан байна. Шалгалтын явцад, хувь хүний ашиг сонирхлоос болж удирдлагууд дотроо хагаралдах байдал үүссэнийг тодруулж, нэгдмэл байхыг шаарджээ.

Гуравт. Шенхуагийн үйл ажиллагааг хуулийн дагуу жигд явуулах үүднээс, ХКН-ын комиссоос 49 тусгай ажилтан компанийн удирдлага, менежмент, бас хөдөлмөрийн аюулгүй байдлыг засан залруулах үүрэгтэй ажиллах болно гэв. Комиссын тусгай ажилтанууд Шенхуагийн  зарчмын  доголдлыг илрүүлж, төрөөс эрхэмлэх зарчмийг хуулийн дагуу хэрэгжүүлнэ гэсэн удирдамжтай ажиллах юм байна.  

Дөрөвт. Уул уурхайтай холбоотой дотоод болон гадаад үйл ажиллагааг тодорхой, нэгдсэн чиглэлтэй болгож, үр дүнтэй хариуцлагын тогтолцоог бий болгох гэсэн шаардлагыг тавьсан. Үүнээс гадна, Шенхуагийн уул уурхай, эрчим хүчтэй холбоотой үйл ажиллагааг Хятадын эдийн засагт нөлөөлөх шаардлагуудыг комиссоос тогтоож өгчээ. Үүнд: ажлын байрыг сайжруулж, нүүрсний борлуулалт, уул уурхайн инженерийн мэргэжилтэн, хүний нөөцийг дэд шатанд бэлтгэх, сургалт явуулах, удаан хугацааны чанартай ажил эрхлэлтийг дэмжиx маягаар үйл ажиллагаа явуулахыг шаардсан байна.

Хятадын компанийн нэг дарга амиа хорлосон л биз гэж бодох нэгэн байхад, энэ хүнтэй холбоотой, Шенхуа Групп гэх компани Монгол улсын Таван Толгойн ордыг ашиглахаар гэрээ байгуулах гэж байсан компани байсан гэдгийг Монголын Засгийн газар анзаарахгүй өнгөрч болохгүй. Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой мэдээ, мэдээлэл сүүлийн хэдэн сар иргэдийг болон улс төрчдийг тайван байлгасангүй. Тайван байлгах ч аргагүй. Гэтэл одоо бүр хамтран ажиллах гэж байсан компанийн нэг том дарга нь амиа хорлосон гэдэг мэдээ Шенхуатай гэрээ хийх гэж байсан сайд М. Энхсайхан болон түүний ажлын хэсгийн гишүүд, хамтрагч болох Монголын “МCS” болон “Энержи Ресурс” компанийн удирдлагад айдас бас ухаарал болон хүрэх ёстой.

Хатуу чанга хуультай Хятад улсын хуулийг зөрчиж, авилгын хэрэгт тусгай албаныхнаар шалгагдаж байсан Шенхуа компани Монголын хуулийг зөрчиx нь юу ч биш гэдэг нь тод харагдаж байна. Үүнээс гадна шалгагдаж байгаа хүмүүс нь шийдвэр гаргах хэмжээний өндөр албан тушаалтнууд байсан гэдэг нь анхаарал татаж байна. Тэгэхээр Тавантолгойн нүүрсний ордыг авилгын асуудлаар шалгагдаж байгаа, ийм асуудалтай компанид өгөх нь Монголын талын сонирхол ердөө ч биш гэдгийг онцлон тодруулмаар байна. Тавантолгойг ашиглах асуудал нь Монгол төрийн урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын эдийн засгийн болон аюулгүй байдлын бодлого дээр суурилах ёстой. Мөн Хятадын тал Шенхуа компанийн удирдлагын авилгатай холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа үйл явцыг ажиглаж, Монголын тал өөрсдийн гэсэн байр суурийг илэрхийлэх хэрэгтэй болов уу. Учир нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жин Пин авилгатай хүчтэй тэмцэх бодлого явуулж байгаа бөгөөд энэ бодлогын хүрээнд Шенхуа групп шалгагдаж байгаа гэдгийг ч тооцоолох нь зүйтэй. Авилгын хэргээр шалгагдаж байгаа Шенхуа компанитай хамтран ажиллах нь Хятад улсын авилгатай тэмцэх төрийн бодлоготой зөрчилдсөн байр суурь болох бөгөөд үр ашигтай, ирээдүйтэй үйл ажиллагаа болох уу гэдгийг ч тооцох ёстой юм.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар Шенхуа болон Энержи Ресурс компанийн зүгээс санал болгосон хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол улсад ашиггүй гэсэн Л. Эрдэнчимэг гишүүний ахалсан УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт нь Монгол төрийн бодлогыг зөв тийш нь залж, алдаа гарахаас сэргийлж чадсан, ирээдүйд хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай, эрх тэгш гэрээ байгуулах боломж болсон гэдгийг Монголчууд бид цаг хугацаа өнгөрөх тусам ухаарч байна. 

Дашрамд хэлхэд, одоогийн байдлаар China Southern Airlines, China Shipping, China Unicom, China Shipping, Huadian Group, Dongfeng Motor, Shenhua Group, Sinopec зэрэг компаниуд хууль зөрчсөн, хахуул авилгын хэргээр шалгагдаж байгаа юм байна.  

Улс төр судлаач, Б.ЭНХ-ХҮСЛЭН

2015.11.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

С.Оюун бид хоёр "Зоригийн хэргийг илрүүл" гээд лоозон бариад зогсох нь зохимжгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.19

Д.Жагдаг: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

Өмнөх засгийн газар маш хүнд нөхцөл байдалд ажиллаж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Олон жилийн түүхийг харуулсан, түүхт олон машины парад анх удаа зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.02

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Шатахууны үнээр шоу хийж эхлэв үү

...

Дэлгэрэнгүй » 2015.11.19