Хоёр сая

Миний ganaa.mn блогийн уншигчид 2 сая хүрэв. Энэ бол шинэ дээд амжилт юм. 

Анх сэтгүүлч Д.Цэрэнжаваас блог гэдгийг анх сонсож билээ. Өөдөөс нь “блок” биш биз ? гэж хачин тэнэг асуулт асууснаа тод санаж байна. Энэ бол 2008 он байлаа. Цэрэнжаваар нэг сайн заалгаж аваад гэртээ очоод блогоо хийв ээ. Гэтэл уншдаг хүн байдаггүй. Утсаар хэдэн шавь, найз нартаа: “Би блог гэдэг юм нээчихсэн. Та нар заавал уншаарай” гэж захив. “Заавал” шүү дээ…

 

Тэгээд хараад байлаа. 10-аад нөхөр уншиж байна аа. Бодвол миний захисан найз, шавь нар л бололтой. Тэгээд бичээд л байв. Чардайж байгаад сард 2 өгүүлэл бичиж байгаа юм. Сүүлдээ өдөрт 20-30 хүн уншиж байна. Овоо ш дээ…

 

Одоо бодоход манайд блог нээх “хөдөлгөөн” дөнгөж эхэлж байсан эхний үед нь би блогоо нээчихсэн байж таараад байгаа юм. Тэр үед блог нээсэн нэг их олон хүн байгаагүй санагдана. “Түүхэн нөхцөл” нь тэгж таарсан болоод амжилт олсон байж ч магадгүй.

 

Тэр дорхноо блог нээх явдал моод болсон юм. Гэхдээ тэр үед блог нээгээд нэг хэсэг сонирхон бичиж байгаад хаячихсан олон хүн бий. Хаа очиж би эхэлсэн юмаа заавал дуусгадаг зантай юм шиг байгаам. Энэ л надад тус болсон юм.

 

Тэгээд Иргэний хөдөлгөөний удирдагч, найз Д.Энхбатаасаа асууваа. Яаж амжилт олох вэ ? гэж. Тэр чинь мань мэтийн дэргэд мэдээллийн технологийн талаар академич байхгүй юу ? Чи домен нэртэй болж ав гэлээ. Би “Ганхуяг” гэсэн нэрээ авна гэж зүтгэв. Гэтэл Д.Энхбат: “Чи дуугай л ganaa.mn” гээд авчих. Тэр чинь чамд хэрэг болно” гэв. Би ухаантай хүний үгэнд ордог бас нэг давуу талтай юм. Үнэхээр ч энэ нэр надад их тус болсон.

 

Хамгийн гол асуудал бол блогийн нийтлэлийн бодлого байв. Ухаандаа хүн хүний блог өөр өөр. Зарим нь яруу найраг сонирхож байхад зарим нь хэл, зарим нь олон улсын байдал гэхчлэн. Харин би болохоор “шинжлэх ухаан хийгээд шинжлэх ухааны хялбаршуулсан” гэдэг ангилалд орох блог хөтлөхөөр шийдэв. Энэ нь гэсэн их том талбар юм.

 

Тэгвэл энэ ангилалд юу орох вэ ? Эхлээд мэргэжлийн дагуу шинжлэх ухааны аналитик нийтлэлүүд орох нь гарцаагүй юм. Тэр нь улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, оюуны санааны гэсэн 4 том ай савтай. Эдгээрийг жигд хамруулах ёстой. Дээрээс нь түүх болон онолыг мартаж болохгүй. Ингэж миний блогт “түүх” болон “орчуулга”, “шинжлэх ухаан-онол” гэсэн хэсэг нэмэгдсэн юм. Мөн миний блог үндсэндээ залууст зориулагдаж байгаа болохоор тэдэнд зориулсан зүйл зайлшгүй байх ёстой. Ингээд “Залуу судлаачдад өгөх зөвлөмж” гэсэн булан нэмэгдсэн юм.

 

Онолын хэсэг. Энэ хэсгийг харьцангүй цөөн боловч манай нийгмийн хамгийн сэхээлэг хэсэг уншдаг юм. Миний “Нийгэм-түүхийн онолууд” 6 цувралаас эхлээд хаосын онол, геополитик хүртэлх олон бичвэрийг унших тоо хэмжээ нэмэгдсээр байна. Энэ бол сайн хэрэг. “Монгол металитет”, “Монголын нийгмийн харилцааны онцлог”, “БНМАУ-аас Монгол Улс руу” өгүүллийг гадаадын хэд хэдэн хэлнээ орчуулаад байна.

 

Мөн “Нийгмийн идэвхи ба Монгол”, “Аминч үзэл хийгээд хамтач ёсны тухай”, “Нийгмийн дэвшлийн замаар”, А.Баатархуягийн хамт бичсэн “Монголын түүх бичлэг ба түүхэн социологийн асуудлууд” өгүүллүүд онолын социологийн нэлээд тулхтай бүтээлд орно. Энэ хэсгээс шинжлэх ухааны арга зүй, шинжлэх ухааныг элдэв “бузар явдлаас” хамгаалсан олон өгүүллийг уншиж болно. Жишээ нь: “Шинжлэх ухаан наашаа, луйварчид цаашаа”, “Креационизмын боловсролд учруулах аюул” гэх мэт.

 

Орчуулгын хэсэг. Чадлынхаа хэрээр дэлхийд сонгодог онолоос орчуулахыг хичээж ирэв. Миний блогт германы сонгодог философич Гегель, Фейербах, Кант, америкийн П.Сорокин, хятадын Сун Ятсен, Мао Цедун, америкийн Хантингтон зэрэг дэлхийн сонгодгуудын олон бүтээлүүдээс үзэж болно. Мөн барууны Сорос, зүүний Хазин нарын бүтээл ч буй. Улмаар дэлхийг өөрчилсөн Франц, Америкийн Эрх чөлөөний Тунхагуудыг үзэж болно.

 

Тэр ч байтугай Л.Н.Гумилёвын “Дэлхийн шим мандал ба угсаатны нийлэгжилт” алдарт ном миний орчуулгаар бүтнээрээ байж байгаа. Л.Н.Гумилёвын маш олон өгүүлэл миний блогт л байдаг. Цаашид аль болох олон сонгодгуудаас сонирхуулахыг хичээнэ.

 

Түүхийн хэсэг. Монголын түүхийг сонирхохгүйгээр бид юу ч хийж, бүтээж чадахгүй. Иймээс миний блогт түүх хүндтэй байр суурь эзэлдэг. Монголын түүхийг орчин үеийн түүхэн философийн үүднээс эрэгцүүлэн дүгнэх гэсэн бүтээлүүддээ би аль болох шинэ санаа, шинэ хандлага оруулахыг хичээдэг. “Алтайн хүн-“ээс эхлээд шашин дэлгэрсэн, тусгаар тогтнолоос эхлээд нэн шинэ түүхийн зангилаа гол асуудал бүрийг би ямар нэг хэмжээгээр хөндөж чадсан.

 

Хэрэв эдгээр санааг өлгөж аваад цааш үргэлжлүүлбэл маш их зүйл гаргаж болох нь эргэлзээгүй. Ухаандаа “”Манжийн үе”, “Шашин авсан түүхийг эрэгцүүлэх нь”, “Уламжлалт шашны тухай эрэгцүүлэл”, “Түвдийг монголчууд бий болгосон”, “Панмонголизм”, “Зүүнгар”, Монголын анхны шашинт төр” бол үүний бяцхан л жишээ юм.

 

Аналитик хэсэг. Энэ хэсэг бол миний блогийн бахархал юм. Монголд системийн анализ хийдэг хэдхэн мэргэжилтэн байдаг. Харин би бол ард түмэндээ зориулж системийн анализыг үнэ төлбөргүй ил тод хэлж өгдөг цорын ганц хүн юм. Би уншигчиддаа сүүлийн үед сард 2-3 системийн анализ өгч байна. Энэ нь амар хялбар ажил биш боловч яг энэ хэсэг дээр над руу дайрдаг юм. Гэхдээ энэхүү аналитик хэсгийг миний нөхөд ч, дайсан ч уншиж “улс төрийн баримжаа” авч байдаг юм.

 

Дурдан буй бүх сэдвээр бүтээл туурвих нь хүнээс асар их тэсгэл тэвчээр, нөр их хөдөлмөр шаардах нь мэдээж хэрэг. Сард 8-12 өгүүлэл тогтмол бичнэ гэдэг бол тоглоом биш билээ. Би “хамгийн” биш юмаа гэхэд “маш ажилсаг” гэсэн ангилалд ямар ч эргэлзээгүй орно гэж бодож байна.

 

Энэ бүхнийг нийлүүлбэл миний блог “соён гэгээрүүлэх” шинжтэй монголын цорын ганц блог болно. Иймээс миний блог анхнаасаа реклам байрлуулж байгаагүй, цаашдаа ч тэгнэ. Энэ хугацаанд би блогтоо зориулж хэнээс ч “сохор зоос”-ны дэмжлэг авч байгаагүйгээ ам бардам хэлж чадна.

 

Ингээд 8 жил болоход миний блог шинжлэх ухааны хялбаршуулсан чиглэлээр тогтмол ажилладаг Монголын хамгийн олон уншигчтай блог болж чадав. Хүн ер нь даврамтгай амьтан юм билээ. Эхэн үедээ 100 хүн уншихад би “магнайгаа хагартал” баярладаг байж билээ. Одоо ингэвэл уурлаад сүйд болно биз. Өдөрт болгон 1500-аас 2500 хүн уншдаг блогийг эзэн ингэхээс өөр яах билээ. Өдөрт уншсан хамгийн дээд үзүүлэлт 11.845 хүн болсон тохиолдолд ч бий.

 

Блогийн тоолуурыг аль олон жилийн өмнө би автомат дээр тавьсан юм. Дашрамд дурдахад тоолуураа над шиг ил тавьсан блог Монгол бараг байдаггүй юм. 2 сая гэсэн тоог би биш, “wordpress.com” цаанаасаа гаргадаг. Энэ чинь уншигчдын тоо биш, зүгээр л “нээж харсан” хүмүүсийн тоо гэж намайг гутаахыг хүсэгчид загнадаг л юм. Тэгвэл Монголоос 2 сая хүн “нээж харсан” блогоо тэд нэрлэх ёстой л доо, тэр хүмүүс…

 

Ganaa.mn өөрийн гэсэн фенүүдтэй болж, цар хүрээгээ улам тэлж, 2 саяын амжилт олсон нь түүний уншигчидтай шууд холбоотой. Энэ олон жил надтай хамт байж уншиж, шүүмжилж, сурталчилж байсан “Монголын хамгийн олон уншигчтай блог”-ийн бүх уншигчиддаа гүн талархлаа дэвшүүлж байна.

 

Та бүхэнд аз жаргал сайн сайхан байж, оюун ухаан чинь цэцэн цэлмэг байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье ! 

 

Судлаач Х.Д.Ганхуяг.

2015 оны 11 дүгээр сарын 01

 

Эх сурвалж: ganaa.mn блог 

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

2015.11.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Улсын хэмжээнд 500 гаруй хүүхэд ЭЕШ-аас хоцорчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Б.Булган яагаад захидал бичих болов

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Я.Ариунболд: Солонгосын виз мэдүүлсэн төрийн албан хаагчдаас барьцаа мөнгө шаардахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Энх цагийн эмгэнэл

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21

Босго давах боломж

...

Дэлгэрэнгүй » 2018.06.20

Д.Хосбаяр: “Атмор” илүү нээлттэй улам өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг компани болохыг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Машины цонхны шилийг хөлрөлтөөс аврах хачирхалтай бөгөөд энгийн аргууд

...

Дэлгэрэнгүй » 2016.11.01

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Этүгэн их сургуулийнхан сайдаас саашаал хүртэв

...

Дэлгэрэнгүй » 2017.03.15

Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16

”Монгол коммент”-ын хөтлөгч Батбилэгт туслах хандивын аян өрнүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.28

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147