2 их наядыг яаж босгох вэ?

УИХ энэ оны нэгдсэн төсвийг тодотгосон ч алдагдлын хэмжээг бууруулж чадсангүй, 1.179.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий таван хувьтай тэнцүүлж баталлаа. Ингэснээр 2015 оны нэгдсэн төсвийн нийт орлого 6,074.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт зардал 7,263.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 30.8 хувьтай тэнцэх болж байна.

Оны төгсгөлд улсын нэгдсэн төсвийн алдагдал нэг их наяд төгрөгт хүрэх эрсдэл үүссэн учраас Засгийн газар зардлаа бууруулах зорилготой 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн ч УИХ зарчмын томоохон өөрчлөлт хийж чадсангүй. Төрийн өндөр дээд албан тушаалтан болон улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулах Засгийн газрын төлөвлөгөө УИХ-д очоод унав. Эхлээд ч хууль тогтоогчид 2015 оны төсвийн тодотголыг амаа олохгүй магтсан, дунд үеэс байр суурь нь өөрчлөгдсөнөөр арваннэг, арванхоёрдугаар сарын цалингийн хасалтыг хамгаалж үлдэв. Юун УИХ, Засгийн газрын гишүүд, туслах, зөвлөхүүд, Төрийн нарийн бичгийн дарга нарын цалинг 30 хүртэл хувиар бууруулж 1.8 тэрбум төгрөг танах, үлгэрийн далай болж ядаж яваа төсөвтөө 1.8 тэрбум төгрөгийн зардлыг үүрүүлж орхилоо. Энэ янзаар бол УИХ 2016 оны төсвийн алдагдлыг 3.3 хувиар батална гэдэг юу л бол... Наанаа өр зээл болохоо байлаа гэж халаглах ч баталж буй төсөв нь бонд гаргаад төсвийн алдагдлаа нөхөхгүй юу гэдэг сонголтыг л Засгийн газарт үлдээж байна.

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа шинэ он гарна. Гэтэл төсөвт төвлөрсөн татварын орлого нь дөрвөн их наяд төгрөг. Үлдэж буй хоёр сар хүрэхгүй хугацаанд хоёр их наяд төгрөг төвлөрөх үү. Уул уурхай моодноос гарч, нүүрс, зэснээс орж ирдэг экспортын орлого навс буурсан. Махаа экспортолж нэг тэрбум ам.долларын орлого олно гэх ч одоохондоо цээжний хонжоо л болохоос ажил хэрэг болтол өдий сонсогдох. Экспортоллоо гэхэд энэ ондоо багтаад юань шажигнаад ороод ирэх нь юу л бол... Эцэст нь шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр татвар, гаалийнхан хэдэн татвар төлөгчид рүүгээ довтлох болж байх шиг. Хугацаатай үүрэг өгөгддөгийг хэлэх үү, толгой хяргачих гээд л сэлэм эргүүлэх нь лавтай. УИХ, Засгийн газраас өгөгдсөн даалгавраа биелүүлж байгаа тэднийг буруутгахад ч бас бэрх. Төлөвлөсөн орлого татварт төвлөрөхгүй бол төсөвт байгууллагууд цалингаа авч чадахгүй, ахмадууд тэтгэвэргүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжаа авч чадахгүй болно. Тэгэхээр татварынхан л сайн ажиллахаас өөр арга замгүй болж байгаа юм.

УИХ-ын төсвийг тодотгохдоо хийсэн нэг “буянтай” ажил нь дэд сайд нарыг цомхотгов. Хүмүүс ярьж байна, “З.Энхболдын танхим ч дэд сайдуудыг хусаад хаялаа шүү” гэж... Ингэж ярих нь аргагүй. Хуучнаар МАХН/МАН/ Засгийн эрхийг барьж эхэлсэн 2000 оны үеэс эхтэй дэд сайдын албан тушаалыг үе үеийн Засгийн газар тоог нь нэмж, тордон татвар төлөгчдөд ачаа үүрүүлж ирснээс цомхотгох санал гарч байсан удаагүй. УИХ-аар 2015 оны төсвийг оны эхэнд тодотгох үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээрх албан тушаалыг байхгүй болгох санаачлага гаргаж, парламентаас дэмжлэг хүлээсэн ч нэг хоногийн дараа буцсан юм даг. Сангийн сайд Б.Болорын хэлснээр бол МАН-ынхан гүйж харайлгасаар байгаад дэд сайд нарыг авч үлдсэн. Харин одоо 12 дэд сайд ажлаасаа чөлөөлөгдлөө. Шийдлийн Засгийн газар нь 19 дэд сайдтайгаас МАН Засгийн газраас гарснаар долоо нь чөлөөлөгдөж, 12 дэд сайд ажиллаж байсан нь төсөв тодотгох үеэр “хусагдав”. Улс төрийн карьер хөөх зорилготой байсан дэд сайд нарын хувьд гомдолтой суугаа нь мэдээж... Төсөв хүнд байхад ажил үүрэг нь давхардсан албан тушаалыг цомхотгож, төр толгойноосоо жижигрэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө л үргүй зардал болж хувирах тул бага гэхгүй ачаа л хөнгөрнө. Дээрх албан тушаалыг дагаад туслах, жолооч нар нь мөн чөлөөлөгдлөө. Гэвч хуулиараа бүгд ажилгүйдлийн тэтгэмж авах учраас төсөвт мөн л ачаа үүрүүлээд буцаж байна.

Цалингаа 30 хувь тануулалгүй авч үлдсэн хууль тогтоогчид төсөвт байгууллагуудын арваннэг, арванхоёрдугаар сарын урсгал зардлыг 15-20 хувь бууруулж 8.1 тэрбум төгрөг хэмнэжээ. Урсгал зардалд нь гадаад, дотоод томилолт, бичиг хэргийн зардал, шуудан холбоо, урамшуулал зэрэг багтаж байгаа юм. Төдөлгүй халаалт, дулааныхаа зардлыг ч төлж чадахгүй боллоо гэдэг гомдол доороосоо эхлээд гараад эхлэхгүй бол урсгал зардалд танаж болох, тэвчиж болох зардал хэчнээн их болохыг ганцхан далайлтаар хяргасан 8.1 тэрбумын таналт харуулна.

Шийдлийн Засгийн газрын тэргүүн татвар нэмэхгүй гэх байр суурийг өнгөрсөн хавар чуулганы танхимд өгч байсан ч амлалтаасаа буцаж, нефтийн бүтээгдэхүүнд ногддог Онцгой албан татвар/ОАТ/-ыг нэмэгдүүлэх эрхээ УИХ-аас авч чадлаа. Энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг ОАТ-ыг нэмснээр 60 гаруй тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлэхээр тооцоод байна. Тэгсэн хэрнээ архи, согтууруулах ундаанд ногдуулдаг ОАТ-аа буулгахаар УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлсэн.

Засгийн газрын хувьд архинд ногдуулдаг ОАТ-ыг бууруулах хуулийн төсөл өргөн барьсан нь анхны тохиолдол биш. Өмнө нь буюу 2015 оны эхээр архи, тамхинд ногдуулах ОАТ-ыг валютаар бус төгрөгөөр тооцох, ингэхдээ 1450 төгрөгөөр тооцох хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар энэ оны төсөвт төвлөрөх татварын орлого нь 60 орчим тэрбум төгрөгөөр буурсан. Шархыг нь нефтийн бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмэгдүүлж олох гаргалгаа хийсэн бололтой, УИХ-ч уухайн тас батлаад өглөө.

Мөн 2015 онд төсвийнхний цалинг нэмэхэд зориулж 90 тэрбум төгрөг суулгасан ч түүнийгээ тодотголоор хасч, 0 болголоо. Гэвч төсвийн алдагдал буурсангүй, -5 хувь зааж, шархыг нь бонд гаргаж нөхөхөөс өөр арга зам үлдсэнгүй.

Ирэх оноос төлөх улсын өр ДНБ-ий 50 шахам хувьтай тэнцэх болж байгааг ярих хэрнээ ийм өндөр алдагдалтай төсөв баталж болж байгаа юм уу, хууль тогтоогчид оо. Би үхсэнээс чи үхсэн нь дээр гэдэг үг бий бил үү. Тийм л сонголтыг үлдээлээ дээ.

Г.ДАРЬ

2015.11.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Цензургүй Яриа - Д.Ганцэцэг МУСТА

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хэдий болтол азанд найдаж амьдрах вэ, Монголчууд аа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147