Сонгуульд хэрхэвч дэмжиж болохгүй улс төрчдийн хар жагсаалт

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД НЭРЛЭЖ БАЙНА.

 

Цуврал 1. "Говийн Түгжил" хэмээх Ж.Батсуурь

 

Улс төрийн товч намтар: Ж.Батсуурь 1960 оны 11 дүгээр сарын 10-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн.

1990-ээд оны сүүлчээр Монголын Социал Демокроат намд харъяалагдаж явахад нь УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж урвуулж, орон нутаг дахь өөрийн төлөөний хүн болгох зорилгоор Дорноговь аймгийн МАХН-ын хороонд анх авчирчээ. Нутгийнхан "Ганц чемодан барьсан давжаа биетэй залуу, Шараваа ах явууллаа гэсээр суудлын вагоноос бууж ирсэн" хэмээн дурсдаг.

 

2000-2008 онд Дорноговь аймгийн МАХН-ын хорооны дарга,ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын тэргүүлэгч, Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байв.

 

2008, 2012 онуудынУлсын Их Хурлын сонгуульд нь Дорноговь болон Говьсүмбэр аймагт МАХН, МАН-аас нэр дэвшин сонгогдсон.     
Тэрээр "Говь нутгийн хүү болж төрснөөрөө ихэд бахархдаг" гэж хэвлэлээр ярьдаг чнэдэр дээрээ говийн хүний жудагийг уландаа гишгэж удаа дараа ёс зүйгүй авирлан, намын журмын нөхдийг сонгуулиар "Түгжилдэж" араас нь хутгалан унагадаг "алтан" аргатай улс төрч юм.

 

Анхны "Түгжилдэлт"

 

2004 оны УИХ-ын сонгуулиарЖ.Батсуурь нэр дэвшигч Ц.Шаравдоржийн төлөө ажиллаж байсан хирнээ ар хударгаар нь Ардчилсан намын нэр дэвшигч Я.Батсуурьтай ч сүжрээд явсных нь учир удалгүй тодорхой болсон юм. Аль ялснаар нь өөрийгөө аймгийн Засаг дарга болгоход дэмжлэг авахаартохирсон байжээ. Тэр сонгуульд Ц.Шаравдорж ялалт байгуулсан тул Ж.Батсуурийг аймгийн засаг дарга болгох амлалтаа биелүүлэв. Гуравхан жилийн дараа өөрөө УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгvй болж "Тэжээсэн бяруундаа тийрүүлнэ" гэдгээ Ц.Шаравдорж тэр үест зүүдэлсэн ч үгүй явж.

 

Ж.Батсуурийг засаглаж байх үест Дорноговийн МАХН гурав хуваагдан талцав. Ахмад, залуучуудаараа талцав, аль даргыг дэмждэгээрээ хуваагдав. Дорноговь аймагт МАХН-ын нэр хүнд Ж.Батсуурийг Засаг дарга урьд өмнө байгаагүйгээрдор орж, нутгийн нэр нөлөөтэй, чадалтай залуус, бизнес эрхлэгчид Ардчилсан Нам руу хошуурахболсон юм. Ж.Батсуурь Засаг даргын ажлыгөөрийгөө шvтэн бишрүүлэх, өөрийхөө нэрэмжит өргөжлөл бий болгох, өөрийнхөө дүүгийн компаниар хамаг тендерийг хамуулах зэргээр өнгөрөөснөөс хамгийн дуулиантай нь Чингис хаан болсон явдал байлаа. Тэр тахилга хийх нэрээр өөрийгөө Чингис хаантай зүйрлэн тамгын газрынхнаа 9 өрлөг болгон хувцаслаж, жүжиг тавьсан нь орон даяар доог тохуу болон түгсэн билээ.

 

2008 оны сонгууль ойртож, Ж.Батсуурь орон нутгийн хэмжээний улс төрч байхаас залхаж эхлэсэн тул анхны том "Түгжилдэлтээ" хийж өөрийг нь МАХН-д хөтлөж оруулсан УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж, тойргоос сонгогдсон өөр нэг гишүүн Л.Одончимэд нарыг тойргоосоо шахаж гаргах ажиллагааг явуулсан байдаг.

 

Ц.Шаравдорж маш их гомдож, “Хүмүүс хү­сэх­гүй бол нэр дэвшихгүй ч байж бол­но” хэмээн гоморхсоор аймгийн намын хорооны хурлыг хаяж гарсан бол Л.Одончимэд Ж.Батсуурийн уран үгэнд хууртан хотын тойрогт нэр дэвших тэгэхдээ нутгийн дүүгээс том дэмжлэг авна хэмээн итгэжээ. Гэвч Түгжил бол Түгжил. Юу гэж амласандаа хүрэх билээ. Ц.Шаравдорж, Л.Одончимэд хоёр сонгуулийн дараа үндсэндээ том улс төрөөс арчигдаж, тэдний орыг итгэлийг эвдэн Түгжилдэгч Ж.Батсуурь УИХ-д эзлэх болсон түүхтэй.

 

Удаах"Түгжилдэлт"

 

2008 оны сонгуульд МАХН Дорноговь, Говьсүмбэрийн тойрогт Д.Туяа, Ж.Батсуурь хоёрыг нэр дэвшүүлж, эвтэй байж намын нэр хүндийг өндөрт өргөхийг даалгасан юм. Гэтэл Ж.Батсуурь унаган зангаа гаргаж хамтрагч, намын журмын нөхрийг хуншгүйгээр "Түгжилдсэн" билээ.

 

Сонгуулийн сурталчигааны явцад Д.Туяа сонгогчдын талархал, дэмжлэгийг илтэд хүлээж, ялалт байгуулах нь тодорхой болж ирсэнд Ж.Батсуурь ихэд бухимдан хорсож, хамтдаа ялалт байгуулах талаар бодохын оронд яаж хорлох аргаа сүвэгчилж эхэлжээ. Д.Туяагийн хүү О.Содбилэг НИК компанийн ШТС Сайншандад шинээр байгуулсныхаа нээлтэд ээжийгээ урьж, тууз хайчлуулсан нь Говийн Түгжилд сайхан далим өгч, яаран сонгуулийн хороонд гомдол гаргажээ. Тэгээд ч зогсохгүй санал хураах өдрийн өглөө аймгийн төв болон сумдаар Сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Туяаг сонгуулийн хууль зөрчсөнийг нь тогтоосон учраас жагсаалтаас хассан гэдэг цуурхалыг зохион байгуулалттайгаар тарааж, үүнийг нь зогсоох, няцаах талаарх МАХН-ын хорооны шаардлагыг биелүүлэхгүй хагас өдөр гүрийжээ.

 

Үнэн хэрэгтээ Ж.Батсуурь сонгогдохын тулд яахаас ч буцахаа байж, сонгуулийн хуулийг зөрчин “Иргэн бүрт 500 мянган төгрөг өгнө” хэмээн амлаж явсан байна.

 

Үдээс хойш аймгийн сонгуулийн хороо мэдэгдэл хийж, нэр дэвшигч Д.Туяа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй, түүний нэрийг жагсаалтаас хасах талаар ямар ч шийвэр гараагүй гэдгийг зарласан ч сонгогчдын талаас илүү нь аль хэдийнээ Д.Туяаг хасагдсан гэсэн ойлголтоор саналаа өгчихсөн байжээ. Ийм ичгүүргүй, арчаагүй арга хэрэглэж байж Ж.Батсуурь УИХ-д сонгогдохчоо аядсан түүхтэй.

 

Нутгийн олныг хордуулсан хуншгүй "Түгжилдэлт"

 

2015 4 дүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Ж. Батсуурь бусад гишүүддээ хандан Централ Тауэрын17 давхарточиж сайхан хоол идэнгээ, Арева компанийхантай нууцаар уулзая, тэднууц санал тавих гэхчилэн уриалж байгаа бичлэг телевизээр цацагдав.

 

(Эх сурвалж:  youtube.com/watch?v=e903IsLkOro&feature=youtu.be)

Уг үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг Ж.Батсуурь хамгаалалтын албаныханд ховлож хөөн гаргуулж байгаа нь уг бичлэг дээр үлджээ.Энэ үйл явдлын дараахан Арева компани Дорноговь дахь ураны ордодоо ашиглалт явуулах лиценз авсан нь тодорхой болсон юм.

 

Ж.Батсуурь Улаанбадрах сумын уугуул нэгэн атлаа нутаг усныхандаа хуншгүй зан гарган гадаадынханд найр тавьснаар цөмийн задралаас үүдэлтэй селении хэмээх бодис бэлчээрээр тархан мал хордуулж, ургийн гажигтай төл олноор төрөх болсон билээ.Тэрээр аймгийн Засаг дарга байх үедээ анхлан Арева компанид хайгуулын зөвшөөрөл олгоход туслаж дэмжсээр ирсэн байдаг.

 

Ж.Батсуурь ураны хайгуул ашиглалтыг ямар үнээр хамаагүй хийхийг идэвхтэй сурталчлагчийн нэг бөгөөд хэвлэлээр удаа дараа энэ тухайгаа илэрхийлж байв. Ж.Батсуурь: “Арева” групп бол Дорноговьд миний мэдэхийн 10 гаруй жил ураны хайгуул, судалгааны ажил хийж, “Улаанхар” гэх мэт томоохон орд газар нээн илрүүлсэн. Би энэ ордыг ашиглах асуудлаар биечлэн хөөцөлдөж, Засгийн газарт санал тавьж, санамж бичиг байгуулах зэргээр ажиллаж байгаа.Нэгэнт бидэнд уранаа өөрсдөө ашиглах боловсон хүчний болоод эдийн засгийн боломж байхгүй учраас энэ мэт томоохон компаниудтай харилцан яаралтай ашиглах нь зүйтэй. Бид өөрсдөө хувь эзэмшье гэж байгаа бол хөрөнгө оруулалт буюу зардлын тодорхой хувийг гаргах л ёстой. Ямар ч баялгийг ашиглах, олборлоход зардал гарч л таараа. Зардал гаргахгүйгээр ашиг хүртдэг ёс хаана ч байхгүй. Миний хамгийн гол сэтгэл дундуур байдаг зүйл бол цаг хугацаа алдаж байгаа байдал. Яах вэ, надад дургүй байвал дургүй л байна биз. Гэхдээ би үнэнийг нь л хэлнэ гэхчилэн ярьж байжээ.

 

Түүнийг хаацайлж байх хооронд “Арева” 2000 тонн  ураны хүдэр туршилтын журмаар олборлосон байдаг. Тэдний олборлолтоос үүдсэн хор уршгийг одоо монгол даяар мэдэх болсон ч сануулахад Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээртээ үхсэн. Эдгээрээс авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлтийг 2013 оны 3 дугаар сарын 11-нд мал Эмнэлэг үржлийн газраас гаргажээ. Малчид малаа  үхүүлэхгүйн тулд арга буюу 40 - 60 километр газарт   дүрвэж   нүүсэн   байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь төрсөн нутгаа боловч хордуулахыг юманд тооцохгүй, нутгийн олноо золионд гаргахаас сийхгүй аяглаж байгаа ньбас нэгэн "Түгжилдэлт" гэхээс өөр тайлбар олдохгүй юм.

 

 

Сүүлийн супер "Түгжилдэлт"

 

2012 оны 5 сарын 24-ний пүрэв гарагт МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах Бага хурлыг хуралдуулжээ.Гэтэл хурлын дараа Дорноговь, Говьсүмбэр аймагтнэр дэвшихээр тодроод байсан Ц.Анандбазарыг АТГ-аас баривчилсан билээ. Түүнийг сонгуулийн өмнө гэнэт баривчилсан явдлын цаана өнөөх Говийн Түгжил нуугдаж байсныг Ц.Анандбазар мэдчихжээ.

 

Ингээд цагдан хоригдож байхдаа шоронгоос нутгийнхандаа хэлж сэрэмжлүүлэх, захидал бичжээ.        
 

 

Ц.Анандбазарын шоронгоос бичсэн захидалд дараах мэдээллүүд байв.

 

Намайг баривчилсны цаана Нам нэгт Ж.Батсуурь, нутаг нэгт Я.Батсуурь нар байгаа шүү!           



Миний Дорноговь, Говьсүмбэрийн ард түмээн !!! Би та бүхэндээ өнөөдөр шоронгийн хавчиг өрөөнөөс бичиж байна. Өчигдөр МАН-ын бага хурал хуралдаж, Монголын мянга мянган МАН-ын гишүүдийг төлөөлөн УИХ-ын сонгуульд өрсөлдөх итгэл зүтгэл, оюун билгээрээ шалгаран далан зургаан төлөөллөө сонгон баталсан өдөр АТГ намайг хилс хэрэгт сэжиглэн баривчилж, шоронд хорилоо.

 

Ард түмнийхээ амьдралыг өөрчилж, зовсон олон, ядарсан ард түмнийхээ төлөө тэмцэхээр зориг шулуудан сонгуулийн ажлаа эхэлж байхад баривчилсан нь эргэлзээгүй улс төрийн зорилготой...   

 

Та бүхэнтэйгээ сонгуулийн хэцүү ширүүн ажилд хамт дэвшихээр шийд гарсан өдөр барьж хорьсонд үнэхээр жигшин зэвүүцэж байна. Найман жилийн өмнө шүүхийн шийдвэр гарч гэм буруугүй, хилс гүтгэснийг тогтоосон шийлдвэрээс зориуд гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж сэжигтнээр тооцон хорьж байгаа нь зөвхөн улс төрийн зорилготойг харуулж байна.        
Энэ бузар үйлдлийг Намын бага хурлын шийд гарч ялагдсандаа хорсож, хэзээний луйвартаа гаршсан эрх мэдлийн төлөө хэнийг ч золисолж чадах нам нэгт Ж.Батсуурь, худал хуурмаг амлалт, төр түвшин царайгаараа үнэн төрхөө нуун дарагдуулсан нутаг нэгт Я.Батсуурь нар зохион байгуулж байгааг би ард түмэн та бүхэндээ сонордуулж байна.    
2008 онд мөн л ийм луйвар хийж ард түмний гарцаагүй сонгох гэж байсан Д.Туяа гишүүнийг нэрийг нь татуулан бүхэл бүтэн дөрвөн цаг сонгогдох эрхийг нь хаасныг та бүхэн санаж байгаа...   


 

МАН-аас УИХ-ын Сонгуулийн

Дорноговь, Говьсүмбэрийн 6-р тойрогт

нэр дэвшигч Цогт-Очирын АНАНДБАЗАР

 

Болсон явдал нь юу гэхээр “Сод Монгол” ХХК-ны захирал Д.Чинзориг хэмээх хүн Ж.Батсуурийн дэмжлэгтэйгээр “Ардын эрх” сонинд”Тэр гишүүн болчихбол хэзээ ч дийлдэхгүй” гэсэн ярилцлага өгч Ц.Анандбазарыгбуруутгасантай нь холбогдуулан Авлигатай тэмцэх газар Ц.Анандбазарыг баривчилсан байна.

 

Хэдийгээртухайн үед МАН-ын даргабайсан Сү.Батболд “Сонгуулийн өмнөх энэ богино хугацаанд хууль хяналтын байгууллагууд манай нэр дэвшигчдийн нэр төрийг сэвтүүлэх үйл ажиллагааг бид хэрхэвч зөвшөөрөхгүй”  гэж мэдэгдэж байсан ч цаг хугацааны хувьд Ц.Анандбазар сонгуульд өрсөлдөх ямар ч боломжгүй болсон тул арга буюу Ж.Батсуурийг нөхөн дэвшүүлжээ. Энэ бол урьдчилан сайтар төлөвлөж, тооцоотой гүйцэтгэсэн "Түгжилдэлт" байсан юм.

 

Үүнийг сонгууль дууссаны дараа Ц.Анандбазарыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх шалтгаар сулласан явдал харуулж байдаг. Мөн Д.Чинзоригийн гомдолд нэр дурдагдсан прокурор Ш.Сүхбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дараах зүйлсийг тодруулжээ.

 

"Би 2010 онд Д.Чинзоригийн гомдлоор энэ хэргийг хянаж байсан. Хэрэгт байгаа баримтаас үзэхэд Д.Чинзориг энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй, энэ хэргийн хохирогч биш юм. Хэргийн материалыг хянаж үзэхэд Д.Чинзоригийн гомдолд дурдагдсан асуудал нь Ц.Анандбазарын "Сод монгол групп" ХХК, Д.Чинзоригийн "Сод монгол" ХХК гэсэн хоёр компани хоорондын өр авлагаас үүссэн иргэний маргаан байдаг юм. Тийм учраас Д.Чинзоригийг дээрх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон.Иргэний нэхэмжлэгч гэдэг бол эрүүгийн гэмт хэргийн хохирогч биш шүү дээ.Дараа нь Д.Чинзориг Ерөнхийлөгчид хандаж гомдол гаргасны дагуу би Ц.Анандбазарт холбогдох хэргийг ахин хянаж үзээд, гомдолд дурдсан зарим асуудлыг нэмж шалгуулахаар шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэргийн ажиллагаа үүсгэн даалгавар бичиж шалгуулсан.Гэвч, тухайн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй учраас хэргийн ажиллагааг зогсоосон байдаг" гэжээ.Тэгэхээр энэ нь сонгуулийн өмнө намын журмын нөхрөө "түгжилдэх" замаар өөртөө зам зассан Ж.Батсуурийн унаган мэх мөнөөс мөн болж таарч байгаа юм.

 

Намын Бага хурал дээр нэр дэвшүүлэх санал хураалтад ялагдсан  Ж.Батсуурьсупер хатуу тоглоом сэдэж, Ц.Анандбазарыгшоронд хориулаагүй бол УИХ-д суух битгий хэлорон нутгийн сонгуульд ч өрсөлдөхөөргүй түвшинд нам дотроо муу нэртэй болсон байжээ.Ж.Батсуурь 2012 оны сонгуульд нутгийн сонгогчдын дөнгөж 30 хувийн саналыг авч чүүтэй чаатай УИХ-ын гишүүн болсон нь ч нэр хүндийнх нь бодит хэмжүүр болох байх. Сонгогчдынх нь 70 хувь нь түүнийг Дорноговийг төлөөлөх эрхгүй гэж үзсэн байхад сонгогддог нь манай тогтолцооны том гажиг юм.

 

Энэ сонгуулийн дараа Ж.Батсуурьт сонгуулийн хууль зөрчиж иргэдэд мөнгө тараасан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалшаж эхлэсэн ч УИХ-ын гишүүний бүрэн эрх гэгчид дулдуйдан мөрдөн байцаалтын явцаад өнөөг хүртэл саад учруулж, гацаасаар байгаа юм. Тодорхой болсон зүйл нь: Говийн Түгжилийн төрсөн эгч Ж.Пүрэвсүрэн Дорноговь аймгийн Мандал сумын МАХН-ын зуутын даргад ханданСонгуулийнхаа сурталчилгааг зогсоовол 10 сая төгрөг бэлнээр өгнө хэмээн амлаж, улмаар мөнгөө бэлнээр өгөхөөр завджээ. Мандал сумын зуутын дарга  Ж.Батсуурийн эгчид хууль зөрчиж байгааг нь сануулан уг хэргийг шалгуулахаар тэр даруй хуулийн байгууллагад ханджээ. Сумын цагдаа уг хэргийг бүртгэж, баримтжуулсан байдаг.

 

Бусад нотлогоонуудыг эргэн сануулахад нэр дэвшигч Ж.Батсуурийн шадар туслах Л.Оюун­сайхан баяр наадам зохион байгуулж, морь уралдуулах, шашны зан үйл ашиглаж овоо тахих зэргээр УИХ-ын сонгуулийн тухай хуу­лийн 35 дугаар зүйл, 35.18.9, 35.18.12, 35.18.13, 35.20 дугаар зүйлүүдийг зөрчсөн нь тогтоогдсон байна. Үүнээс гадна нэр дэв­шигч Ж.Батсуурь өөрийн биеэр сонгогчдод мөнгө тараасныг сонгогчид мэдээлжээ.  2012 оны зургадугаар сарын 24-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тавдугаар багийн нутаг Жарангийн худаг, Цайдамын орчимд гуравдугаар багийн бо­лон тэр хавийн малчид, сонгогчдыг цуглуулан уулзаж бүгдэд нь тус бүр 100 мянган төгрөг өгч архиар дайлсан. Сонгогч Г.Чойдовдаш  "2012 оны зургадугаар сарын 24-ний оройн 22 цагийн орчимд Цайдамын урд товгор дээр аймгийн орлогч дарга Отгонжаргал , Ж.Батсуурь  нар Соёмбо архи задлан малч­дад хандан хундага өргөсөн. "МАН болон намайг дэмжээрэй" гээд тэнд цугласан хүн бүрт 100.000 төгрөг өгсөн" хэмээн мэдүүлж байв.         


Замын-Үүд су­мын ир

2015.10.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

Л.Баярсайхан:Өнгөрсөн жил зөвхөн ходоодны хорт хавдраар 900 хүн өвчилсөн

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27

Хулсны баавгай шинэхэн цасанд баярлан тоглож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Баривчлах тушаалтай “Либерти партнерс”-ийн Ч.Ганбат Сингапурт, “МТЗ”-ын Ж.Бат-Эрдэнэ Австрали руу зугтжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг

...

Дэлгэрэнгүй » 2017.10.02

Дахин зээл авбал Монгол Улс дампуурна !!!

...

Дэлгэрэнгүй » 2015.09.21

2010 оноос Монголд тахь нутагшуулах ажлыг амжилттай хийж иржээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.08

Нөөцийн мах бэлтгээгүйгээс махны үнэ 2000 төгрөгөөр өсчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Өвлийн амралтаар оюутны хөнгөлөлттэй зорчих эрхийг хязгаарлана

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27