“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

Нийслэлийн 376 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг зарласан. Тус уралдааныг дүгнэж Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар зам талбайн 8 үйлчлэгч, 5 жолооч, 4 ачигч, зам талбайн мастер, зам талбайн инженер зэрэг нийт 25 хүнд шагналыг гардууллаа. 
Мөн энэ үеэр шилдэг хоггүй хороогоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо тус тус шалгарав. Шилдэг дэд бүтэц тохижилтын хэлтсээр Баянзүрх дүүрэг нэгдүгээр, Баянгол дүүрэг хоёрдугаар, Сонгинохайрхан гуравдугаар байр эзэллээ. “Оюу толгой” ХХК-иас энэ үеэр нийслэлийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын 18 ажилчдад хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас олгов. 

Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд, дүүрэг, хорооны холбогдох мэргэжилтнүүдийг идэвхижүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал санаачилгыг дэмжих үндсэн зорилготой. 
Улаанбаатар хотын хог хаягдлыг менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд гудамж талбайн цэвэрлэгээг 2 дугаар ээлжийн зохион байгуулалтанд оруулж, зам талбайн үйлчлэгч нарын тоог 2 дахин, цалингийн дундаж хэмжээг 52 хувиар нэмэгдүүлсэн. 
Нийслэлийн хэмжээнд иргэдийн 73 бүлэг байгуулагдаж 465 иргэн хог цуглуулалт тээвэрлэлт, гудамж талбайн үйлчилгээг сайжруулах ажилд тохижилт үйлчилгээний байгууллага хороотойгоо хамтран ажилладаг болсон юм. 

Мөн машин хүрч болохгүй айл өрхийн хог хаягдлыг цуглуулах, ачилтанд бэлтгэх,далан суваг гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажил хийж байгаа юм. Хөндлөнгийн төрийн бус байгууллагууд ажилд нь хяналт тавьж, гүйцэтгэлээр нь санхүүжилтийг нь шийдвэрлэдэг болсон. Цаашид нийслэлээс шар хантаазтануудын ажлыг хөнгөвчлөх үүднээс ажлын багаж хэрэгслийг сайжруулах, тусгай зориулалтын багаж хэрэгслээр хангах, хөдөлмөр хамгааллыг сайжруулах талд анхаарч ажиллана. 

Энэхүү арга хэмжээний үеэр “Захиргааны хариуцлагын тухай хууль, Хог хаягдлын тухай хуулиар аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метр газрыг харицаж тохижилт, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, цас мөсөө цэвэрлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйгээс иргэд гэмтвэл аж ахуйн нэгжүүд хариуцлага хүлээнэ. Тиймээс аж ахуйн нэгжүүд цас мөсөө сайн цэвэрлэн, иргэдээ зам дагуу ус асгахгүй байхыг уриаллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

2015.10.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ч.Мөнхбаатар: У.Хүрэлсүх галлагаанаас хамааралтай угаарын асуудлыг шийдэж чадвал агуу юм

...

Дэлгэрэнгүй » 2018.01.29

Ховдчууд Д.Батцогтод санал өгсөн үү, Н.Энхбаярт өгсөн үү

...

Дэлгэрэнгүй » 2015.11.30

Эрүүл-Монгол оюутан клуб ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг,ном тарааж баярлууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.31

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнс өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан асуудал болоод байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.12

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

ВИДЕО: Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д элсэнэ гэдгээ мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

"Петровис" тэргүүтэй шатахуун импортлогч шантаажчин компаниудын тусгай зөвшөөрлийг нь цуцлая

...

Дэлгэрэнгүй » 2018.01.24

Ноён бондгорын дуучин гэргийтэй танилц

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22