“Эрдэнэт”-ийг бужигнуулж, 100 сая ам.долларын өрөнд унагажээ

“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудал дахиад л дэгдлээ. Төрийн өмчит хувь нийлүүлсэн энэ компанийг тойрсон хэл ам, хэдэн үеэрээ тэндээс мөнгө саах гэсэн эрх мэдэлтнүүдийн тэмцэл, дээрээс нь шахааны бизнес хийж баяжихыг хүсэгчид гээд асар олон ашиг сонирхлын зөрчил энэ компанийг цаг үргэлж дагаж байдаг. Энэ удаа тус үйлдвэртэй холбоотой 100 саяын хэрэг мандлаа. Энэ тухай УИХ-ын чуулган, Авлигатай тэмцэх газар гэх мэт байгууллагуудын дунд яригдаж, ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн талаар таагүй мэдээллүүд хөвөрч байна. УИХ-ын чуулганы саяхны хуралдааны үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага Оросын талд өгөх ёстой ногдол ашгийг цаг хугацаанд нь шилжүүлээгүйн улмаас 100 гаруй сая ам.долларын өрөнд орсон тухай мэдээллийг Төрийн өмчийн хорооноос мэдээлэв. Баримт сөхье.

100 сая ам долларын ноогдол ашгийг зүгээр л үрчихсэн гэнэ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Эрдэнэт үйлдвэр” компани өрөнд оржээ. 100 сая ам. доллар гэдэг их тоо. Яагаад өрөнд орсныг тодруулбал, Оросын тал 2012 оноос хойш ноогдол ашиг аваагүй бөгөөд саяхнаас гэнэт ноогдол ашгаа нэхэж эхэлсэн гэнэ. Оросын тал "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшдэг. 2012, 2013 оны ноогдол ашиг нь 70 гаруй сая ам.доллар аж. Харин 2014 оных улсын төсөвт сууснаар 70 тэрбум төгрөг болжээ. Энэ хугацаанд Совет хуралдаж, ашгаа хуваах шийдвэр гаргаагүй өнгөрчээ. Гэтэл энэ жилээс гэнэт ноогдол ашгаа нэхэж эхэлсэн юм байх. Тэгээд "Эрдэнэт үйлдвэр”-т 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулах нөхцөлийг бүрдүүлжээ. Уг нь ноогдол ашгийг "Эрдэнэт үйлдвэр”-ийг мөнгөтэй байх үед нь банкинд хадгалж байсан. Гэвч төлбөр тооцоо, газрын нөөц ашигласны төлбөр нэхэгдээд тус мөнгөө хэрэглэсэн гэж Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж хэлж байсан. Харин эх сурвалжууд "Эрдэнэт үйлдвэр”-ийн дөрвөн жилийн ахуйн зардал 100 гаруй сая ам.доллар болно гэж юу байхав. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэмж зэргийг үйлдвэрийн ноогдол ашгаас суутгаснаас болж энэ өр үүссэн” гэж тайлбарлаж байна. Оросын талаас ноогдол ашгаа нэхээд байдаг. Харамсалтай нь Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй тулгарчихсан байгаа. Нэгэнтээ үрчихсэн учраас Оросын талын ноогдол ашгийг төлөх нь ойлгомжтой. Гэхдээ хэрхэн яаж төлөх вэ. Энэ асуудал харин улс эх орны шийдэх асуудал болоод байгаа аж. Одоогийн захирал Ц.Даваацэрэнгийн бодлогогүй үйл ажиллагаанаас үүдэж, 100 гаруй сая ам.долларын өр ийнхүү гарсан байна. Эл өрнөөс гарахын тулд дахиад тус үйлдвэрийн жирийн ажилчид нуруун дээрээ хамаг ачааг нь үүрэх үү. Үүнд олон мянган ажилчин нь бухимдаж буй аж. Яг хэдий хэмжээний ам.долларыг банктай ямар гэрээ байгуулж, хэдэн хувийн хүү авахаар тохирч хадгалуулсан талаар Төрийн өмчийн хорооноос лавлахад “Энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Оросуудад өгөх ёстой, банкинд хадгалуулж байсан тэр 100 гаруй сая ам.долларыг хэний зөвшөөрлөөр ямар зүйлд захиран зарцуулсан тухай мэдээлэл одоогоор алга. Ц.Даваацэрэн нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэр жилд нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүн хийж, борлуулдаг. Бид жилдээ олон улсын болон дотоодын банкуудаас 100-200 сая долларын зээл аваад буцаагаад төлдөг том эргэлттэй үйлдвэр. Банкнаас зээл авсных нь төлөө “Энэ үйлдвэр өртэй. Удахгүй дампуурах гэж байна” гэж хэлж болохгүй шүү дээ. Эргэлтийн хөрөнгөн доторх мөнгөө бид “Рос технологи” компани руу удахгүй шилжүүлнэ” хэмээжээ.

Сүртэй нэгжлэг тэгсхийгээд замхарсны учир

“Эрдэнэт үйлдвэр”-т хамгийн богино хугацаанд хөрөнгөждөг хэлтэс бол Материал, техник хангамжийн хэлтсийнхэн гэнэ. Үйлдвэрт хэрэгцээгүй, олон жилээр бараа, бүтээгдэхүүн шахдаг улстөрчдийн бизнесийг энэ хэлтсийнхэн хийдэг. Тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг зэрэг томоохон эрх мэдэлтнүүдийн халаасны хүмүүс энд ажилладаг байна. Ц.Даваацэрэн захирал ажлаа аваад Материал, хангамжийн хэлтсийн дарга, менежерүүдийг орвонгоор нь өөрчилж, өөрийн хүмүүсээр бүрдүүлсэн. Гэсэн ч багийнхандаа итгэхгүй, хардах том шалтгаан байсан тул нэгжлэг хийжээ. Учир нь хамт ажилладаг нөхдүүд нь нэгнээ нүдэн дээр нь хөрөнгөжөөд буйг анзаарч “алтан хошуу” хүргэсэн байна. Иймд Ц.Даваацэрэн энэ оны тавдугаар сарын 01-ний өдөр 15 тоот тушаал гаргаж, Материал, техникийн хангамжийн хэлтсийн ажилтан, менежерүүдэд нэгжлэг хийсэн байна. Материал, техник хангамжийн хэлтсийн ажилтан, менежерүүдийн албан ажлын өрөө, ширээ, сейф, компьютер зэрэг эд зүйлсэд шалгалт хийхийг Хуулийн хэлтэстээ үүрэг болгожээ. Ингэхдээ дэмжлэг үзүүлэн ажиллахыг хэлтсийн даргад нь даалгажээ. Тэрхүү нэгжлэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхэнд бүдүүлгээр халдсан төдийгүй дээрх нэгжлэгт өртсөн хүмүүсийг хуулийн байгууллагаар гэмт хэрэгт шалгагдах явцдаа прокурор, шүүхийн шийдвэрээр нэгжүүлж, шалгуулдаг сэжигтнүүдтэй адил буюу энэ нь үйлдэл дээрээ баригдсан гэмт хэрэгтнүүдийн түвшинд аваачсан аж. Удирдлага доорх албан тушаалтнууд нь илт доромжилсон явдал гэж үзэн түүний эсрэг хуулийн байгууллагад гомдол гаргажээ. Хууль зөрчиж, хүний эрхэд бүдүүлгээр халдсан энэ ажиллагааны цаана томоохон эрх ашиг, их хэмжээний мөнгө нуугдаж байсан гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм.

Нэг менежерийн шүүгээнд дөрвөөс таван компанийн тамга байсан гэв үү

Сүртэй нэгжлэгийн дараа нэг ч менежерийг ажлаас халаагүй, шалгалт нэртэй энэ ажиллагааны үр дүнд ямар зөрчил, дутагдал илрүүлсэн талаар мэдээлэл хуулийн байгууллагад очоогүй өнгөрчээ. Гэтэл шалгалтаар нэг менежерийн шүүгээнд дөрвөөс таван компанийн тамга байсан гэсэн яриа гарч шалгалт хийсэн хуулийн хэлтсийнхэн “нууц”-ыг нь хадгалаад өнгөрсөн байна. Бүхэл бүтэн нэг хэлтсийнхэн дээрх нууцыг хадгалаад өнгөрсөн ч ам дамжсан яриа “Эрдэнэт” битгий хэл Төрийн өмчийн хороонд хүртэл хүрсэн аж. Нууц юм гэж байдаггүй, тэр тусмаа хоёр хүний дундаас хэтэрвэл тэр нууц нууц байхаа больдог гэдэг яриа бий. Түүний нэгэн адил бараа, бүтээгдэхүүн шахдаг тогтолцоо тус үйлдвэрт одоо хүртэл байсаар байгааг дээрх явдал нотолж байгаа юм. Хэрэгжүүлэгч менежерүүд нь олон компанийн өмнөөс гарын үсэг зурж, тамга дардаг гэдгийг үйлдвэрийн захиргааны олон хүн бас баталж байгаа аж. Харамсалтай нь энэ хууль бус явдал Ц.Даваацэрэнгийн үед лав ил болохгүй нь тодорхой боллоо гэж үзэх ч хүн байна.

Түүний “шахааны хүмүүс”

Тэрбээр “Уурхайчин” соёлын ордны орлогч даргаар Н.Буянжаргал хэмээх МАН-ын гишүүн, Булган аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга байсан хүнийг авчирч тавьжээ. Ц.Даваацэрэн, Н.Буянжаргал нар нэг айлын хүргэнүүд гэнэ. Өөр намын гишүүн байх нь хамаагүй орлогч дарга болгож, орон сууцаар хангасан аж. “Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн намар “Строй Инвест” ХХК-иас авах авлагадаа 12 давхар орон сууц авчээ. Энэ орон сууцанд үйлдвэрийн бүх цех, хэлтсийн орлогч дарга нар, 2012 оноос хойш томилогдсон өөрийн шахааны хүмүүсийг оруулсан гэнэ.

Мөн өөрийн найз Бор-Өндөрийн уурхайд хамт ажиллаж байсан Н.Батдэлгэр гэдэг нөхрийг Хүний нөөцийн хэлтсийн даргаар тавьж, Д.Даваасамбууг “Эрдэнэт үйлдвэр”-т авснаас хойш өөрсөдтэй нь үг зөрсөн залуу инженер техникийн ажилтнуудыг ажлаас нь халж дураарай авирладаг болсон тухай үйлдвэрийнхэн ярьж байна. Үүнийгээ хямралын тусгай комисс гэсэн ажлын хэсэг байгуулсан. Түүний дагуу дээрх арга хэмжээг авч буй гэж тайлбарлах болжээ. Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшихээр үйлдвэрийг мөнгө босгох гол “баазаа” болгож, нэлээд их хэмжээний зүйл хуримтлуулах гэж зүтгэж байгаа гэх яриа үйдвэрийнхний дунд гарчээ. Юутай ч гар нийлсэн хэсэг нөхдүүд “Эрдэнэт” үйлдвэрийг өөрсдийн дураар бужигнуулж эхлээд уджээ.

Д.МАРГАД

Эх сурвалж: 

2015.10.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147