Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

         Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг  чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадмыг зохион байгуулаа. Анхан шатны  шалгаруулалт 10 дугаар сарын 7, 9-ний өдрүүдэд, төгсгөлийн шатны шалгаруулалт 10 дугаар сарын 16-нд Монголын хүүхдийн ордонд болсон.


 
Анхан шатны шалгаруулалтад нийслэлийн 7 дүүргийн 65 сургуулийн 5320 сурагч, 195 багш оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтад 7 дүүргийн 17 сургуулийн 1300 сурагч, 51 багш  ур чадвараа сорин өрсөлдөж дараахь хамтлагууд шилдгээр тодорлоо. Үүнд :

 

    Нэгдүгээр байранд  Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн найрал дууны хамтлаг


    Хоёрдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн найрал дууны хамтлаг


    Гуравдугаар байранд Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг


    Тусгай байранд  Налайх дүүргийн найрал дууны “Силвер стрингс” хамтлаг, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн найрал дууны хамтлагууд тус тус шалгарсан юм.

 

Мөн шилдэг удирдаач багшаар Налайх дүүргийн “Голомт цогцолбор” сургуулийн хөгжмийн багш Б.Очирбат, шилдэг найралжуулагч багшаар Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн хөгжмийн багш С.Урантуяа нар тодорсон.


Уралдааны  шагналт байр, шилдэг хамтлагуудын хамтарсан Гала  концертыг нийслэлийн 376 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-ний өдөр буюу Пүрэв гарагт 12:30 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2015.10.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Монгол Улсын Их Хурлын Гишүүн Я.Содбаатар танаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.16

Д.Даваахүү: XX зууны манлай хүлэгт зориулсан хөшөө босгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.11.11

С.Ганбаяр: Банкууд зээлдэгчээ бодитойгоор үнэлж, зээлдэгчийн санхүүгийн хэрэгцээг хангах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

МЭДЭГДЭЛ: Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд Л.Уртнасантай хамтарч ажиллах боломжгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2015.08.13

Баталгаагүй сэлбэг, хэрэгсэл нь зам тээврийн ослын шалтгаан болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.11.30

Ц.Цогзолмаа: Академич Г.Чулуунбаатартай хамтран ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

“Дуулахаараа жаргадаг түмэндээ”

...

Дэлгэрэнгүй » 2018.01.09

Парламентын ойд зориулсан барилдаанд улсын залуу арслан Э.Оюунболд түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.14