МАН-ын "Бид хамтдаа" үндэсний форум амжилттай үргэлжилж байна

Монгол Ардын Намаас санаачлан зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форум Төрийн ордонд амжилттай үргэлжилж байна. Эхний өдрийн хэлэлцүүлэг Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд үндсэн илтгэл тавьснаар эхэлсэн юм. Тэрбээр “Зарим увайгүй улстөрчид улс эх орны үнэн түүхийг гуйвуулж, сайн сайхан бүхнийг аль нэг улс төрийн хүчин, хэсэг бүлэг хүмүүсийн гавьяа мэтээр харуулахыг оролдож байгаа нь явуургүй бөгөөд хариуцлагагүй үйлдэл юм. Энэ нь Монгол үндэстний дархлаа, нэгдмэл чанарыг алдагдуулах, төрийн бодлогын уялдаа холбоог хангах Монголын нийгмийн бүхэллэг шинжийг үгүйсгэх алсын муу урхагтайг мартаж болохгүй” хэмээгээд “Хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь хүн, гэтэл хүний хөгжлийн асуудал хэтэрхий хоцорч байна. Эх орны хөгжлийн гарц бол эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг биш, “Хүний хөгжил” хүнээ дээдэлсэн мэдлэгт суурилсан оюунлиг нийгэм гэдгийг ухаарах цаг боллоо. Оюунлиг, чадварлаг, хүчирхэг монгол хүн гэдэг брэндийг бид бий болгох ёстой. Нийгмийн салбарын хөгжил, хүний төлөө хөрөнгө оруулалт тааруу байгаа нь зах зээлд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, ажиллах хүчний бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Тиймээс бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд нийгмийн институтийн өөрчлөлт, материаллаг болон хүний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг шат шатанд хангах шаардлагатай тулгарлаа” гэсэн юм. Монгол Ардын Намын дарга М.Энхболдын эл илтгэлийг форумд уригдан оролцож буй эрдэмтэн мэргэд, жирийн иргэд, улс төрчид эерэгээр хүлээн авч байсан нь өнөөгийн Монгол Улсад тулгамдаж буй асуудалд ул суурьтай хандаж, дан ганц ярих биш ярьснаа ажил хэрэг болгох форум болж байгааг онцлон хэлж байлаа. МАН-ын даргын илтгэлийн дараагаар МҮАН-ын дарга М.Энхсайхан өнөөдрийн Монгол Улсад уул уурхайн салбар ямар түвшинд хөгжиж байгаа талаар, цаашдаа хөгжүүлэхэд юунд анхаарах тухай товчхон ярьсан юм. МАХН-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Бид хамтдаа” форумд зориулж үг хэлэх ч байсан Засгийн газрын шуурхай хуралдаантай байсан учир хүрэлцэн ирж чадсангүй. Түүнийг орлож МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж өнөөгийн Монгол Улсын улс төрийн талаар товч ярив. ИЗНН-ын дарга С.Дэмэбэрэл үг хэлсний дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэлж, “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдвээр гавьяат эдийн засагч, доктор, профессор Н.Дашзэвэг мэдээлэл хийлээ. Ингэснээр МАН-аас санаачлан зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форумын нээлт өндөрлөж салбар хуралдаанууд эхэлсэн юм.

“Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл” нэгдсэн хэлэлцүүлэг төрийн ордны Их танхимд 14.30 цагт эхлэв. Эл нэгдсэн хуралдааныг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр “Төрийн хүн идэх, цадахын төлөө бус харин түмний эрх ашгийн төлөө шударга зарчмыг дээдэлдэг байх ёстой гэсэн өвөг дээдсийнхээ жудаг, цадиг хоёроос суралцах цаг нэгэнт болжээ” гээд “Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгохгүйгээр, "хар машин"-ы асуудлыг шийдэхгүйгээр, ард түмний өгсөн саналыг шүүхийн шийдвэрээр өөрчилдөг байдлыг халахгүйгээр, сонгогчдыг хуурч мэхлэн саналыг нь худалдан авдаг байдлыг зогсоохгүйгээр сонгуулийг зохион байгуулж байгаа цагт "Улс төрийн хямрал" улам бүр хурцтах болно”, “Ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хууль бүхий сонгуулиар л төр засаг эмхлэн байгуулагдаж байж гэмээ нь бид "шударга төр", "ухаалаг төр", "тунгалаг төр"-ийн тухай ярих боломжтой болно гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Сонгуулийн хуулийг ард түмний хүсэл шаардлагад нийцүүлэн өөрчилж нэн даруй батлахыг УИХ болон улс төрийн намуудад уриалж байна” хэмээсэн юм. Өнөөдөр төрийн ордонд “Улс төрийн тогтолцоо ба зөвшилцөл”, “Төрийн албаны шинэчлэл”, “Үндсэн хуулийн шинэчлэл”, “УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох нь”, “Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй болгох нь” зэрэг салбар хуралдаанууд болж өндөрлөнө.

 

Д.СҮХ

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

2015.10.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоосон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Тусгай хамгаалалттай газарт дураараа дургисан “Энигма”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.26

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Үнэгүй музейн ууртай үйлчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.05

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Н.Энхбаярт "барьцаалагдсан" Шударга ёсынхон

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.17

Ч.Сайханбилэг: Бүх ховдчуудын энгэрт төрийн дээд шагнал Сүхбаатарын одон гялалзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Солонгост ажиллах хүсэлтэй 18-39 насныхныг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Өмнөговийнхон Н.Амарзаяагаас ичиж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.05