МАН-ын "Бид хамтдаа" үндэсний форум өнөөдөр болно

Монгол Ардын намын "Бид хамтдаа" үндэсний форум өнөөдөр 13.00 цагаас Төрийн ордонд нээлтээ хийх гэж байна. Энэхүү форумын эхний өдрийн хэлэлцүүлэг  Улс төрийн хямралүндэснийзөвшилцөл, хоёр дах өдөр нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд, гурав дахь өдөр нь Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлогын асуудлууд, дөрөв дэх өдөр нь Нийслэлийн хөгжлийн асуудлууд, сүүлийн өдөр нь хаалтын ажиллагааг хийх юм байна. Эдийн засаг, улс төр, эрүүл мэнд, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын  800 гаруй төлөөлөл энэхүү хуралдаанд оролцох юм. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд  үндсэн илтгэл тавьж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хурлыг даргалахаар болжээ.  "Бид хамтдаа" үндэсний форумд улс төрийн бүх намуудын удирдлагууд оролцож буйгаараа онцлогтой. Тодруулбал, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл нар үг хэлэх юм байна. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, "Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага" сэдвээр доктор Н.Дашзэвэг илтгэл тавих юм байна.  "Бид хамтдаа" үндэсний форумын эхний өдөр "Улс төрийн хямрал ба үндэсний зөвшилцөл" нэгдсэн хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд болно.  Энэ өдөр  Улс төрийн тогтолцоо ба зөвшилцөл,  Төрийн албаны шинэчлэлийн тухай, Үндсэн хуулийн шинэчлэл, УИХ-ын тухай хуулийг боловсронгуй болгох нь, Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй болгох нь гэсэн таван салбар хуралдаан болно. Эхний салбар хуралдаан "Улс төрийн тогтолцоо ба зөвшилцөл" сэдэвтэй Төрийн ордны их танхимд 200 хүний бүрэлдэхүүнтэй болно. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин,  МАН-ын Нарийн бичгийн дарга Т.Гантулга нар энэ салбар хуралдааныг даргална.  Уг салбар хуралдаанд Улс төрийн тогтолцооны тулгамдсан асуудлууд ба зөвшилцлийн аргаар шийдвэрлэх арга замууд" сэдвээр МУИС-ийн улс төрийн тэнхимийн эрхлэгч С.Мөнхбат,  "Улс төрийн тогтолцооны саармагжуулалт"  Төрийн соёрхолт, инженер Н.Нацагням, "Ардчиллын төгөлдөршил-зөвлөлдөх ардчилал" сэдвээр Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар нар тус тус илтгэл тавина.  Тэгвэл Үндсэн хуулийн шинэчлэлийн талаарх гуравдугаар салбар хуралдаанд "Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт" сэдвээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,   Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэсэн маргааны тойм сэдвээр судлаач Р.Мухийт нар илтгэл тавих бол дөрөвдүгээр салбар  хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны хуулийн хэлтсийн дарга Ш.Энхбаатар мэдээлэл өгч, "УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчлэл" сэдвээр Су.Батболд гишүүн илтгэл тавих ажээ. МАН-ынхан салбар, салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтран эдийн засгийн засаг, улс төр, нийгмийн хүндрэлтэй байдлыг даван туулах гарцыг хайх гэж байна.  Товчхондоо улстөрчид цэц булаалдаж биш салбар бүрийн мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохоор нэгэн танхимд чуулж байна.



С.Пуужин

 

2015.10.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Д.Оюунхорол: Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлого баримтална

...

Дэлгэрэнгүй » 2016.12.23

Д.Оюунхорол НЭЗТТ-ийн хандивлагчдын Удирдах зөвлөлийнхөн болон зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.20

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Улс төрчид залуужсаны тод жишээ буюу үнэгүй хуушуур

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Этүгэн их сургуулийн программ хангамж мэргэжлээр төгсөгчид Япон улсад ажиллах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.07

Этүгэн их сургууль магистр, докторын ангидаа дараах мэргэжилүүдээр элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Байрны урьдчилгааг 10 хувь болгож, төр баталгаа гаргана

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

"Алтан чагнуур"-ын эзэд тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

УИХ-ын дарга М.Энхболд: Малын тоогоор дэлхийд тэргүүлдэг улсын багачууд АМИН ДЭМИЙН дутагдалтай байж болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.02.08

Ханын зурган чимэглэлийг 2000 метр квадрат талбайд хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.02

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17