Ч.Сайханбилэгийн Засгийн газрын "аврагдах" сүүлийн гарц Өршөөлийн хууль

Улс төрд итгэх иргэдийн итгэл улам бүр дордлоо. Өршөөлийн хуулиар далимдуулж авилгачид болон албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхөөр зүтгэж буй улстөрчдөд иргэд ихээхэн дургүйцэж байна. Үүнээс гадна Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэр олон нийтийн дунд хурдацтай уруудаж явна.

Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэсэн уриа дэвшүүлж гарч ирсэн Шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа оны өмнө гэхэд нэг талдаа шийдэгдэх нь тодорхой болсон талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Тэдний ярьж байгаар Ерөнхий сайдыг огцруулахаар УИХ-д суудалтай бүх намын төлөөллүүд нэгдсэн юм. Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийн цуглууж яваа. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал болох Рио Тинто болон өөр компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэгчид Монгол улсын Засгийн газар гарын үсэг зурсан. Ингэхдээ УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь УИХ-ын хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт Засгийн газар гарын үсэг зурсан нь УИХ-ын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Оюутолгойн орд газраас Монгол улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан. Түүнчлэн Оюутолгойн төсөл үйл ажиллагаа эхэлснээс хойш Монгол улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашил харилцан үр ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Энэ нь Монгол улсын Ерөнхий сайдыг огцруулах бүрэн үндэслэл гэж УИХ-ын гишүүн Г.Уянга үзэж байгаа.

Өнгөрсөн сарын сүүлээр тэрбээр нийт найман гишүүн уг тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа гэж мэдэгдэж байсан. Тэгвэл огцруулах бичигт одоогоор 14 гишүүн зураад байгаа аж. Тодруулбал, бие даагч гурван гишүүн, МАН-аас Ц.Нямдорж, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ АН-аас Р.Амаржаргал, “Шударга ёс” эвслээс Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү  нарын 14 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байгаа. Хэрэв гишүүдийн тоо 19 болсон нөхцөлд Засгийн газрын тэргүүний хувь заяаг "дэнслэнэ".

Үүнээс гадны АН-ынхан өөрсдөө Ч.Сайханбилэгийгээ огцруулахаар "хор"-оо хутгаад эхэлчихсэн. Тэд Р.Амаржаргал болон С.Эрдэнэ, Э.Бат-Үүл гэх эрхмүүдийн нэрсийг жагсаалтын эхэнд тавиад байгаа. Чухам хэнийг нь дараагийн Ерөнхий сайд болгох вэ гэдгийг нөгөө л нэг "Алтангадас" фракцийнхан шийдвэрлэнэ. Учир нь тэд одоогийн байдлаар ҮЗХ болон нам дотроо томоохон байр суурийг эзэлсэн хэвээр байгаа. "Алтангадас"-ынхан Ч.Сайханбилэгийгээ хамгаалж чадахгүй болсон нөхцөлд дараагийн нүүдэлдээ бэлдэнэ. Харин тэр нүүдэл нь дээрх гурван эрхмийн хэн нь байх вэ гэдэг нэн сонирхолтой.

Ч.Сайханбилэгийн засаг огцрохгүйгээр тэсч үлдэх хамгийн сүүлийн арга нь Өршөөлийн хуулиар авилгачид болон албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх явдал байв. Намууд болон эвслийнхэн Засгийн газраас бооцоо тавьж Өршөөлийн хууль дээр тохиролцоо хийх гэсэн боловч харамсалтай нь чадсангүй. Асуудал олны өмнө ил байгаа бөгөөд хоригийг дэмжигчид уг асуудлыг хэт улстөржүүлж иргэдийн анхаарлын төвд хангалттай оруулсан нь улстөрчдыг яах ч аргагүй байдалд хүргэсэн гэхэд болно. Хэрэв санаж байгаа бол ээлжит бус чуулган болон намрын чуулганы эхний хэдэн өдрүүдэд Ерөнхий сайдыг огцруулах асуудал хүчтэй яригдаж байгаад өнөөдрийг хүртэл хэсэг хугацаанд нам жим болсон. Шалтгаан нь Өршөөлийн хууль дээр эрх ашиг нэгдэж чадах эсэхдээ сүүлийн удаа найдсан хэрэг. Нөгөө талаас Засгийн газраар шантаажилж, Өршөөлийн хуулийг өөрсдийн талд шийдүүлэх санаархал юм.

Ямартаа ч Засгийн газар огцрохгүйгээр тэсч үлдэх сүүлийн арга нь Өршөөлийн хууль байлаа. Энэ долоо хоногт уг хуулийг хэлэлцэж шийдвэрлэнэ. Эндээс засаг унах уу, үгүй юу гэдэг асуултын хариулт тодорхой болно. Гэхдээ улстөрчид сонгуулийн өмнөхөн өөртөө халтай шийдвэр гаргахгүй л болов уу. Тиймээс Засгийн газрын ирээдүй туйлын бүрхэг хэвээр үлдлээ.

Г.Лхагваа

2015.10.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

“Ардын элч”ард түмний санал асуулга дуусахад хоёр хоног үлдлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.23

УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

С.Сайхансамбуу: МАН төр барих эрхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.12.25

Хөгийн хувирал буюу шорон ханхалсан улс төр

...

Дэлгэрэнгүй » 2015.08.16

Шадар сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.03

МАХН: Ж.Сүхбаатарыг генсекээр, Э.Эрдэнэжамъяаныг намын дэд даргаар томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Орон сууцны ипотекийн зээлийн журам шинэчлэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.02

Хэзээ ч хөхөө болохгүй хэрээ буюу Лу.Болд гэх олигархи

...

Дэлгэрэнгүй » 2019.01.10