Хоёр их наядын сураг

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд сар шахамын хугацаа өнгөрч байна. Санаатайгаар болон санаандгүй байдлаар өөрийн хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан хуулийн этгээд хувь хүнийг тус хуулиар нэг удаадаа уучлан хэлтрүүлэх боломжийг олгоод буй юм. Мөн тус хуулинд зааснаар төрийн байгууллага, албан тушаалтны илрүүлж чадаагүй бүртгэлээс гадуурх хөрөнгө орлого, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр ирэх арванхоёрдугаар сарын 30-ний дотор ил болгон мэдүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлагаас чөлөөлж буй юм. Хууль хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд иргэд, аж ахуй нэгжүүдэд энэ талаарх мэдээлэл дутмаг, нуусан хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлэх талаар ойлголтгүй байгаагаас хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байгаа гэх.


Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хүрээнд улс төрийн нөлөө бүхий томоохон албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд нуусан хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлэх талаар судалж эхэлсэн талаарх мэдээлэл олны анхаарлыг багагүй татлаа.Авлигатай тэмцэх газраас жил бүр төрийн албан тушаалтнуудаас ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын тухай мэдүүлгийг нь авч шалгадаг. Тус шалтгалтаар УИХ-ын цөөнгүй гишүүд, яам агентлагийн дарга нараас авахуулаад цөөнгүй албан тушаалтнууд хөрөнгө орлогоо нуусан болох нь тогтоогддог ч багахан хэмжээгээр донгодуулаад л өнгөрдөг гэхэд болох юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогтын нуусан алдарт оффшор дансыг эс тооцвол их хэмжээний, олны анхаарлыг татахуйц нуусан хөрөнгө орлогыг ил болгож илчилж чадаагүй гэхэд хилсдэхгүй. Харин өнгөрсөн долоо хоногт ниссэн “бор шувуу”-гаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Сү.Батболд, С.Баярцогт тэргүүтэй эрхмүүд тэрбум орчим ам.долларын буюу хоёр их наяд орчим төгрөгийн нуусан хөрөнгөө ил болгоно гэж буй юм. Юуны түрүүнд тэдэнд чухам нэг тэрбум ам.долларын нууц хөрөнгө байх боломж бий юу.


Ерөнхий сайд асан С.Баяр бол нуусан хөрөнгөөрөө толгой цохих хүн гэх баримтыг өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Г.Уянга, “Голомт цөмийн эсрэг хөдөлгөөн” төрийн бус байгууллага, www.golomt.org зэрэг газруудаас энэ баримтыг дэлгэж байсан. Үүнийг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж мэдээлсэн ч өдийг хүртэл ямар нэгэн хариуг өгөөгүй л байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гадаад улсруу гаргасан их хэмжээний нууц хөрөнгөө ил болгож, эх орондоо “хөрөнгө оруулах”-ыг одоогийн Ерөнхийлөгч нэхэж буйг хүн болгон л мэдэж байгаа. Албан тушаал нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын тухайд гадаадад нээлгэсэн их хэмжээний хадгаламжаа мартчих хэмжээний хөрөнгөтэй нэгэн. Энэ байдлаас нь харахад бас л багагүй хэмжээний хөрөнгө орлогоо нууснаа мартчихсан байх талтай юм.


Энэ мэтээр дээрх эрхмүүд тэрбум ам.доллар гаргаж ирээд улсынхаа эдийн засагт багагүй хөрөнгө оруулалт хийх өндөр магадлалтай байгаа юм. Гэхдээ энэ нь басхүү хэн нэгний албаар нисгэсэн, захиалгат шувуу байх таамаг бийг энд дурдах нь зүйтэй болов уу.



М.БОЛОР

Zaluu.com

 

2015.10.26

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Дарханы экс засаг дарга С.Насанбат АТГ-т шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04

Д.Оюунхорол: Хэнтийн Гутайн даваа, Завханы Дооно орчимд үйл ажиллагаа явуулж байсан зөрчилтэй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Өнөөдөр Дэлхийн тамхигүй өдөр тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.24

АН-ынхны тавьсан өрөөр 1867 цэцэрлэг, 795 төрөх эмнэлэг барих байв

...

Дэлгэрэнгүй » 2018.05.23

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл өслөө

...

Дэлгэрэнгүй » 2018.01.24

Цахилгааны шөнийн тарифыг өнөөдрөөс тал хувиар хөнгөлнө

...

Дэлгэрэнгүй » 2015.12.01

М.Халиунбат: Улаанбаатар хотыг хүнд биш машинд зориулсан хот болгож байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.30

С.Батболд: 2018 онд илүү олон кран ажиллаж тэр хэрээр ажлын байр ч нэмэгдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.12.06