Өдгөө цагийн амьдралын нийгэм зүйн төлөв байдал

Аливаа улс орны амьдрал гэгч, хоорондоо сүлжилдэн бие биенээ нѳхцѳлдүүлсэн улс тѳрийн, эдийн засгийн, нийгмийн, цэргийн, спорт соёл урлагийн гээд хэд хэдэн том чиглэлийг ѳѳрт агуулж байдаг ажээ. Эдгээр чиглэлүүд нь түүхэн хѳгжлийн тодорхой мѳчлѳгт янз бүрийн тѳлѳв байдлыг үүсгэн, макро орчинг бүрдүүлж байдаг байна.

 

Энийг conjunctura (конъюнктур) гэнэ. Манайхан таамаглал гээд орчуулчихсан байна билээ, энэ бол хуумгай орчуулга, таамаглал гэхээр prognoses гэдэгтэй таарч байгаа, эдийн засгийн ирээдүй цагийн байдлыг урьдчилж тѳсѳѳлѳхийг хэлнэ, нэг үгээр бол таамаг. Тэхээр, ТѲЛѲВ БАЙДАЛ, эсвэл зүгээр л конъюнктур гэх маягаар монголчлоод явбал утга дүйх талаасаа дээр юм. Цэргийн эрдэмд бол ЦАГИЙН БАЙДАЛ гэж онож хѳрвүүлсэн байдаг. 

 

Манайхан шүүмжлэлийг бол хангалттай ѳрнүүлж байнаа, энэ муугийн үзүүлэлт биш, харин ч эрүүл уур амьсгал мѳн.  Шүүмжилж хэн ч чадна гэж хэлээд байгаа нь улс тѳрчдийн ичихдээ гаргасан яриа. Гэхдээ, ѳнгѳрсѳнтѳйгѳѳ хэт зууралдах цаг монголчуудад мэдээж бага үлдсэн, тэхээр Германчуудыг дууриагаад одоогоо шинжлэн ирээдүйг харах арга руу шилжвэл бас их оновчтой баймаар санагдаад энэ нийтлэлийг тэрлэв.

 

Бид хаа хаанаа одоогоо зѳв харж, ойлгох оролдлого хийх нь ирээдүй рүү хандахх замаа засах тал дээр чухал алхам болно гэж хувьд бодож байна. Конъюнктур гэдэг нь ирээдүй цаг биш одоо цагт байгаа ирээдүй рүү хандах боломж, эсвэл боломжгүйн магадлал юм.

 

Эдийн засгийн конъюнктур

 

Манай улс орны амьдралын нѳхцлүүд дотроос хамгийн сайн үр дүнтэй байгаа нь үнэндээ бол эдийн засаг. Монгол улсын эдийн засаг, зарим улс тѳрчид, судлаачдын яриад байгаачлан уначихаад байгаа юм биш, ялангуяа, элгээрээ мѳлхсѳн гэх яруу найргийн хэллэгийг нийгэм зүйд чирж оруулж ирэн яриад байгаа нь омтгой сэтгэлгээний илрэл, нийгмийн хүч, урам зоргийг унтраах муу нѳлѳѳтѳй үйлдэл, нарийндаа бол зориудын улс тѳржилт. 

 

Хэн нэгэнд юмуу хэсэг бүлэгт ашигтай байгаа болохоор, эсвэл ѳрсѳлдѳгчѳѳ унагах зорилгоор улс тѳрчдийн зориудаар гаргасан хэллэг гэсэн үг. Ѳрсѳлдѳгчѳѳ унагах гээд ард түмний байж болох бадрангуй сэтгэлгээг унагачих нь бүдүүлэг бѳгѳѳд хортой үйлдэл мѳн гэдгийг давтан хэлье!

 

ДНБ бүхэл бүтэн 3%-ийн ѳсѳлттэй эдийн засгийг унасан гэхгүй, хямралын мѳчлѳгт, европын зарим хѳгжингүй орны хувьд ганц хувийн ѳсѳлт ч заримдаа мѳрѳѳдѳл байх нь энүүхэнд гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа шүү дээ. 

 

Тѳсѳв бараг их наядын алдагдалтай байгаа нь бол макро эдийн засгийн конъюнктур гэхээсээ илүү тѳр чадавхи муутай, эсвэл огт чадавхигүй, хулгайч нараар дүүрчихсэн гэдгийг л харуулж байгаа сѳргүү үзүүлэлт. Тѳр ѳѳрсдийхѳѳ хийсэн булхайг нийт ард түмэнд хүртээмжтэй сайхан нялзааж, улс орноороо хүнд байдалд орчихлоо гэсэн суртал ухуулга хийгээд байгаа нь буруугаа бухах гээд байгаа ч юм шиг гэнэн гэмээр арга л даа.

 

Нийт баялаг 3%-иар ѳсчихѳѳд байхад ард түмний амьдрал жигдхэн унасаар байгааг клептократууд ( хулгайч тѳрчид)  хэзээ ч үнэн мѳнѳѳр тайлбарлахгүй, хүнлэг чанараа албан тушаалаар арилжчихсан хүмүүст шударга хэмээх ёс ѳчүүхэн ч байдаггүй юм. Зүй нь бол ДНБ 3% ѳснѳ гэдэг нь цалин, тэтгэвэрийг 3% ѳсгѳх нѳхцѳл бүрдлээ гэж харах ёстой, энийг олон улсын практикт индексжүүлэх гэж хэлнэ.

 

Монгол улсын эдийн засаг бол хямралын мѳчлѳгийн уналтын (regress) шатны тогтворжих цэг рүү ойртож яваа, макро эдийн засгийн конъюнктураар бол их ѳсѳлт ( boom)-ийн дараа ѳсѳлтийн хурд саарсан ( recessus) шатанд байгаа, нийт дүнгээрээ ѳсѳлттэй яваа эдийн засаг. Энэ нь, буруу будлиу тѳртѳй ч гэсэн монголчууд юм хийж, баялаг бүтээж чаддаг ард түмээн гэдгийг харуулж байгаа маш том эерүү үзүүлэлт.

 

Хэрэв тѳр нь зѳв байсансан бол энэнээс ч илүү тѳвшинд хүрэх боломж байсан гэдгийг харуулж байгаа нааштай тѳлѳв байдал юмаа. Муухайд улцан нэмэр гэгчээр ядахад дааж давшгүй ѳр тавьчихсан, тэрийгээ бол ар хормойгоо тасдаж аваа л тѳлнѳ, ар хормойгий нь хожим мэдээж ард түмэн л цойлдоно, за нэг иймэрхүү.

 

Улс тѳрийн конъюнктур

 

Улс тѳрийн конъюнктур гэхээр улс тѳрийн намууд, мѳн засаглалын хэлбэр, тѳлѳв байдалд нь аналитик хийх ёстой. Монголд сонгодог утгаараа бол улс тѳрийн нам байхгүй гэж хэлж болно. Ер нь нам гэж юуг хэлэх вэ гэдэг дээр нийтдээ 200 орчим тодорхойлолт ( definition) байдаг юм байна. Бараг бүх тодорхойлолтод нийтлэг орсон хэдэн критери ( үнэлгээ) байна, тухайлвал платформ, контингент ( дэмжигчид, чѳлѳѳт дэмжигчид), үйл ажиллагаа зэрэг нь суурь критери болоод явчихдаг юм байна. Эдгээр чанараар л ТББ ч юмуу компани, фирмээс ялгарах ёстой ажээ.

 

Намын платформ гэдэг нь нийгмийн тодорхой үзэл баримтлалд суурилсан улс тѳрийн байр суурийг хэлнэ. Намын ул, суурь фундамент нь гэсэн үг. Дэлхийн олон улс орны намуудын уламжлалаар бол улс тѳрийн платформ нь намыхаа нэрэнд орж явдаг байх юм. Польшийн Иргэний Платформ нам, Норвегийн Хѳдѳлмѳрийн нам г.м. Монголын Ногоон нам уг нь платформтой нам, гэхдээ үйл ажиллагаа байхгүй болохоор нам гэж хэлэхэд хэцүү.

 

Ер нь суурь үнэлгээний аль нэг нь байхгүй л бол намд тооцогдохгүй л дээ. МАН гэхэд л хуучин Ард гэдэг платформ, одоо байхгүй болсон, тэхээр сонгодог утгаар МАН бол нам биш. АН гэхээр ардчилал гэсэн платформтой гарч ирчихээд ардчилал, түүний үзэл баримтлалын эсрэг, ардчиллыг дэмжигчдийхээ, цаашлаад ард түмний эрх ашигт  сѳрѳг үйл ажиллагаа явуулж, клептократууд ( тѳрийн хулгайчид)-ын эрх ашигт явж байгаа болохоор АН гэдэг нэрээр л лавтаяа нам биш.

 

МАХН ( бүртгүүлсэн нэрээрээ бол Монголын Алдарт Хувьсгалчдын Нам ч билүү) гэхээр Ардын ч юмуу алдарт ч юмуу хувьсгалчид гэдгээ эхлээд тайлбарлах ёстой байх. Энэ намын нэг гишүүн ѳнѳѳдѳр, манай нам 90 жилийн түүхтэй, 190 мянган гишүүнтэй гээ л бурж харагдсан, монголд 190 мянган алдарт хувьсгалчид байгаа гэхэд би л лав хувьдаа итгэхгүй. Тэгээд ч парламентийн намд гишүүн гэж байх ёсгүй, электoрат л гэж бий, концепцигүй л юм яриад байна л даа.

 

Нам бол тѳрийг удирдах, тѳрийн албан тушаалтныг томилох босоо удирдлагын байгууллага биш, сонгодог утгаараа бол улс орны хѳгжлийн бодлогыг боловсруулж гаргадаг эрдмийн байгууллага, эдийн засаг хѳгжих угтвар нѳхцлийг бүрдүүлэгч хэвтээ тэнхлэгийн институци байх ёстой. Тийм институт монголд байхгүй. Нам гэгч нь тѳрѳѳ зайдагнаад, дээр нь гараад мордчихсон, намын дарга гэх наадмын бѳхийн засуулчийн барьсан титэмтэй малгай шиг ѳргѳмжлүүлчихсэн хэдэн ихэмсэг хулгайч, албан тушаалаар баруун солгойгүй панз үсэргээд сууж байдаг тийм хошин улс тѳртѳй улс орон дэлхийд байхгүй.

 

Сайхансамбуугийн захаас хужаа бараа ав, саарал ордон дотроос албан тушаал худалдаж ав гээд олон түмэн хүртэл хэлц үг гаргачихсан байна. Тѳрийг хэлбэр талаас нь хувцас гэж үзвэл нам бол жанжин малгай биш гутал, платформ нь гутлын ул байх л учиртай юм. Намууд нэгнийгээ унагаж биш, пларформоороо ѳрсѳлдѳж чадлаараа ялан гарч ирж байх зүй тогтолтой, тэхээр монголын ѳнѳѳгийн улс тѳрийн намууд бол нам биш, зүгээр л ашиг сонирхлын бүлэглэлүүд, ѳѳр хоорондоо хэдэн уурхай булаалдан хэрэлдсэн, хэмлэлдсэн, зодолдсон ХН компаниуд. Нэгэнт нам биш юм чинь УЛС ТѲРИЙН КОМПАНИ гэдэг нэрээр явах нь чухамхүү зүйд нийцнэ

 

Засаглалын хэлбэрийн байгаа байдлыг тогтооход ядах юмгүй, хамгийн тодорхой зүйл бол энэ. Одоогоос 25 жилийн ѳмнѳ ардчилсан засаг тогтооно гэж тунхаглан гарч ирсэн нь үнээн, удалгүй тѳрд, тѳрѳѳс зувчуулж баяжих сонирхолтой бүлэг этгээдүүд шургалж ДЕМОКРАТ биш ТИМОКРАТ засаглал байгуулчихсан. Амьдрал дээр ТИМОКРАТ оршсоор байхад ѳѳрсдийгѳѳ ДЕМОКРАТУУД гээ л нэрлээд явж байгаа хүмүүс.

 

Энд АН, МАН, МАХН  аль аль нь хамаарагдана. Тимократууд гэдэг нь тѳсвѳѳс зувчуулан баяжихсад, авилгачид, мѳнгѳ угаагчид, хахуульчид, луйварчид...г.м тѳрѳѳс, тѳрѳѳр баядсан хүмүүс юм. Дэлхийн түүхэнд ийм засаглал урьд нь байсан уу гэвэл байсан юм билээ, гэхдээ одоогоос 2500 жилийн ѳмнѳ Афинд байсан гэсэн. Платон, тимократ тѳрийг шүүмжилснийхээ тѳлѳѳ мүгдэнд сууж, гэрийн хорионд орж, Грекээс хүртэл хѳѳгдѳн улс орон дамжин бэдэрлэж явсан түүхтэй л юм билээ.

 

Дэлхийн соёл иргэншлийг нэг үе залж явсан уламжлалт монгол тѳр даруй 2500 жилээр арагшаа ухарсан гэхээр нэг талаас харамсмаар, нѳгѳѳ талаас дэлхийтэй зэрэгцээд хѳгжчихсѳн нийгмийн ухамсар тийм тѳрийг хүлээж авахгүй нь ойлгомжтой байсан, тийм ч юм болсон. ТИМОКРАТ засаглал зүсээ хувиргаж  КЛЕПТОКРАТ ( хулгайчдын засаг) хэлбэр рүү шилжиж орсон. Тѳсвийн хулгайч нарын хүрээ тэлж, хэв хэмжээнээсээ хальж тѳсвѳѳр тогтохгүй байгалийн баялаг, түүхий эд, гайгүй гэсэн үйлдвэрүүдийг эзэншиж, эсвэл лоббидож хувь эзэмшин, улмаар тѳр нь ѳѳрѳѳ КЛЕПТОКРАТ ( хулгайн тѳр) байгууллага болсон.

 

Тимократ хэлбэрээсээ муу тал руу нэг шат ахисан гэсэн үг. Клептократууд, сүүлдээ аймагаар нь, сумаар нь, газар нутгийг хэдэн мянган гектараар нь эзэншихийг зорьж юухан хээхнээр тѳрийг барьцаалж, тулгалтын шийдвэр гаргуулах замд орсон. Албан тушаал наймааны хэрэгсэл байсан бол одоо тѳрийн шийдвэрээр панз үсэргэдэг болсон, энэ бол мааш аюултай байдал үүссэн гэсэн үг. 

 

Дараагийн алхам бол олигархи тѳр, ѳ.х.Украин, улс орны сүйрэл. Улс тѳрийн ѳнѳѳ цагийн тѳлѳв байдал гэвэл үнэндээ ийм л байна, үүн дээр онолын судалгаа хэрэггүй, байгаа байдал нь ердѳѳ энэ. 

 

Нийгмийн конъюнктур

 

Монголын нийгмийн ѳнѳѳгийн тѳлѳв байдлыг нийгэм зүйн талаас нь ойлгоход хэцүү биш болсоон. Нэг талдаа, нийгмийн баялгийн 95%-д хяналт тавьчихсан хүн амын 2 орчим хувийг эзэлсэн клептократууд ( хулгайч, луйварчид) ба сүлжээнд нь багтсан  хусам долоогчид, нѳгѳѳ талдаа үлдсэн нь гэсэн хоорондоо хѳрѳнгийн хэт ялгавар ( difference)  бүхий 2-хон давхрагатай улс орон болон хувирсан байна. Шударга хѳдѳлмѳрѳѳр, зүтгэлээр тодорч гарч ирсэн үндэсний хѳрѳнгѳтнийг бол бодлогоор дэмжих ёстой, гэхдээ тэр нь хуруу дарам цѳѳн тоотой. 

 

Жирийн хүмүүсийн нийгэм зүйн байдал ѳнѳѳдѳр ямар байнаа гэвэл, ард түмнээрээ тѳрд итгэл алдарсан, цѳхѳрсѳн, зарим утгаар үзэн ядсан, заналхийлсэн, амьдрал дорой ядуу байгаагаа дээрэмчин тѳрѳѳс болсон гэдгийг аль хэдийн мэдэрчихсэн, ирэх ѳѳрчлѳлтѳд хүлээзнэсэн, дэлбэрхэд бэлэн байдалтай байгаа ч юм шиг намдуу байна. Аадар, үер усны аюулын ѳмнѳ шиврээ бороо үргэлжлэн ордог шиг л юм. Эль байдалд нийгэм зүйн судалгаа, тандалт хийх шаардлага байхгүй, ерѳѳсѳѳ ийм байдалд орчихсон байгаа нь ѳѳрѳѳ бүхэнд ойлгомжтой факт.

 

Орчин цагийн хувиралыг дагаад залуусын нийгэм зүйн байдал ч их ѳѳрчлѳгджээ. Энэ бол факт. Хѳдѳлгѳѳн багасч, цахим ертѳнц бие чийрэгжүүлэх зав гаргахгүй байгаа болохоор утас конпьютерээс салдаггүй, сэтгэхүйн хувьд нялхарсан, бие хааны хувьд мяраалаг залуус зонхилох болж. Эндээс л инфантилууд ( хүүхэд сэтгэлгээтэй харгис үзэлтэй залуус) үүсч гарч ирдэг.

 

Норвегийн Андрес Бейрвик гэх инфантил залуу, эрх баригч Ажилчны намын гишүүдэд алан хядлага үйлдэж 77 хүн алж, 150 хүн шархдуулж байсныг санацгааж байгаа. Ѳчигдѳрхѳн хүртэл Оросын нэг инфантил залуу хэдэн албан тушаалтныг буудаад алчихав, харцгаасан л байх. Тѳв аймгийн аль ч сумын гэлээ Тамгын газрын дарга залуу саяхандаа, эмэгтэй хүнийг сонсохоос ч бѳѳлжис хутгам аргаар яргалаа биз дээ, энэ бол гарцаагүй инфантил үйлдэл.

 

Зурагтаар ИХ-ын гишүүд гарч ирээ л үг хэлэх тоолонд...энэ хэдэн новшийг буудаж алах юмсан...цуглуулж байгаад бѳмбѳг тавьчих юмсан...гэцгээж байгааг хоосон санаа гээд ѳнгѳрѳѳж болохгүй байдал үүсэн тогтож байна. Энэ бол дээрээс нь, хажуугаас нь биш амьдрал дотроос харсан тѳлѳв байдал.

 

Цаашдын тѳлѳв 

 

Хамгийн тодорхойгүй байгаа юм бол энэ. Монголчууд хаашаа явж байгаагаа мэдэхгүй байна, гагцхүү доошоо явж буйгаа л мэдэрцгээж байна. Дэлхийд англичууд рационал, жүүдүүд оюуны хѳгжил, монголчууд мэдрэмжээрээ гайхуулан ялгардаг юм гэсэн. Доошоо явж байнаа л гэж мэдэрч байгаа бол улам доошлох зам байхгүйн тэр цэгийг бас мэдэрч л байгаа. Мэдэрчихээд ДАРЬТАЙ ТОРХ шиг чимээгүйхэн байгаа ч юм билүү хэн мэдлээ. 

 

Цаашдын тѳлѳв хувь заяатай холбогдуулаад олон түмний дунд байгаа зарим буруу ойлголтын тухай дурдсу!

 

Ирэх 16 оны сонгуульд найдвар тавьж бүх юм ѳѳрчлѳгдѳнѳ гэх гэнэн ч гэмээр юмуу буруу ойлголт газар авсан байна. Намууд гэх хувь нийлүүлсэн фирмүүдээс мандат худалдаж аваад нэрээ зоочихсон жагсаалтаас дугуйллаа, хайрцаг руу хийлээ, хэдэн тохиолдлын баагий сонгогдлоо, гээд дараа нь яах юм, дахиад л бүх юм бахь байдгаараа эхлэх юм биш үү!

 

Зүй нь бол үндсэн хуулийн чѳлѳѳтѳй сонгох эрхээ эдэлж нэр дэвшүүлэхээс эхлээд л сонгох ёстой, тэр ёс л хэрэгжихгүй байна л даа. Нэр дэвшигчдийг мэдлэг, боловсрол, ажлын дадлага, амьдралын туршлага, ёс зүй, насны хязгаар зэрэг үнэлгээгээр тавьсан босго алхуулж оруулах ёстой, тэр ёс алга байна. Мэдээж баян Америк шиг эхлээд нэр дэвшүүлэх сонгууль явуулаад дараа нь жинхэнэ сонгууль явуулах мѳнгѳ манайд байхгүй, гэхдээ нэр дэвшүүлэх босго үнэлгээг хуульчилчихад уг нь ямар ч зардал гарахгүй л дээ.

 

Клептократуудын хийж байгаа сонгуулийн хуулинд тийм критери ороод батлагдана гэж горьдох ч хэрэггүй, тэдэнд тийм эр зориг, сэтгэл байхгүй, энэний тѳлѳѳ тэмцэл явуулж байгаа хэн ч алга, байдал ийм л байна даа.Буруу улс тѳрд идэгдчихээгүй, хувийн ашиг сонирхолгүй, голдуу эдийн засагч, хуульч хүмүүс л олноор сонгогдоосой билээ гээд сохор хүсэл мѳрѳѳдѳл тавиад сууж байх л үлдэх шив дээ, их л гутрангуй юмдаа.

 

Бас нэг зүйлийг онцлоход, тѳр хямарсан, дампуурсан, улс тѳрчдийн тархи ѳѳхѳлсѳн. эсвэл тураалд орсон, сүйрэл задрал нь ойртсон ч гэдиймүү басамжилсан, дутуу үнэлсэн аяс олон түмний дунд түгээмэл болсон нь ажиглагддаг.  Гэтэл, тѳрийг тогтолцоо талаас нь харах биш, тэр тогтолцоонд ямар хүмүүс засаглаж байгаа билээ гэдгийг нь анзаараад үзэхээр байдал үнэндээ ѳѳр. Манай тѳрд клептократууд ( мѳнгѳтѳй хулгайчид) засаглаж байгаа шүү дээ гээд бодоод үз!

 

Тэд мѳнгѳтѳй, хүчтэй, нам далбаан дор аалзны тор шиг сүлжээ үүсгэн зохион байгуулагдсан, шүүх, цэрэг, цагдаа, ѳѳрсдийхѳѳ үйлдвэрлэсэн хуулиар хамгаалуулчихсан хамгийн гол нь мѳнгѳний дон шүглэчихсэн учраас ашиг сонирхлыхоо тѳлѳѳ хэнийг ч золиослож, яахаас ч буцахгүй эрэмгий болчихсон хүмүүс, зарим орны туулж ѳнгѳрүүлсэн амьдралаас үлгэр аваад үзсэн ч клепто тѳрд тийм л хүмүүс байдаг юм байна.

 

Тийм учраас баасны ялааг хуйлсан сонингоор цохиж алаад барагдахгүй, тэгээд ч жижгүүдээ л түлхэж ил гаргаад алуулчихдаг, тэхээр ялаа шавсан баасы нь сууриар нь хусч аваад таягдан хаяж тѳрѳѳ бүхэлд нь ѳмхий хамхайгаас цэвэрлэж авах нь л гол байх. Дараа нь тогтолцоог бол ямраар л бол ямраар ч ѳѳрчилж болно шүү дээ. Үүний тулд нэгдэл, ЭВ ХАМТАЧ ЁС ( solidarity)-ыг ѳндѳрт ѳргѳн баримтлах нь л онох байх гэж бодно.

 

Монголчууд, биесээ гутаах, доромжлох, нэрий нь унагах бол үнэндээ хирээс хэтэрсэн. Энэ ч мѳн ялгаагүй улс тѳрчдийн л хийсэн ажил, талцуулж хэрэлдүүлж ирсний хар гай. Эв нэгдэл муутай үед ямар ч тэмцэл олигтой үр дүнд хүрэхгүй, уршиг нь амиа хорлосонтой адил болж орж ирнэ гэдгийг ухаант дээдэс сургасаар ирсэн,  туйлийн үнэн гэж байдаг бол тэр болой. Дарлагчид, ард түмний эвийн эе эвдрээсэй гэж ямагт хүсч байдаг, хүмүүсийн эвийн  эвдрэл бол дарлалыг найрсгаар хүлээн авах таатай нѳхцѳл мѳн.

 

Авилгач улс тѳрчдийн эсрэг цогтой, үнэн үг хэлж, ганцаарчилсан тэмцлийг туйлбартай явуулж байгаа улс тѳрч гэвэл ѳнѳѳдѳр, одоогийн ерѳнхийлэгч Элбэгдорж л байна даа. http://video.news.mn/video/14850.shtml?catid=171

 

Оюун сэтгэлгээний тийм ѳндѳр тѳвшинд хүрчихсэн, дандаа ард түмний нийтлэг эрх ашгийн тѳлѳѳ чанга дуугарч байгаа ерѳнхийлѳгчѳѳрѳѳ бахархаж,  уг ёс нь бол түшиглэх учиртай баймаар юм. Гэтэл яг урвуугаар, яс хавталзтал доромжлох юм, яагаад гэдэг асуултанд би ѳнѳѳг хүртэл хариулж чадахгүй явсаар ирсэн хүн. Одоо ийм ганц үг хэлсний тѳлѳѳ

2015.10.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.10

А.ЭНЭРЭЛ хүүд амьдрал хайрлацгаая

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Хятадад 40 жил хадгалсан махыг хураажээ

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Цахилгааны хязгаарлалт түр хийгдэх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2015.09.14

Н.Энхбаяр МҮАН-ын дарга М.Энхсайханыг намын даргын суудлаа Н.Батцэрэгт өг гэж шаарджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.01

32 мянган малчин 127 тэрбум төгрөг зээлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.10

“Дэлхийн цирк Монголд 2016” өнөөдөр нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

"Сансарын хөлөг" тоглоом дахин найман хүнийг "сансарт" илгээх дөхлөө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.14