Цалин хасахад чимээгүй суудаг Үйлдвэрчний эвлэл гэж байдаг юм уу?


                              

Төрийн улс төрийн албан тушаалтнуудын цалинг 30,захиргааны албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулах саналыг Засгийн газардэмжүүлэх гэж аль байдгаараа зүтгүүлж байна. Цалин хасах энэхүү алдарт"санаачилга"-аараа Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүхэнд лававторлогдож үлдэх нь. Үе үеийн Засгийн газар цалин, тэтгэврийг нэмэх асуудлыгтавьж, үүнийгээ шийдүүлэхийн төлөө жил бүрийн төсвийн үеэр чармайдаг байж.Гэтэл анх удаа хямралын далбаан дор төрийн албан хаагчид цалингийнхаа тодорхойхувиар "торгуулах" гэж байна. Уг нь Төрийн албаны тухай хуулийн дагууцалин бууруулах, хасах тухай ойлголт зөвхөн ажлын хариуцлага алдсан, үүрэгтажлаа зохих хэмжээнд гүйцэтгээгүй үед яригддаг сахилгын арга хэмжээ юм. Харин улстөрчдийнцалинг хасах нэрийн дор мөрөөрөө ажлаа хийж яваа төрийн захиргааны албанхаагчид ийнхүү олноороо цалин бууруулах шийдлийн Засгийн газрын "санаачилга"-дөртөх гэж байна.



Төрийн албаны тухай хуулийн 38.2"Төрийн албаны зардлыг бууруулах аргахэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийналбан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс,нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй" гэж заажээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралыннэр барьж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бууруулах хууль зүйн үндэслэлбайхгүйг энэ хуулиар баталгаажуулж өгсөн байх юм. Гэвч хуулиар тогтоосон энэхамгаалалт, хаалтыг үл ойшоон цалин хөлсийг бууруулах алхмаа эрх баригчид гүйцэлдүүлэхбололтой. Энэ жилийн төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдэлд УИХ 90 тэрбум төгрөгийгсуулгаж өгсөн. Гэтэл эдийн засаг хямарсан гэдэг шалтгаанаар Засгийн газар энэоны төсвийг тодотгохдоо өнөөх нэмэгдлийг хасаад зогсохгүй ирэх оны төсөвттэтгэвэр огтхон ч нэмэхгүй, цалинг 10, 30 хувиар бууруулахаар зүтгэж байна.


Гэтэл Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг Төрийн албанызөвлөл ч төрийн албан хаагчдын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байхад таг дуугүй.Дээр нь хөдөлмөрийн хүний эрх ашгийг хамгаалах ёстой Үйлдвэрчний эвлэлийнхолбоо ч усанд хаясан чулуу чимээгүй.


Төсвийн хэлэлцүүлэг бүрээр цалин нэмэгдүүлэх шаардлага, мэдэгдэл гаргадагҮйлдвэрчний эвлэл чухам ямар учраас ажлаа хийхгүй байна вэ. Одоогоос сар гаруйнөмнө Үйлдвэрчний эвлэлийн холбооноос талбайд жагсаал цуглаан зохион байгуулж,Засгийн газарт цалин хөлс нэмэгдүүлэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлж байлаа. Төдудалгүй хөдөлмөр, нийгмийн үндэсний зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр талуудхямралтай үед харилцан ойлголцлоо хэмээн уриалга гаргаж байсан. Ямар ч гэсэнэнэ уриалга цалин нэмэхгүй байх ойлголцолд хүрлээ гэсэн агуулгаар нийгэмдхүрсэн. Сарын дотор байр сууриа хэдэнтээ өөрчилсөн Үйлдвэрчний эвлэлиргэдийнхээ эрх ашгийг хамгаалж үгээ хэлмээр байна.


Улс маань бонд, зээлийн өртэй.Ард иргэд цалин, орон сууц, тэтгэврийн зээлтэй. Баримт дурдвал, 2014 оны жилийнэцсийн байдлаар 189700 иргэн 355 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй,261000 иргэн 1,4 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй,  66300 иргэн 2,8 их наядтөгрөгийн орон сууцны зээлтэй,  73900иргэн 53 тэрбум төгрөгийн  малчны зээлтэйбайгаа аж. Эдгээр хүмүүс авдаг цалин, олдог орлогодоо тохируулан зээл авсанбайж таараа. Гэтэл сард авдаг хэдээс нь төр "хумсалчихаар" зээлээ яажтөлөх билээ, амьдралаа яаж залгуулах билээ. Төрийн албан хаагчдын цаана дорхаяж гэр бүлийн дөрвөн хүн бий. Үржүүлээд бодвол чамгүй тоо гарна. Улс даяарөрийн сүлжээ аалзны тор мэт хэрчихээд байхад амьжиргааны эх үүсвэр болсонцалинг нь хасч байхад Үйлдвэрчний эвлэл хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаахийгээсэй. Иргэдийнхээ төлөө нэг л нүүртэй байх сан.



Н.Цэцэрлэг

2015.10.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Төрийн банкны баг тамирчид “Банкир-2016” сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ВИДЕО: Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д элсэнэ гэдгээ мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

АН-ын ҮЗХ өнөөдөр хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.01.20

Тогтвортой хөгжил ба эх, хүүхдийн эрүүл мэнд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Баянхонгор аймагт цусны салбар төв нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

Сураад боломжийг атгаж авсан хүмүүс амьдралд хожлын нүүдлийг илүү сайн хийдэг

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

УИХ-ын дарга З.Энхболд Жон Франкс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2015.12.17

“Diva make up studio” охид, бүсгүйчүүддээ зориулж онцгой бэлгээ задаллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.14

Д.Оюунхорол: Нийгмийн баялгын тэгш бус хуваарилалттай Монголын төр хариуцлага тооцох цаг нь болсон

...

Дэлгэрэнгүй » 2017.05.10

…"Ханьдаа дахин дурлачихлаа"…

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24