Шилийн гол аймагт АЖ-ын салбарт хамтран ажиллах тухай хурлын протокол үзэглэлээ

 

Өчигдөр БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, Аялал жуулчлалын бодлого зохицуулах газрын дарга Б.Маргад, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ө.Сумъяабаатар нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн засаг дарга Фу Ван Хуй тэргүүтэй албаны 10 гаруй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд хурлын протоколыг боловсруулж дэд сайд М.Хүрэлсүх болон Шилийн гол аймгийн засаг дарга Фу Ван Хүй нар протоколд гарын үсэг зурлаа.  

 

     Монгол улсын зүүн бүсийн аймгууд нь Хятад улсын Шилийн гол аймагтай уул ус, хэл соёл, ёс заншлын хувьд тѳстэй, эртний баялаг их түүхтэй, аялал жуулчлалын ѳргѳн их нѳѳц бололцоотой газар нутагтай юм.

 

    Тиймээс цаашид хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар талууд харилцан санал солилцсон юм.

 

 

Хоёр талаас сайтар зѳвлѳлдсөний үр дүнд хоёр талын санал, ашиг сонирхол, хамтран ажиллах журмыг үндэслэн дараах хурлын протоколыг боловсруулсан юм.

 

  1. Монгол орны зүүн бүс болон Хятад Улсын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Аялал жуулчлалын нөөц баялаг, харилцан нөхөрлөл, бүс нутгийн аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх цаг үе нь ирсэн гэдэгт талууд санал нэгдсэн.
  2. Аялал жуулчлалын хөгжлийг ахиулах, байнгын харилцааг бий болгох үүднээс талууд аялал жуулчлалын ажлын хэсэг байгуулах, Улаанбаатар болон Шилийн хотуудад төлөөлөгчийн газар байгуулан ажиллах асуудлыг шийдвэрлэх үүднээс энэ ондоо багтаан Шилийн хотод Аялал жуулчлалын Яам болон салбарын төлөөлөгчдийг хамруулан ажил хэргийн уулзалтыг зохион байгуулах,
  3. Замын-Үүд ба Эрээн хотын хооронд явагддаг хил орчмын 1 ѳдрийн аялал, Улаанбаатар орчмын аялал, Улаанбаатар ба Байгаль нуурын аялалын замнал дээр үндэслэн Улиастай тосгон - Эрдэнэцагаан сумын хоорондох 1 ѳдрийн аялал, Дарьганга сумын 3 ѳдрийн аялал, Баруун урт хотын 5 ѳдрийн аялалуудыг хийж эхэлсэн бѳгѳѳд цаашдаа Улиастай тосгоноос Монгол улсын зүүн 3 аймгуудтай хамтран аялалын замналыг бий болгох, боомтууд дээр жуулчны ногоон гарцыг бий болгон түргэн шуурхай үйлчлэх, боомтуудын ажлын цагийг уртасгах асуудлууд дээр хамтран ажиллах,
  4. Хоёр талаас аялал жуулчлалын нѳѳц бололцоо болон замналыг улам сайжруулах тал дээр хамтран ажиллаж, Шилийн хот - Эрээн хот - Улаанбаатар хот хоорондын аялал жуулчлалын замналыг бий болгож энэ жилдээ хоёр талын бүх шатанд асуудлуудыг шийдвэрлэхийг хичээн ажиллах, Хятад, Монгол болон Орос улсын үндэсний онцлогийг агуулсан аялалын замналыг бий болгох асуудлыг салбарын бодлогын бичиг баримтад тусгах, Шилийн гол аймаг болон Орос улсын аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг Монгол тал зохицуулан зохион байгуулах, Хятад, Монгол Оросын хил дамнасан аялал жуулчлалыг хамтаар хөгжүүлэх,
  5. Монголын талаас холбогдох байгууллагууд шат ахиулан ажиллаж, аялал жуулчлалын замналын дагуух зам харилцааг сайжруулан, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон дэд бүтцийг сайжруулах,
  6. Хил дамнасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах үүднээс Шилийн гол аймгийн Тусгай Мэргэжлийн Дээд сургуульд жилдээ 30 хүртэлх хүнийг богино хугацааны сургалтад хамруулах тал дээр Шилийн гол аймгаас туслан дэмжиж ажиллах,
  7. Монгол талаас хил дамнасан аялал жуулчлал эрхлэх эрх бүхий аялал жуулчлалын компанийг санал болгон, аялал жуулчлалыг хэрэгжүүлэхэд нь Яамны зүгээс бодлогын төвшинд дэмжин ажиллах, жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс орон нутгийн цагдаагийн байгууллагыг хамруулан, хамтран ажиллах,
  8. Монгол улсын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс аж ахуйн нэгжийг Хятад талаас санал болгох,
  9. Шилийн Хот - Улаанбаатар хот болон Шилийн хот – Чойбалсан хот – Чингис хот – Дээд нийслэлийн хооронд агаарын замыг нээх асуудал дээр талууд хамтран ажиллах,
  10. Шилийн гол аймгийн холбогдох байгууллагууд 2016 оны 3-р сард ХБНГУ-ын Берлин хотноо зохиогддог олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд хоёр орны хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулах ажлыг дэмжин ажиллах,
  11. 2016 оны 5-р сард Хятад ба Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн танилцуулах форумыг Шилийн хотод хамтран зохион байгуулах,
  12. Хоёр орны аялал жуулчлалын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр харилцан сурталчилгаа хийж, Монгол улс уруу аялах жуулчны тоог жил ирэх тусам нэмэгдүүлэх,
  13. Монгол улсын Бичигт болон БНХАУ-ын Хатавчийн боомтууд дээр хоёр орны аялал жуулчлалын мэдээллийн төвийг хамтран байгуулж ажиллуулах,
  14. Хурлын протоколыг Монгол, Хятад хэл дээр ижил хүчин төгөлдөр дөрвөн хувь үйлдэж, хоёр хувийг тус тусдаа хадгалах.

2015.10.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Дарханы АН-ын гишүүд З.Энхболд даргыг огцрохыг шаардаж намын байрандаа суулт зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

“Эрүүгийн хууль чангарсан юм биш үү”

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Этүгэн их сургуулийн программ хангамж мэргэжлээр төгсөгчид Япон улсад ажиллах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.07

Чингис бондын санхүүжилтээр олгосон зээлд холбогдох яам, Хөгжлийн банкны хамтарсан ажлын хэсэг шалгалт хийж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.12.27

Улаанбурханаар нэг шөнийн дотор хоёр хүүхэд хорвоог орхижээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

Жанни Инфантино "ФИФА"-гийн ерөнхийлөгч боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.02.28

Тэргүүлэгчид дараагийн тойрогт нүүр тулна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.28

Д.Оюунхорол: УИХ-ын гишүүн ярьсанаа үнэн мэт туйлширч болохгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.02.07