Татвар: Хотод өнгө нэмэх үү, иргэдэд "ачаа" нэмэх үү

Нийслэл хотын албан татварын тухай хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн тусгай үйлчилгээ болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанд 1 хувийн татварыг ногдуулахаар болсон.

Хотын татварыг бүрдүүлэх тусгай программыг НӨАТ-ын урамшууллын системтэй уялдуулан хэрэгжүүлэхээр боловсруулсан. Тус программаар дамжуулан аж ахуйн нэгж, худалдааны төвүүд борлуулсан бараа бүртээ иргэдэд төлбөрийн баримтыг хэвлэн өгч, баталгаажуулах юм. Харин иргэд тухайн тооцооны баримтаа хадгалж, төлсөн НӨАТ бүрээсээ хоёр хувийг буцаан авч, урамшуулалт сугалаанд хамрагдах боломжтой болно. Тиймээс худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд тусгай программыг тооцооны системдээ суулгаж ашиглах шаардлагатай юм. Гэхдээ энэ нь заавал кассын машин хэрэглэх ёстой гэсэн үг биш. Учир нь тухайн татварын ногдол бичигдэх программ нь интернеттэй орчинд гар утас, мини компьютер, суурин компьютер зэргийг ашиглан хэрэглэх боломжтой аж.

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, хотын татварыг ногдуулснаар гадаадын жуулчдаас их хэмжээний мөнгө хуримтлуулах бололцоо бүрдэнэ гэсэн юм. Гэвч хууль хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүд хотын татварыг дэмжихгүй байгаа юм. Тодруулбал, хууль хэрэгжиж эхлээд 19 хоносон ч хотын татвар авч байгаа аж ахуй нэгж ховорхон. Учир нь найман нэрийн хүнсний дэлгүүр болон үйлчилгээний зарим газрууд шууд бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмбэл худалдан авагчийн тоо буурна. Үнээ нэмээгүй газрыг иргэд сонгодог болно гэсэн бодолтой байгаа. Тиймээс бид холбогдох албаны хүмүүс болон аж ахуй нэгж, иргэдийн байр суурийг сонссон юм.

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Б.БАДРАЛААС ХОТЫН ТАТВАРЫН ТАЛААР ТОДРУУЛЛАА.

-Хотын татварыг үйлдвэрүүдээсээ авахгүй шууд аж ахуй нэгжүүдээсээ авч байгаа нь иргэдийн хувьд хүнд ачаа болж байна гэсэн хүмүүс олон байгаа. Энэ талаар?

-Зарим хүмүүс энэ талаар буруу ойлголттой байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод амьдардаг 1,3 сая хүнээс татвар авна гэж ойлгоод байгаа. Тийм биш зөвхөн баар, ресторан, караоке, зочид буудал, амралтын газар гэх мэт архи тамхиар үйлчилдэг газрууд болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанаас нэг хувийн татвар нэмээд авъя гэж байгаа. Энэ нь дээрх газруудын орж байгаа орлогоос нь нэг хувийн татварыг булааж авах гээд байгаа юм биш. Тухайн газрууд үйлчлүүлэгчдийнхээ тооцоон дээр нэг хувийн татвараа нэмж аваад түүнийгээ нийслэлийн төсөвт оруулна гэсэн үг юм. Ингэснээр одоо энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа олон мянган байгууллагуудаас жилдээ 13 тэрбум орчим төгрөг цуглана. Энэ мөнгийг эргүүлээд татвар төлөгчдөдөө зарцуулна. Энэ бол болгонд байдаг.

-Хотын татвар авах талаар өмнө нь хэзээ хэлэлцэж байсан бэ?

-Энийг бараг 20-иод жилийн өмнө анх ярьж байсан.

-Яагаад одоо хэрэгжүүлэхээр болсон бэ?

-Тэр үед нийгэм ямар байсныг хүн болгон мэдэж байгаа. Одоо бол хүмүүсийн ухамсар мэдлэг өөр болгон. Яагаад одоо гэнэт ярьж байна вэ гэхээр эдийн засгаа сайжруулах зорилготой. Эдийн засгаа тогтвортой байлгахын тулд нийслэлийн татварын асуудал зайлшгүй гарч ирж байгаа. Өнөөдөр авч эхлэхгүй бол хэзээ ч авч чадахгүй.

-Аж ахуй нэгжүүд яаж хүлээж авч байгаа вэ?

- Аж ахуй нэгжүүд ойлгож байгаа. Яагаад гэвэл бид тэдний орж байгаа орлогоос авах гээд байгаа юм биш. Зөвхөн нэмэлт үүрэг л нэмэгдэж байна гэсэн үг. Тиймээс үүргээ бид биелүүлье гэж байгаа.

-Хууль энэ сарын 1-нээс хэрэгжээд эхэлчихсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар татвар авч эхэлсэн аж ахуй нэгжүүд ховор байна?

-Энэ ажил удаад, цаг хугацаа алдаад байгаа шалтгаан нь ААН-үүд кассын машин, интернетийн сүлжээгээ шийдээгүй байгаатай холбоотой. Үүнийгээ л жигдрүүлчихэд болно. Тэрнээс биш одоо нэгэнт хууль батлагдаад, хэрэгжээд эхэлчихсэн байхад. Энэ хуулийг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг зүйл байж болохгүй.

 "Нийслэл хотын албан татвар"-ын хуулийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболдоос тодрууллаа.

-Нийслэлд хотын татвар төлөх ёстой хэдэн аж ахуй нэгж байдаг юм бэ?

-Нийслэл хотын албан татварын хууль энэ сарын 1-нээс эхлэн нийслэлийн хэмжээнд хэрэгжиж эхэлсэн. Бид өнгөрсөн есдүгээр сард нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж нэгжийн тооллого хийсэн. Эхний ээлжид 5245 татвар суутгагч буюу худалдаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдээр дамжуулан хотын татварыг авна.

-Зарим аж ахуй нэгжүүд одоо болтол татвараа авч эхлээгүй байгаа. Тэд ирэх сард хотын татвараа төлөх үү?

-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэг хувийн татвараа суутгаад эхэлчихсэн аж ахуй нэгжүүд их олон байгаа. Өчигдөр бид 9-н дүүргийн хэмжээнд хууль хэрхэн хэрэгжиж байгааг шалгасан. Нэлээн олон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа нь жигдэрчихсэн суутгалаа хийгээд эхэлчихсэн байсан. Журмаараа бол хотын татварын эхний төсөв бүрдүүлэлтийг ирэх сарын 10-ны дотор хийх ёстой.

-Эхний тооцооллоор ирэх сарын 10-нд нийт хэдэн төгрөгийн хотын татвар орж ирнэ гэж тооцоолж байгаа вэ?

-Одоохондоо яг тэд төвлөрнө гэсэн тооцоо гарах боломжгүй байна. Шинэ татвар учраас хамгийн гол нь суутгагч нартаа маш сайн ойлгуулах хэрэгтэй.

-Хотын татвар юунд зарцуулагдах вэ?

-Хуулийн дагуу төвлөрч байгаа орлого бол буцаад татвар төлөгч нартаа зарцуулагдана.  

Харин аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл болгож СБД-т найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг А.Мандухайгаас хотын татварын талаарх сэтгэгдлийг нь сонссон юм.

-Та нэг хувийн татвараа авч эхэлсэн үү. Хотын татварыг дэмжиж байгаа юу?

-Дэмжихгүй байна. Хэрэв татвар нэмэх байсан юм бол урьдчилаад ард түмнээсээ судалгаа авч хууль, журмаа батлах ёстой байсан байх. Гэтэл тэгэхгүйгээр шууд УИХ-аар хууль батлаад, хуулийн дагуу журам гаргачихсан. Гэхдээ хуулиндаа 0-1 хүртэлх хувиар татварын хэмжээ тогтооно гэж заасан байгаа. Гэтэл яагаад заавал нэг хувийн татвар авах журам баталсан юм бэ. Үүнийгээ ард түмнийхээ амьдралыг дэмжиж байна. бизнес эрхлэгчдийн орлогыг дэмжиж байна гээд байх шиг байгаа юм. Надад ерөөсөө тийм ойлголт төрөхгүй байна. Энэ харин бүр дордуулсан арга хэмжээ болж байна. Э.Бат-Үүл дарга жаахан хөрсөн дээрээ бууж ярих хэрэгтэй байна. Бид нарт тэр хаа хамаагүй Америк, Сөүлийн татвар ямар ч хамаагүй. Бид нар Монголдоо байна. Тиймээс би энэ хуулийг эсэргүүцэж байна. Тэр журмаа 0 хувь гэдэг дээрээ барих хэрэгтэй. Манай аж ахуй нэгжүүд хангалттай татвараа өгдөг. Ингэж байхаар тэр архи, тамхи үйлдвэрлэдэг импортолдог газрууддаа энэ татвараа нэмээд өгчих хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй өдрийнхөө хоолыг болгох гэж байгаа, ядарсан иргэдээ ингэж дарамтлаад яах вэ дээ.

Худалдан авагчид буюу энгийн иргэдийн төлөөлөл болгож БЗД-ийн иргэн Ч.Ганзоригоос хотын татварын талаарх сэтгэгдлийг нь сонслоо.

-Та хотын татварын талаар ямар бодолтой байна вэ. Дэмжиж байна уу?

- Ер нь зөв шүү дээ. Ялангуяа архи, тамхинаас татвар авдаг байх хэрэгтэй. Тамхины хяналтын тухай хууль ч хэрэгжиж байна. Одоо архины хуулийг ч батлах ёстой. Тэгээд нийслэл өөрөө татвартай болно гэдэг зөв. Тэгээд татварын мөнгөө боловсролын салбарт зориулах хэрэгтэй гэж бодож байна. Нийслэл олон зүйл дээр татвар авдаггүй. Одоо харин нэг хувийн татвартай болно гэдэг улс, орон хөгжихөд дэмтэй болно.

-Хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Та ямар байдлаар нэг хувийн татвар төлсөн үү?

-Би уг нь тамхи татдаг. Гэхдээ нэг хувийн татвар нэмж өгч үзээгүй. Учир нь хэн ч надаас нэг хувийн татвар гэж нэмж авахгүй байгаа. Хуулийн хэрэгжилт сул байх шиг байна.

Т.Болормаа

2015.10.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147