Танилц: Хоригийг эсэргүүцэж "Хар тамга" даруулсан гишүүд

10-р сарын 19
8 цаг 50 минут

Э.Бат-Үүлд сонирхолын зөрчлийн хууль үйлчлэх үү

Нийгэм   Нийслэл

Сонгуулийн өмнөх нам хоорондын “зодоон” ширүүхэн өрнөж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн 12 төлөөлөгч хотын дарга Э.Бат-Үүлийг хүү  Чулуудайнхаа барилгын компанийг тендерт шалгаруулж, батламж олгосоноор хувийн ашиг сонирхолын зөрчлийн хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчсөн тул огцрох ёстой гэж үзсэн бол хотын дарга Э.Бат-Үүл сөрөг хүчнийхээ төлөөллийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа.  НИТХ-ын ээлжит хуралдаанаас “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн 24-н байршлыг баталж “Орон сууцжуулах төсөл”-ийг сонгон шалгаруулах ажил явагдахад Э.Бат-Үүл Баянзүрх дүүрэг дэхь хамгийн байршил сайтай цэгт хүүгийнхээ компанийг шалгаруулсан нь хотын парламентынхны дунд хэрүүлийн алим хаяад байгаа юм. Хотын парламент дахь МАН-ынхан Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэснийг ноцтой зөрчсөн. Мөн Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасан “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.”, “Авлигын эсрэг хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;” гэснийг тус тус зөрчин өөрийн хүү Б.Чулуудайн “Грандлайн” ХХК-ийг илтэд нуун дарагдуулж, сонгон шалгаруулсан нь Засаг дарга огцрох хангалттай хуулийн үндэслэл байна гэж үзэж байгаагаа НИТХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан билээ.

Хоттой холбоотой асуудлаар шүүхэд татагдсан, шалгагдсан, ял сонссон эрхэм нэг биш. Ерөнхийлөгч Н.Энхбаярын 2.1 тэрбум төгрөгийн өртөгтэй “Өргөө” буудлын хувьчлалийн хэрэг л гэхэд Хотын дарга асан Т.Билэгт, Ц.Батбаяраар зогсохгүй олон хүнийг хөлдөө чирч зарим холбогдогч нь өнөөдрийг хүртэл интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Хачирхалтай нь цагаан захтанууд буюу албан тушаалын хэргээр ял сонсч аавын хаалга татсан эрхмүүдэд үйлчлээд байдаг сонирхолын зөрчлийн хууль улсын баатар  Э.Бат-Үүлд үйлчлэх эсэх нь эргэлзээтэй байна. Хотын дарга Э.Бат-Үүл хүүгийнхээ компанийг гэр хороололд барилга баригчаар шалгаруулсан, мөнгө төгрөг шилжүүлсэн баримт сэлт нь хэвлэлийнхний гарт байсаар байтал “хохирогч”-ийн дүртэйгээр албан ёсны мэдэгдэл уншиж, нэр төрөө сэргээлгэнэ гэсэн нь “уснаас хуурай гарна” гэсэнтэй утга нэг сонсогдож байна. Хотын захирагч Э.Бат-Үүлд сонирхолын зөрчлийн хууль, авилгын хууль үйлчлэх эсэхийг зөвхөн цаг хугацаа л харуулах бололтой.

Н.Болд

2015.10.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Өглөөний гүйлтээр үр дүнтэй турах зөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2015.08.07

Мүүний талаар Б. Насанбаяр тайлбар хийжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Охиныхоо эмчилгээний зардлыг олохоор машинд тавих дугаар шүрээр нэхэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Транс тос буюу маслоны тухай

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

Сайд нь шоронд, ХӨСҮТ нь даргагүй, хүүхдүүд нь улаанбурханаар өвчилсөн дампуурлын ирмэгт ирсэн Эрүүл мэндийн салбарыг авараач

...

Дэлгэрэнгүй » 2016.03.15

Амралтын өдрүүдэд 94 жолооч журамлагджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.26

Засаг огцруулна гэдэг начны найраа биш шүү

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Ж.Эрдэнэбат: Төр, хувийн хэвшил хамтдаа зүтгэж байж улсаа хөгжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28