Байгаль хамгаалах намрын аяны хүрээнд “Туул” гол орчмыг цэвэрлэлээ


        

БОНХАЖЯ, Туул голын сав газрын захиргаа хамтран “Байгаль хамгаалах намрын аян”-ы хүрээнд Туул голын эрэг дагуу цэвэрлэгээний ажил зохион байгууллаа. Уг цэвэрлэгээнд БОНХАЖЯ, түүний харъяа газрууд, Байгаль орчин болон нийтлэг үйлилгээний газар, БЗД-ийн тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилчид, ЖАЙКА төгсөгчдийн холбооны гишүүд, ХААИС-ийн оюутнууд зэрэг 200 гаруй хүн оролцож Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл Туул голын эрэг дагуух ахуйн хог хаягдалыг цэвэрлэсэн юм. Тус үйл ажиллагааг нээж БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэлэхдээ “Хог хаягдалын хэмжээ жилээс жилд нэмэгдэж жилд 3.2 сая тонн хог гардаг болсон. 2014 оны Засгийн газрын тогтоолоор бүх аймаг сумдын засаг дарга нарт тухайн нутаг дэвсгэрийнхээ хүрээнд хог хаягдалын менежментийн төлөвлөгөө, тодорхой хэмжээний санхүүжилт гарган ажилла хэмээн үүрэг болгосон. Удахгүй хог хаягдалын тухай хууль гарч, хог хаягдал хэр их гаргаж байгаагаас шалтгаалан төлбөр хураамж авах үүрэг хариуцлагын тогтолцоотой болох юм” гэлээ. БОНХАЖЯ-наас 2015 онд хэрэгжүүлэх ТОР-10 ажлын нэг болох “Туул голын бохирдлыг бууруулах, хамгаалах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх” ажлын хэрэгжилтийг хангах зорилгоор Туул голын сав газрын захиргаа “Цэвэр орчин, цэнгэг туул” аян өрнүүлсэн. Энэ хүрээнд томоохон цэвэрлэгээний ажлуудыг зохион байгуулсан ба Туул голын эрэг дагуу таван газар арван ширхэг хогийн сав, 15 газарт хоёр төрлийн санамж бүхий 15 самбар байршуулсан байна. Мөн цаашдаа Туул голын эрэг дагуу хамгийн их хөл хөдөлгөөнтэй газрыг сонгон авч “Туул гол-Эко бүс” загвар төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

2015.10.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монгол түмэн их найрагчаа сүүлчийн замд нь үдлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.11

Шинийн 7-нд золгохыг цээрлэдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.02.11

Нохой жилийн нийслэлийн шилдэг байгууллагаар НМХГ ѳргѳмжлѳгдѳв

...

Дэлгэрэнгүй » 2019.02.11

Монгол Алтайн Барагшун ХХК-ний үйл ажиллагааг түр зогсоолоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Цэрэг амиа алдсан ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Б.Урантогос: Оюутнууд 2018 оны сургалтын төлбөрийн И-баримтаа ирэх сарын 15-аас өмнө аваарай

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Шороон гахай жил хур их, ургац арвин, иргэдийн амьдрал дээшилнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Солонгос улсад эмчилгээний аялалд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Д.Дагвадорж: Шинэчлэлийн буухиаг цаашаа нийгмийн бүх салбарт өрнүүлээсэй

...

Дэлгэрэнгүй » 2017.04.25

Шинэ сайдуудын хийх халаа, сэлгээг таслан зогсооё Ерөнхий сайдаа !!!

...

Дэлгэрэнгүй » 2015.09.15

Э.Цэрэндолгор хатагтайд ерөнхийлөгчийн урилга таалагдсангүй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

“Их хайрын зөрөг”-өөр ижилдэн алхаарай

...

Дэлгэрэнгүй » 2016.10.24

Монгол одон зурхайн тоолол ба “Нүүр муут” хэмээх гал бичин жилийн төлөв байдал

...

Дэлгэрэнгүй » 2016.02.03

БЗД-ийн засаг дарга Д. Пүрэвдаваа “NBS” телевизийг шүүхэд өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.02

Хөгжлийн банкны цаг нэвтрүүлэг "Арьс шир хөтөлбөрийн хэрэгжилт"

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Хачин чулууны өлгий Алшаагаас хийсэн сурвалжлага

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27