“Монголчуудын хүрсэн амжилтыг бид дүгнээд Монгол оронд итгэж байна гэдгийг тэмдэглэн хэлье“

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулан мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-МҮОНТВ ММ агентлаг:

- ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук танд эхний асуултыг тавьж байна. Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явуулаад 25 жил боллоо. Хоёр Герман дахин нэгдээд мөн 25 жил болж байна. Хоёр улсын  25 жил гэсэн тодотголтой ардчиллын үйл явц болон үнэт зүйлсийг та хэрхэн харж, үнэлж байна вэ?

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук:

-Хуучин социалист лагерьт байсан орнууд ардчилалд шилжих гэж зарим ээдрээтэй замыг туулсан. Бид үүний гэрч болсон. Монгол Улс 25 жилийн турш ардчиллын зарчмыг хэр зэрэг тууштай баримталж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө зогсолтгүй тэмцэж ирснийг бид маш өндөр үнэлж байгаа. Үүнийг онцгойлон тэмдэглэмээр байна. Хөгжлийн шатанд шүүмжлэх зүйл мэдээж гардаг. Авлига, албан тушаалаа урвуулан ашиглах гэх мэт зүйл байна. Монгол Улс ардчиллын зарчмаар бий болгосон институциа улам бэхжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулж чадсан гэж бид дүгнэж байна. Эрх зүй, шүүх, эрх мэдлийн салбарт илүү итгэл бий болж чадсан. Улс төрийн бодлогод олон нийтийн оролцоо өндөр байна. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг бүрэн хэрэгжүүлсэн байна. Мөн 25 жил ардчиллын замаар явсан туршлагаасаа бусад ардчилал хөгжиж буй орнуудтай хуваалцаж байна. Жишээлбэл, сонгуулийн систем, ардчилсан сонгуулийг хэрхэн явуулах талаар туршлагаасаа хуваалцдаг орон болсон нь надад гүн сэтгэгдэл төрүүлж байна. Аливаа ардчилсан орны хөгжлийг улам сайжруулах, зөв болгох талаас нь ажиллах ёстой. Монголын хүрсэн амжилтыг бид дүгнээд Монгол оронд итгэж байна гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.

Германы “Дойчланд” радио” :

- Монгол бол түүхий эдийн асар их баялагтай орон юм. Танай хоёр хөрш оронд түүхий эдийн хэрэгцээ байнга байдаг. Гуравдагч хөрш орнуудтай түүхий эдийн тал дээр хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хэр зэрэг ач холбогдол өгөх вэ. Үүнд ямар бодит тодорхой алхмыг Монголын талаас хийх вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Их баярлалаа. Ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцдэг олон мянган хүнд үлгэр жишээ үзүүлдэг Герман Улсын эрхэм Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол Улсад айлчилж, хэвлэл, мэдээллийн ажилтнуудтай уулзаж Монголын ард түмний ололт, амжилтын талаар халуун дотно үг хэлсэнд туйлын их талархаж байгаагаа дахин хэлье.

Хөрөнгө оруулалтын хувьд гуравдагч хөршөөс Монголд хөрөнгө орж ирэх нь сайн гэж бид үздэг. Энэ нь манай үндэсний эрх ашигтай нийцдэг зүйл гэдгийг энд тэмдэглэе. Герман улсын хөрөнгө оруулалтаас бидэнд болгоомжлох зүйл байхгүй. Германаас илүү хөрөнгө оруулалт орж ирж байвал сайн. Герман-Монголын хамтын ажиллагаа илүү өргөжиж байвал бид сайн гэж үзнэ.

Гуравдагч талаас хөрөнгө оруулалт орж ирэх нь манай хоёр хөршийн зүгээс ч гэсэн хөрөнгө оруулалт орж ирэхийг нэмэгдүүлдэг учраас энэ бол сайн зүйл. Эрхэм Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар маш олон уулзалт болж байгаа. Ажил хэрэгч хүмүүс хоорондоо холбоо хэлхээ тогтоож, тодорхой гэрээ, хэлэлцээ хийж байгаад би их баяртай байна.

Монгол- Германы хамтын ажиллагаанд нэг онцлог байгаа. Тэр нь манай хоёр орны хооронд хүний нөөц хангалттай байдаг. Германд мэргэжил эзэмшсэн, хамтарч ажилладаг хүний нөөц хоёр талд хангалттай бий. Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын Технологийн их сургууль энэ хөрөнгө оруулалтын суурийг бэлтгэхэд маш чухал ач холбогдолтой сургууль юм. Энэ дэд бүтцээ бид хамтарч байгуулаад явж байгаа нь их чухал. Энд хүрэлцэн ирсэн хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд та бүхэнд их баярлалаа” гэлээ.

 

 

 

2015.10.16

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147