Сангийн яамны хүнд суртал загас үржүүлгийн төслийг балласан уу

Улаанбаатар хотоос 35 километрийн зайд, Туул голын сав газрыг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг загас үржүүлгийн “Хилэм ост” компанийн өнгөрсөн зургадугаар сарын 04-нд Германаас оруулж ирсэн хилэм загасны 20.000 жараахай, долдугаар сарын 23-нд мөн л Германаас оруулж ирсэн 2500 жараахай гааль дээр саатсаны улмаас хүчилтөрөгч дутагдаж бүгд үхсэн гэх мэдээллийг тус компанийнхан хэлж байна. Тэд “Гаалийн байцаагч нар саатуулсан нь буруу биш. Харин Сангийн яамнаас холбогдох баримт бичгийг цаг алдалгүй бүрдүүлж өгөөгүйгээс болсон” хэмээж буй юм.

Бид Сангийн яамны холбогдох хүнээс энэ талаар тодруулах гэсэн боловч “Хилэм ост” компанийн хүмүүс өөрсдөө баримт бичгээ бүрдүүлж өгөөгүйгээс тийм зүйл болсон. Манай зүгээс өөр тайлбар хийх шаардлага байхгүй” гэх хариулт өгөв. Юу болсон талаар “Хилэм ост” компанийн  ажилтан А.Энхтуяатай ярилцлаа.

-ГУРВАН ЦАГ СААТСАНААС БОЛЖ ЖАРААХАЙНУУД ҮХСЭН-

-Сангийн яамны зүгээс ямар бичиг баримт бүрдүүлж өгөөгүй юм бэ?

-Манай компани Засгийн газраас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Загас” дэд хөтөлбөрт хамрагдсанаар 1.7 тэрбум төгрөгийн зээл авсны 200 сая төгрөг нь Чингис бондын эх үүсвэрээс, 200 сая нь Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээс санхүүжсэн. Мөн бид НҮБ-ын "Монгол Улсад цөөрмийн аж ахуйн загас үржүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд гаднаас экспортлож буй жараахайнуудаа гаалийн болон бүх төрлийн татвар, хураамж, төлбөрөөс чөлөөлж оруулж ирэх  эрхтэй байдаг юм. Гэтэл өнгөрсөн зургадугаар сарын 04-нд Герман улсаас оруулж ирсэн 20000 жараахайг гаалийн татвараас чөлөөлсөн тухай албан бичиг байхгүй гэх шалтгаанаар Гаалийн байцаагчид гурван цаг саатуулсан. Ингээд цаг алдсаны улмаас жараахайнууд бүгд үхсэн байсан.

-Загас үхсэнд гаалийнхан буруутай хэрэг үү?

-Гаалийнхан биднээс бичиг баримт шаардах нь зөв л дөө. Энэ асуудалд буруутгаад байх зүйл байхгүй. Зургадугаар сарын 04-нд Германаас 20.000 ширхэг жараахай оруулж ирэх талаар ХХААЯ-наас өмнөх өдөр нь Сангийн яаманд мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Тэр даруйд нь бидэнд татвараас чөлөөлөгдөх хуудас гаргаад өгсөн бол гааль дээр тэгж саатах явдал үүсэхгүй байсан. Улмаар бид жараахайгаа яаралтай авч явахын тулд төлөх ёсгүй гаалийн татвар болох гурван сая төгрөгийг барьцаанд үлдээж байж жараахайгаа авсан.

-БҮХ ХАЙРЦГИЙГ ЗАДАЛЖ ҮЗСЭН ГЭДЭГ НЬ ХУДЛАА-

-Жараахайнуудыг үхсэнийг хэзээ мэдсэн юм бэ? Тухайн үед хяналт хийж байсан гаалийн байцаагчийн хэлж байгаагаар жараахайнуудыг бүгдийг нь нэг бүрчлэн хайрцгийг нь онгойлгож шалгасан. Хүлээлгэж өгөх үед бүгд амьд байсан. Танай компанийн ажилтан ч бүх жараахайг амьд гэж хүлээн зөвшөөрөөд хүлээж авсан гэж ярьсан байсан?

-Бид жараахайгаа үржүүлгийн газраа аваачиж задалж үзэхэд бүгд үхсэн байсан. Гаалийн байцаагч бүх хайрцгийг нээж үзээгүй. Эхний хайрцгийг нээгээд, дээр нь байсан хэдэн жараахайг харсан. Дээрээс нь өнгөцхөн харахад харагдаж байсан жараахайнууд хөдөлгөөнтэй байх нь байсан. Тэгээд л хүлээгээд авчихсан. Гэтэл очих газраа очиход аль хэдийнt үхчихсэн байсан. Угаасаа ч вакумжуулсан жараахайг нээж болдоггүй юм. Тэгэхээр бүх жараахайг хайрцгийг нь задалж, шалгаж үзсэн гэдэг нь худлаа. Аваачих газраа аваачиж, хийх усандаа шууд хийхгүй бол температур нь өөрчлөгдчихөөр болдоггүй юм. Жараахайнуудын амьд байх хугацаа нь минут, секундээр хэмжигддэг.

sangiin yam

-Энэ талаараа Сангийн яаманд хандаж, гомдол гаргасан уу?

-Бид маргааш нь буюу зургадугаар сарын 05-нд Сангийн яамны мэргэжилтэн н.Болороод үхсэн жараахайн импортын баримт, дагалдах гаалийн бүрдүүлэлтийг авчирч өгөөд татвараас чөлөөлөгдөх хуудсаа авч, өнөөх барьцаанд тавьсан гурван сая төгрөгөө авах гэтэл НҮБ, Монголын Засгийн газар хоорондын гэрээнд Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан хүн чинь ийм эрхтэй эсэх талаар лавлагаа авчир гээд өгөөгүй. Ингээд энэ шаардлагыг биелүүлэхийн тулд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан тоот өгч, мөн сарын 15-нд х/315 тоотоор хариуг аваад Сангийн яаманд очтол хариуцаж байсан мэргэжилтэн н.Болороо нь амралтаа аваад н.Амарбат гэдэг мэргэжилтэнд ажлаа хариуцуулсан байсан. Гэтэл өнөөх н.Амарбат нь Гаалийн ерөнхий газартай ярилцаад утсаар хариу хэлье гээд долоо хоног чимээгүй болсон юм.

-Холбогдох албаны дарга нарт нь хандав уу? 

-Бид арга ядаад дэд сайд С.Пүрэвтэй нь биечлэн уулзаж учир байдлаа хэлтэл мэргэжилтэн н.Амарбатад “Асуудлыг даруй шийд, аж ахуйн нэгжийг хохироож болохгүй” гэсэн үүрэг өгсөн боловч даргын өрөөнөөсөө “за” гэж гараад, мөн шийдвэрлэхгүй байсаар хэд хоногийн дараа амралтаа авчихсан. Долдугаар сарын 23-нд ирэх 2500 жараахайн холбогдох баримт бичгийг ч мөн зургадугаар сарын 22 буюу нэг сарын өмнө н.Амарбатад өгсөн боловч мэдэгдэл хийж өгөөгүйгээс өмнө нь ирсэн загасны баримтыг Сангийн яамнаас авчраагүй гэдэг шалтгаанаар гаалийн удирдлагууд ачааг гаргахгүй цаг 30 минут барьсан. Гэхдээ эхний 20000 жараахайг бодоход шуурхай өгсөн. Гэвч бас л үхсэн байсан. Аль зургадугаар сараас хойш өдийг хүртэл өнөөх 20.000 жараахайны татвараас чөлөөлөх мэдэгдлийг гаргаж өгөөгүй, одоо бүр хугацаа хэтэрсэн тул өгөх боломжгүй гэх хариулт өгсөн. Тиймээс гаалийн мэдүүлэг хийх боломжгүй болсон. Бидний зүгээс үхсэн загаснуудын гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх мэдэгдлийг яаралтай гаргуулах, хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа.

-Жараахайнууд үхсэний улмаас хичнээн төгрөгийн хохирол учраад байна вэ

-Найман мянган еврогоор авчирсан жараахайнууд. Монгол мөнгөөр 16 орчим сая төгрөг гэсэн үг. Бид үхсэн загасныхаа мөнгийг биш юм аа гэхэд гаалийн татварт төлсөн мөнгөө авчихмаар байгаа юм. Тэртэй тэргүй цаанаасаа чөлөөлөгдөх ёстой юм шүү дээ. Ер нь эцсийн эцэст Сангийн яамны Зээл, тусламжийн хэлтсийн мэргэжилтэн н.Болороо, н.Амарбат нарын хүнд суртал, хариуцлагагүй, хайнга байдлаас болж, хугацаа их алдсан. Энэ хоёр мэргэжилтэн нь цаашаа дарга нартаа хэлэхдээ биднийг бичиг баримт, материалаа бүрдүүлж өгөөгүй гэж хэлдэг юм шиг байгаа юм. Төрийн байгууллагын ажилчид ингэж хүнд суртал гаргаснаас болж бид өчнөөн сая төгрөгөөрөө хохирчихоод байна.

Б.ЦЭЛМЭГ

2015.10.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Болд гишүүний шаардсан шударга ёс гэж юу вэ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

АН-ын даргыг бүртгэж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар хил гаргадаг эгч дүүс баригджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Аваргууд наадмын үеэр маргаанаа түр зогсооно гэдгээ амлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.11

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

“Сансар” сүлжээ дэлгүүр Олимп хотхонд шинэ салбараа нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Нандин дурсамж мөнхөлсөн гайхамшиг үргэлжилсээр...

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

ЭМД-аар үйлчлэх Нийслэлийн рашаан сувиллууд

...

Дэлгэрэнгүй » 2017.04.26

МАН, МАХН-ыг зааглаж байсан хана нурж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Эрүүл мэндийн сайд сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.13