Д.Тэрбишдагва: Засгийн газар хэний төлөө ажиллаад байгаад эргэлзэхэд хүрч байна

 

terbishdagvaУИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцаж, байр суурийг нь сонслоо

-Ирэх 2016 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Ирэх оны төсвийг бүсээ чангалсан төсөв гэж харах нэгэн байхад хөрсөн дээрээ буусан төсөв гэж үзэх нэг хэсэг байна. Таны хувьд ирэх оны төсвийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-2015 оны төсвийг хэлэлцэх үед мөн л түүхэнд байгаагүй хэмнэсэн гээд л бас ярьж байсан шүү дээ.  Ингэж улс төрийн шоу хийхээ болих хэрэгтэй. 2016 оны төсвийн төслийг судалж үзэхэд хэмнэх ёстойгоо хэмнээгүй, асуудалд хэтэрхий гэнэн хийсвэрээр хандсан тал ажиглагдаж байна. Хөрөнгө оруулалтын задаргааг харахад л эдийн засгаа бодсон гэхээсээ илүү ирэх онд болох сонгуульд зориулагдсан шинжтэй. Иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх асуудал тусгагдаагүй атлаа суманд далбааны өндөрлөг барина  гэж 200 сая төгрөг тусгасан байх жишээтэй.

Ирэх оны улсын төсвийн төсөл “жирийн иргэдийн хармайг суйлахад” чиглэгдсэн. Энэ бол хамгийн муу хувилбар. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулна гэж байгаа ч энэ хүрээнд багтах  250 орчим хүн хамрагдахаар байна. Сарын цалинг нэг сая төгрөг гэж бодвол сардаа 75 сая төгрөг хэмнэхээр байна. Хэд хэдэн агентлагуудыг татан буулгаж олон зуун төрийн албан хаагчдыг ажилгүйчүүдийн эгнээнд оруулахаар төлөвлөсөн нь зөв зүйл мөн үү.

Ирэх оны төсвийн төсөл орж ирэхэд зарим улс төрчид “Залуу хүн зоригтой алхам хийж байна” гэж худал дөвийлгөх, зоригтой гээд золигт гаргасан төсөвийг дэмжих биш харин үндэслэлтэй тооцоо судалгааг шаардаж төсөвөө бодитойгоор сайжруулж оруулж ирэх хэрэгтэй л дээ.  Миний хувьд Шударга ёс эвслийн бүлгээс энэ оны төсөвтэй холбоотой ажиллах ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байна. Холион бантан шиг төсвийн төслөө Засгийн газар маш сайн залруулаад дахин хэлэлцүүлэхээр оруулж ирэх ёстой гэж үзэж байгаа. 

Өнөөдөр эдийн засгийн байдал амаргүй болж, төсвийн алдагдал 900-гаад тэрбум төгрөг давчихаад байна. Гадныхнаас биднийг туйлдуулах бодлого хүчтэй явагдаж, санаатайгаар хямраахыг оролдсон нь нөлөөлснөөс гадна уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан нь нэрмээс болж байна. “Орост найтаахаар Монголд ханиад тусна” гэдэг шиг дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын ханш хэлбэлзэхээр орлого буурч, эдийн засаг дагаж савладаг талтай. Тэгэхээр манай улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, олон тулгуургүйн нэг тод илрэл. Эдийн засгийнхаа тулгуурыг төрөлжүүлж, тодорхой салбаруудаа бодлоготойгоор дэмжиж, уул уурхай хямрахад ажирхааргүй амиа тээгээд явчихаар болгоход анхаармаар байна гэж мөн ч их ярьж байгаа даа. Уул уурхайг хэт шүтэхээсээ илүү хөдөө аж ахуйгаа эрчимтэй хөгжүүлээч ээ, “Хүнс, хөдөө аж ахуй- Монголын Улсын Хөгжлийн гарц” гэсэн номоо хүртэл бичиж гаргасан. Бид чинь сүү хөхөж өсч, сүү ууж өтөлдөг ард түмэн. Малынхаа буянд монголчууд хэзээ ч өлсөж үзээгүй ард түмэн. Хөдөө аж ахуйгаа бодлогоор хөгжүүлж, экспортын чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд онцгойлон анхаарч чадвал долларын урсгалыг нэмэгдүүлэх бүрэн бололцоотой. Айлын авдар руу өнгийж аяга тагш юм хүртээх болов уу гэж гадаадыхныг царайлчилж суухаар дотоод нөөц бололцоогоо бүрэн дайчлах ёстой. 

-2015 оны төсвийн тодотголыг оройтож хийж байна гэх шүүмжлэл яригдаж байна. Үүнээс үүдэн аж ахуй нэгж, компаниуд багагүй хохирч байна шүү дээ?

-Дэндүү оройтож байгаа. Төсвийн тодотголыг эрт хийх ёстой байсан. Өнгөрөгч 5,6-р сард төсөвтөө тодотгол хийх хэрэгтэйг хэлж байсан. Тэр үед төсвийн алдагдал 600–аад тэрбум төгрөгт хүрлээ, энэ хэвээрээ явбал нэг их наяд төгрөг болох гээд буйг сануулж байлаа. Эртнээс л боломжит зардлуудаа танах хэрэгтэй байсан юм. Гэтэл өнөөдөр ирэх оны төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үетэй давхцуулж оруулж ирж байна.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдоод чуулганы индэр дээрээс “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж онцлосон. Тэр үед түүнд хандан эдийн засаг чухал, гэхдээ “Хариуцлага, хариуцлага, хариуцлага” гэдгийг мартаж болохгүй. Үүнийг умартвал ямарч ажил урагшилдаггүй шүү гэж анхааруулж байсан. Өнөөдөр хариуцлагагүйн “зуд” дэндүү хавтгайрлаа. Хятадад очоод нэг тэрбум ам.долларын мах экспортлоно гэсэн. Гэтэл түүнийг ажил хэрэг болгосон нь харагдахгүй л байна.Яг  хэдий хэмжээний, хэдэн долларын мах экспортлосноо мэдэгдэх, эсвэл чадаагүйгээ ил тод хэлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол малчид ба аж ахуйн нэгжүүдэд хүлээлт үүсгэчихлээ.Удахгүй өвлийн сарууд эхлэх нь.  Хэлсэн үгэндээ, амласан зүйлдээ хариуцлагатай байж ам, ажлын нэгдэл алд дэлэм зөрдөггүй баймаар байна. 

Ерөнхий сайд өнөөдрийг хүртэл эдийн засгаа уналтаас гаргах ямарч зоримог алхам хийсэнгүй. Дэндүү хариуцлагагүй ажиллаж байна. Мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсгийнхэн монголчуудын “үүц” гэж нэрлэгддэг Оюу толгой төсөлд баримтын шалгалт хийгээд 3.2 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлсэн. Гэтэл үүнийг Дубайд очоод хэрэгсэхгүй болгочихлоо. Хэний төлөө ажиллаад байгаа юм бэ гэж эргэлзэхэд ч хүрч байна. Өнөөдөр монголчуудын амьдрал доройтсоор, орлого нь буурсаар, эдийн засгийн байдал улам л уруудсаар, төсвийн алдалдал талийсаар л байна шүү дээ. Энэ засгийн газар сайн ажиллаж чадахгүй гэдгээ харуулж байна. Гэвч үр дүн гаргаж, хариуцлагатай ажиллахыг шахаж шаардах л болно.

-Ирэх оны төсөвт яамдыг нэгтгэж, агентлагуудаас татан буулгана гээд байгаа. Мөн дэд сайдгүй болно гэсэн асуудал яригдаж байна. Үнэхээр шаардлагагүй орон тоо юм уу?
 

-Яамдыг нэгтгэх, дэд сайдыг цомхотгох асуудлыг ярьж болно. Гэхдээ ажлын бүтээмж, үр өгөөж, давхцал, үр дүн зэргийг нарийвчлан судалж, тооцоо,судалгаатай хандах хэрэгтэй. Түүнээс цээжний пангаар мэдэгдэл хийж, сэтгэлийн хөөрлөөр хараат бус байдал нь хуулиар хангагдсан газруудыг нэгтгэнэ гэж хадуурч болохгүй. Мөн зарим төрийн албан хаагчдын цалин өндөр байна гэж хавтгайруулж ярих юм. Үнэхээр улс төрийн албан тушаалтнуудын хэдэн хувь нь өндөр, дундаж, багацалинтай байна вэ гэдгийг нарийн судлаад асуудалд бодитой хандах хэрэгтэй шүү дээ. Бас засаг төр солигдох бүрт албан хаагчдыг хомроглон халдаг асуудалбайж болохгүй. Ажлаас гэнэт халагдсан хүмүүст 3-6 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж өгнө. Энэ нь тэгээд л бас үргүй зардал болно. Тиймээс хэдий хэр хэмжээний үргүй зардал гаргасан юм гэдгээ тооцож багасгах асуудлыг ярих ёстой. Түүнээс биш “хямрал нэрийн дор хялбарчлах ажил” хийж болохгүй. Хямралыг давахын тулд хүмүүсийг ажлаас нь халж, цалинг хассанаар биш нийтээрээ хөдөлмөрлөж, зүтгэж, нэг нэгнээ дэмжиж, үйлдвэрлэлээ хөгжүүлж ажлын байрууд бий болгож, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж ажиллахад анхаарах хэрэгтэй. Ингэж байж л хохирол багатайгаар хямралыг гэтэлнэ. 

-Ерөнхий сайдыг огцруулах бичигт та гарын үсэг зурсан уу? 

-Зураагүй. Миний хувьд Засгийн газрыг аль болохоор л тогтвортой ажиллуулах талаас нь дэмжиж ирсэн. Олон дахин засгаараа оролдоод байх нь сайн зүйл ч биш л дээ. Залуу хүн ухаалаг, зоримог ажиллах болов уу гэж найдаж байлаа. Гэвч итгэл алдарч байна. Ингэж хариуцлагагүй ажиллаж, үлгэн салган гэлдэрч байхаар ухамсараараа өөрөө л огцорчихмоор юм гэж бодогдох болсон. Эхний удаад огцруулъя гэсэн бичигт гарын үсэг зурахаасаа өмнө алдаа оноог нь хэлж, хариуцлагатай байхыг шаардаж ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан боловч ажлаа засаж сайжруулахад нь байнга зөвлөж, шүүмжилж байгаа хүмүүсийн саналыг хүлээж авахаасаа илүү тэднийг дайран доромжилж, биеэ хамгаалсан байр суурьтай байгаад харамсаж байна.

-Оюутолгойн талаарх асуулгад Ерөнхий сайдын ажлын хэсэг “Дубайн гэрээгээр далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум ам.долларын санхүүжилт авснаас болж цэвэр ашиг хүртэх хугацаа 2037 он хүртэл хойшилсон” гэдэг хариуд өгөөд байгаа? Энэ яг юу болов? 

-Оюутолгойн гэрээг эхнээсээ муу хийснийг цаг хугацаа батлан харууллаа.  Оюутолгойг хөдөлгөлөө гээд хүлээн авалт хийгээд төрийн гурван өндөрлөг, түшээд оролцоод шагшиж магтаад л байсан. Тухайн үед Б.Бат-Эрдэнэ, З.Энхболд, Ц.Даваасүрэн, бид хэдийн арваад гишүүд“ийм гэрээ хийчихээд найрлаж, баярлаж байхаасаа ичих хэрэгтэй” гээд цайллагад нь оролцоогүй. Одоо эргээд харахад бидний сануулж, хэлж, анхааруулж байсан зүйл нь амьдрал дээр нотлогдож байна. Хэрвээ чамбай гэрээ хийчихсэн бол өнөөдөр РиоТинтогийн аманд нь багтаж, буулт хийгээд сууж байхгүй л  байлаа. 

Өнөөдөр Тавантолгойн асуудал дээр УИХ-ын дарга З.Энхболд хатуу байр суурьтай байгаа. Оюутолгойн хувьд ч өмнөх байр суурь нь өөрчлөгдөөгүй байх гэж бодож байна. Анх Монголын тал 2023 оноос ногдол ашиг хүртэнэ гэж ярьж байсан бол өнгөрсөн баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдаан дээр 2037 он болж хойшилсон гэсэн хариултыг Ерөнхий сайд өгч байна шүү дээ. Үүнийг одоо хариуцлагагүй гэж хэлэхэд ч багадаж байна.

-“Шударга ёс” эвсэл дотроо багагүй бужигнаантай байна уу даа. О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цог зэрэг гишүүд намаасаа гарна гэх яриа гарах боллоо?

-Намаас гарах асуудал бол тухайн хүний өөрийнх нь сонголт. Одоогийн байдлаар намаас гарлаа гэсэн хүсэлт албан ёсоор тавиагүй байгаа. Ер нь бол УИХ-ын сонгуульд ямар үзэл баримтлалтай, ямар мөрийн хөтөлбөртэйгээр хэрхэн оролцож, хаанаас нэр дэвшиж, ямар дэмжлэг авснаа өнөөдөр мартчихдаг байж болохгүй л дээ. 

-Тэгвэл таныг болон Ч.Улаан гишүүнийг МАН-д орох нь гэдэг мэдээллүүд үндэслэлгүй байх нь тийм үү?

 -МАН болон МАХН бол нэг үүсэл гаралтай. Сонгуулийн өмнө удирдлагын түвшний хэдэн хүмүүс л зүтгүүлээд намын нэрийг сольсон. МАН-ын олон гишүүн миний найз нөхөд. Одоо ч нэгэнтэйгээ мэндтэй устай, нэгнийхээрээ орж гардаг. Цөөхөн монголчууд бид намаар талцаж, эвдрэлцлийг дэвэргэж болохгүй. Монголчууд нэгдэх тусам хүчирхэгжиж, сарних тусам хүчин мөхөсддөгийг түүх хүртэл харуулсан шүү дээ. Эв нэгдэлтэй байх, хамтарч ажиллах, ярихаасаа илүүтэйгээр хөдөлмөрлөх хэрэгтэй байна гэж ярихаар л МАН-д орж магадгүй гэж хардаж таамаг дэвшүүлдэг биз. Ч.Улаан гишүүн бид угаасаа л МАХН-ын гишүүн байсан, одоо ч байсаар л байна. 

-Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулган дээр С.Баярцогт сайдыг огцруулах тухай асуудалд өгсөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт багагүй маргаан дагуулсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуулийн цэц хариуцлагагүй хандсан. Урьд нь ийм асуудлыг гишүүд өргөн барихад хэлэлцээд л явдаг байсан. Гэтэл С.Баярцогтыг огцруулах асуудал сөхөгдөхөөр Цэц өмөөрч, хамгаалж байгаа мэт яагаад ийм шийдвэр гаргав гэдэг сонин байна. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэдэг. Хөх тэнгэрт сар, нар од гэж юм бий. Тэнгэрт үүл хурж цахилгаан цахидаг гэдгийг ч санах хэрэгтэй. Үүн шиг буруу зөрүү зүйл хийвэл “аянга ниргэнэ” шүү дээ. 

-Ирэх сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшинэ гэсэн таамаг гарах боллоо? 

-Н.Энхбаяр гэдэг хүний өөрийн сонголтоо өөрөө мэдэж гаргах байлгүй дээ. Энэ хүний туршлага, мэдлэгийг Монголын төр яагаад ашиглаж болохгүй гэж. Ард түмэн МАХН-ыг дэмжих хандлага сүүлийн үед эрс нэмэгдсэн.

Ц.ТАМИР

2015.10.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Эрчим хүчээ нэмье

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18

Б.Батбаяр: Улс орныхоо эдийн засагт дэмжлэг болох төсөл хөтөлбөрүүдээ бүрэн хангаж яваа

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18

Хөгжлийн банкны хөгжил

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Х.Мандахцэцэг: Дөрвөн улсаас бусад оронд сунгалттай паспорт үйлчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Хайчлуулсан засаг

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өслөө

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

П.Товуудорж: Багануурын төсөл зогслоо гэхэд Монголчууд өөрсдөө станц барина гэдэг бол үлгэр

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Малчдын улсын зөвлөгөөн бэлчээрийн асуудлыг шийдэхэд чиглэж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Замын-Үүд дэх гаалийн газарт жилд 15 тэрбум төгрөгөөс илүү орлого олдог хоёр байцаагч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Ж.Саранцэцэг: Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хоёрдугаар хурлыг зохион байгуулах гэж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.29

Хөгжлийн банк зээл, санхүүжилтийн хүсэлтийг онлайнаар хүлээн авах цахим системийг нэвтрүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.04

Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.28

Б.Гарамгайбаатар, түүний хүү Г.Тэнгис нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед нь халдаж, гэмтэл учруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

“Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форум Орхон аймагт эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

ЧУУЛГАН: Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар томилов

...

Дэлгэрэнгүй » 2015.09.08

320 саяын өртөгтэй “Тамхи татах цэг” хэзээ нээгдэх вэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.19