НИТХ дахь МАН-ын бүлэг Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барилаа

          



        НИТХ-ын хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барилаа. Хурал дахь МАН-ын бүлгээс Засаг дарга Э.Бат-Үүлийг эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа хүнд үед нийслэлийн төсвийн 360 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг “Агаар цэвэр”, “Амины сууцтай”, “Ажилтай орлоготой”, “Аюулгүй амгалан”, “Авлигагүй, найрсаг” хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Нийслэлийн төсвийн орлого 2014 оны гүйцэтгэлээр 556.7 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.5 тэрбум төгрөг болж 2012 оны гүйцэтгэлээс хоёр дахин, хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130 гаруй хувиар тус тус өссөн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-ны 1.3 тэрбум орчим ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Нийслэл хотод зарцуулсан байтал Засаг дарга Э.Бат-Үүлийн хийсэн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн нь зарцуулсан мөнгөн дүнгийнхээ хаана ч хүрэхгүй, чамлалттай байгааг НИТХ дахь сөрөг хүчин онцолж байна.

 

Хотын удирдлагууд бондын хөрөнгийг улсын болон нийслэлийн төсөвт ирэх онуудад төсвийн дарамт учруулах эдийн засгийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид зарцуулж байгаад иргэд дургүйцсээр байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Ардчилсан нам олонхиороо хүч түрэн,

 

  1. Хогийн “ногоон” уут – 12.7 тэрбум
  2. Гурван сарын настай “Нэг наст цэцэг”, тохижилт – 95 тэрбум
  3. Даншиг наадам, овоо тахилга – 0.8 тэрбум
  4. Гэр хорооллын дахин төлөвлөлт – 158.3 тэрбум
  5. Нийтийн тээврийн ухаалаг систем – 30 тэрбум
  6. Угсраа автобус – 20 тэрбум
  7. Рейлбус – 8 орчим тэрбум
  8. Найрсаг Улаанбаатар хөтөлбөр – 4.6 тэрбум
  9. 2900 албан хаагчийн орон тоо нэмэгдэж цалингийн зардал – 24.4 тэрбум
  10. Авто худалдааны цогцолбор – 4.8 тэрбум төгрөг.

 

Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 360 орчим тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан тоон дүн гарч байгааг анхаарах цаг нэгэнт болсон гэж НИТХ дахь сөрөг хүчин үзэж байгаа аж.

 

 

2015.10.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

"Шүлхий өвчин нь худалдааны хориг бүхий өвчлөлийн нэгт жагсдаг"

...

Дэлгэрэнгүй » 2018.03.11

"Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах журам"-ыг хэлэлцүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Лионель Месси: Бид маш сайн тоглолоо

...

Дэлгэрэнгүй » 2015.06.27

Тавантолгойг ашиггүй болгосон гол гавьяаг Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан үүрнэ !!!

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Арслан цолны хүндэтгэлд хоёр залуу арслан түрүү булаалдав

...

Дэлгэрэнгүй » 2016.05.23

Т.Мөнхбаатар: Уяачид Баянхонгор аймагт био терроризм хийхээр дайрч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.15

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас байлдааны 30 жийп бэлэглэв

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт суурьшсан Завхан, Төв аймгийн төлөөлөлтэй уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.06.21