Автобус гэнэт зогссоноос болж нэг иргэн амиа алджээ

Энэ сарын 10-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн цэцэрлэгийн эцсийн буудал орчимд автобус гэнэт тоормослосноос болж, дотор нь зорчиж явсан хүн унаж гэмтсэн хэрэг гарчээ. Энэхүү ослын улмаас гэмтсэн 50 гаруй настай, эрэгтэй П гэх иргэн ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байсан аж. Гэтэл эмчилгээгээ даалгүй, өчигдөр нас барсан талаарх мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Уг автобус нь “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийн Толгойт-Ботаник чиглэлд явдаг 06-32 УНИ улсын дугаартай “Hyundai aero” маркийн автобус байсан бөгөөд Ц гэгч жолоодож явсан байна.

Зорчигч тээвэрлэх журам зөрчиж, хурд хэтрүүлэн явж байгаад огцом тоормослож хүн гэмтээсэн гэх энэ хэргийг одоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж буй бөгөөд шалгалтын ажиллагаа явагдаж буй тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Харин өөр нэг албаны эх сурвалж "хохирогчийн ар гэрийнхэн нь талийгаачийг энэ сарын 10-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байна. Гэтэл хайж буй хүн нь маш хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн болохыг сүүлд нь мэдсэн" гэсэн юм.  

-ТЭДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ БАХЬ БАЙДГААРАА-

“Эрдэм транс” ХХК-ийн автобусны жолооч нар хурд хэтрүүлсэн, осол гаргасан гэх мэдээлэл олонтаа дуулдах болсны сүүлийн жишээ энэ. Бас нэгэн жишээг дурдахад өнгөрсөн 2013 оны наймдугаар сард тус компанийн автобус хурд хэтрүүлж давхиснаас болоод дүүрэн зорчигчтой автобус онхолдох дээрээ тулж байв. Тодруулбал Яармагийн чиглэлд явдаг автобус нь Туул голын гүүрний орчимд хурдтай давхиж яваад, замын хажуу руу унах шахаж, хоёрын хоёр хүн бэртсэн. Албаны хүмүүс ослын шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоохдоо хурд хэтрүүлсэн гэж дүгнэсэн. Харин автобусны жолооч нь “Уруу газар автобус жолоодлогоо алдсан” гэж хэлж байсан билээ.

2015.10.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

“Нарантуул” зах ес хоног амарна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.03

Ч.Сайханбилэг: Эх, хүүхдийн төлөө Засгийн газар цаашид ч тэргүүн ээлжинд анхаарч ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.06.02

Төсвөө дахин тодотгож чангалсан бүсээ бас дахин чангална

...

Дэлгэрэнгүй » 2015.07.30

Нэр дэвшигчдийн ихэнх нь хар жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

МАХН-Д ХУВИАСАА МӨНГӨ ХАНДИВЛАНА ГЭВ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.03

Ноён уулаа нурааж байгаль орчноо хордуулах уу? II

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж үг хэллээ БҮРЭН ЭХЭЭРЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.27

“Сайдын цаг”-т Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.21