УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанийг дахин шалгаж эхэллээ

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанийн хэргийг АТГ-аас сэргээн шалгаж эхэллээ. Тодруулбал, тус компанийг Хөгжлийн банкнаас Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд 30 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн. Тэгсэн хэдий ч нэг ч км зам тавиагүй байсан нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар илэрсэн гэх мэдээлэл цацагдаж байсан юм.

Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат өнгөрсөн тавдугаар сард хийсэн мэдээлэлдээ “Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийтдээ 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд нийтдээ 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэх компанид шууд шилжүүлэн өгсөн байгаа юм” гэж тайлбарлаж байв.

Тэгвэл түдгэлзээд байсан “Монроуд” компанийн хэргийг АТГ-аас сэргээн шалгаж эхэлсэн байна. Шалгаж буй гол шалтгаан нь тус компани нь Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км замыг барихаар 2012 онд тендерт шалгарсан. Улмаар 37.2 тэрбум төгрөгийг 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Мөн тус замаа 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Тус зүйл ангид /150.3-т/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, /263.2-т/ төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

“Монроуд” компанийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар үүсгэн байгуулсан байдаг. Үүнийгээ ч тэрбээр жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэг байжээ. Харин сүүлд уг компаниа өөр хүмүүст шилжүүлсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Гэхдээ энэ оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус компаниа мэдүүлсэн байгааг доорх баримтаас харж болно. Юутай ч УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанийг АТГ-аас 46.3 тэрбумын хэрэгт шалгаж байна.

Б.Чимэг

2015.10.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Шарын Мөнгөнбаатар арслан хоёронтоо түрүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.31

С.Чинзориг: Монголбанкны бодлогын маш том алдаа эдийн засгийн хямрал үүсгэсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.05.29

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ирц 2 удаа бүрдсэнгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.14

…"Ханьдаа дахин дурлачихлаа"…

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Шуурхай: Урьдчилсан байдлаар МАН үнэмлэхүй ялж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Төрд эхлээд хариуцлага бий болгоё

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28

Хүйтний улиралд хэрэглэхэд тохиромжтой зургаан хүнс

...

Дэлгэрэнгүй » 2018.01.25

Д.Оюунтуяа: Д.Пүрэвдаваа дарга Н.Эрдэнэ бид хоёрыг зодсон нь түүний хоёр дахь удаагийн үйлдэл юм

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17