Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэв

                

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Цолмонбаяр нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл өглөө.


Ардчилсан намын генсек Л.Эрхэмбаяр, “Ардчилсан нам 2015 оны найм, есдүгээр сард “Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш...” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангай, төвийн бүсэд намынхаа гишүүд дэмжигчдийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Энэ чуулганыг хийх явцад гишүүдийн зүгээс “Ардчилсан нам хийсэн ажилтай, хэлэх үгтэй байна. Үүнийгээ ард түмэндээ тайлагнах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Тиймээс Ардчилсан нам аравдугаар сарын 10-аас аравхоёрдугаар сарын 10-ны хооронд орон даяар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг тайлагнах өдрүүдийг эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна” гэв. Бүсийн чуулганыг зохион байгуулахад явцад чуулганд оролцсон Ардчилсан намын 5000 гаруй гишүүд дэмжигчид, иргэдийн хэлсэн санал санаачлагуудыг нэгтгэж дүгнэжээ. “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн таван сайн ажлыг нэрлэсэн байна. Нэгдүгээрт, Бүтээн байгуулалт-Чингис бондийг сайн ажлаар нэрлэжээ. Энэ ажлын хүрээнд зам, барилга, үйлдвэржилт, шинэ сумын төв, Улаанбаатар хотын замын шинэчлэл зэрэг ажлуудыг иргэд онцлон нэрлэсэн байна.


Хоёрдугаарт, Үнэ тогтворжуулах хөтөлбөр иргэдийн амьдралд тус болсон сайн ажлын нэг гэдгийг нэрлэсэн байна. Энэ ажлын хүрээнд Монгол банкнаас 4 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжүүдэд зээлээр өгсөнөөс эргэн төлөлт хэвийн байгааг Монголбанкнаас мэдэгджээ.


Гуравдугаарт, боловсролын салбарт хийгдэж байгаа ажил буюу Зөв Монгол хүн хөтөлбөрийг сайн хэрэгжсэн ажлын нэгээд тодруулжээ. Эл хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд болгон өөрт байгаа авъяасаа хөгжүүлэх боломжийг нээж өгч байгаа нь хүүхэд багачууд гэлтгүй эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн ажил болсон байна.


Харин дараагийн сайн хэрэгжсэн ажлаар 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хүмүүсийг ажилласанд тооцох хууль батлагдсанаар 586 мянган хүн ажилласан жилээ нөхөн бүртгүүлсэн нь Ардчилсан намын гол ажлын нэг гэж дүгнэсэн байна.


Улсын төсвөөс УИХ-ын гишүүдийн багц гэж тус бүр нэг тэрбум төгрөг өгдөг байсныг зогсоож, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болгосон нь 273 тэрбум төгрөгийг орон нутаг өөрсдөө мэдэж зарцуулдаг болсон нь сайн хэрэгжиж байгаа ажлын нэг гэж дүгнэжээ.


Ийнхүү Ардчилсан нам энэ удаа “Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш...” чуулганыг Монгол Улсын 330 сум, 157 хороонд хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа ард иргэддээ тайлагнах юм. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд орохдоо “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг ард иргэдээрээ хэлэлцүүлж боловсруулсан. Ингэхдээ “Ажилтай орлоготой-Монгол хүн”, “Аюулгүй орчинтой-Монгол хүн”, “Эрүүл чийрэг-Монгол хүн”, “Эрдэм боловсролтой-Монгол хүн”, “Эрх чөлөөтэй-Монгол хүн” гэсэн таван дэд хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дээрх таван дэд хөтөлбөрийн хүрээнд олон ажлыг хийж, өнөөдөр ард иргэд үр шимийг нь хүртэж байгаа билээ. Тэгвэл 2020 он хүртэл үргэлжлэх “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд эхлүүлсэн ажлаа гүйцээхийн тулд ард иргэдийнхээ дуу хоолойг дахин сонсож, тэдний санал бодлыг тусгахаар энэхүү ажлыг эхлүүлээд байгаа аж.


Ард иргэдэд ажлаа тайлагнах энэ ажлыг 2015 оны аравдугаар сарын 10-аас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд орон даяар зохион байгуулах юм.

2015.10.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Төрийн банкны баг тамирчид “Банкир-2016” сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Аав руу нь утасдаж "хүү чинь үхнэ" гэж сүрдүүлжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.16

М.Анхцэцэгт Олимпийн тэтгэлэгийг нь гардуулан өглөө

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

21-р зууны хамгийн эрэлттэй мэргэжлээр элсэлт авна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.22

Иргэд тэтгэвэрт гарах насаа сонгоно

...

Дэлгэрэнгүй » 2017.06.30

Сурагчдын 28.6 хувь нь илүүдэл жинтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.12.07

Доллар 2002 төгрөг байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.15

Цахимаар газар өмчлүүлэх IV ээлжийн бүртгэл өнөөдөр эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.25