УИХ-ын гишүүд Хавдар судлалын үндэсний төвд ажиллав

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Тэрбишдагва нар өнөөдөр /2015.10.13/ Хавдар судлалын үндэсний төвд ажиллан, ажил байдалтай нь танилцаж, тулгамдаад буй асуудлуудын талаар удирдлагуудтай нь ярилцав.

Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Монгол Улсад хавдрын өвчлөл маш өндөр байгаа ч эмнэлгийн байр, тоног төхөөрөмж, эмчилгээний асуудал нэлээд хүндрэлтэй байгаа гэдэг мэдээллийн дагуу Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байгаа бөгөөд Улсын Их Хурлаар төсөв хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд тодорхой асуудлуудыг шийдэх боломжтой эсэхийг судлахаар Улсын Их Хурлын гишүүд ажиллаж байна гэв.

Тус төвийн захирал Л.Төмөрбаатар Улсын Их Хурлын гишүүдэд хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх мэдээлэл өгч, үйл ажиллагаа болон тулгамдаад байгаа асуудлуудаа танилцууллаа.

Хавдар судлалын үндэсний төв нь хорт хавдрыг хянах бодлогын асуудлыг улсын хэмжээнд хариуцан, орон нутгийн эмнэлгүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг байна. Түүнчлэн хавдрын эмчилгээ, оношлогооноос гадна туяа, хими, хөнгөвчлөх эмчилгээ зэрэг III зэрэглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байна. 2014 онд Монгол Улсын хэмжээнд 5483 хүн хавдар туссан болох нь оношлогдон, уг өвчлөлөөр 3536 хүн нас барсан нь нийт нас баралтын 22 хувь юм байна. 2005 онд 100.000 хүн тутамд хавдрын 133 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2014 онд 100.000 хүн тутамд 86 тохиолдол бүртгэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Тэр дундаа элэг, ходоод, улаан хоолой зэрэг хоол боловсруулах замын хорт хавдар болон уушигны хорт хавдар нийт өвчтөнүүдийн 75 хувийг эзэлдэг  байна. Монгол Улсад элэгний хорт хавдар 100.000 хүн тутамд 61 тохиолдол байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 1, 100.000 хүн тутамд ногдох ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө 2-т бичигддэг байна. Монголчуудын хувьд ихэнхдээ хорт хавдрын хожуу шатанд оношлогоо хийлгэдэг болохыг ХСҮТ-ийн захирал онцолж байв.

Олон улсын Хавдрын бүртгэлийн байгууллага ойрын ирээдүйд Монгол Улсад хавдрын өвчлөл буурахгүй, 2025 он гэхэд жилд 6300-7500 хүн шинээр оношлогдоно гэсэн тооцоолол гаргасан байна. Ийнхүү эмнэлгийн ажил байдал, улсын хэмжээний тоон мэдээллийг танилцуулсны дараа ХСҮТ-ийн өргөтгөл, тоног төхөөрөмжтой холбоотой тулгамдаад буй асуудлуудыг танилцуулсан юм.

                       

Монгол Улсын Засгийн газар,  Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга барих шийдвэр 2011 онд гарч, барилга угсралтын ажил эхэлсэн байна. 2013, 2014 онд санхүүжилт зогссон учир барилгын ажил явагдаагүй бөгөөд 2015 онд санхүүжилт хийгдэж, барилгын ажил үргэлжлэн явагдаж байгаа аж. Тус өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалттай нийт 4 давхар 5200 м2 талбай бүхий барилга юм. Тус барилгыг ашиглалтад оруулснаар нийт хавдраар өвчлөгсдийн 40 орчим хувийг эзэлдэг элэгний хавдрын мэс заслын төв, одоо хамрагдвал зохих өвчтний тал орчмыг л хамруулдаг туяа эмчилгээний тасгийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэх аж. Мөн хэвтэн эмчлүүлэх 80 ор нэмэгдэж, үүний үр дүнд тус төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 30-40 хувиар нэмэгдэх юм байна. Нийт 4 блокоос бүрдэх барилгын хоёр блокын дотор заслын ажил явагдаж байгаа бол туяа эмчилгээний тоног төхөөрөмж байрлуулах блокын цутгалтын ажил хийгдэж байгаа юм байна. ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2012 онд Улсын Их Хурлын соёрхон баталсан Австрийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдэхээр тусгасан. Тоног төхөөрөмжүүд гааль дээр ирсэн бөгөөд өргөтгөлийн барилгын ажлын санхүүжилтээс үүдсан удааширлаас болж хүндрэл үүсээд байгааг тус төвийн захирал Л.Төмөрбаатар танилцуулав. Уг өргөтгөлийн барилгын нийт төсөв 5.597.4 сая төгрөг бөгөөд үүнээс 2.955.4 сая төгрөгийн санхүүжилт бүхий ажил гүйцэтгээд байгаа юм байна. 2015 онд 1.088.0 сая болон 2016 онд төсөвлөгдөх 1.554.0 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгах асуудалд анхаарал хандуулан, шийдвэрлүүлэх хүсэлтийг УИХ-ын гишүүдэд танилцуулав.



Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа ХСҮТ-ийн барилгын өргөтгөлийн ажлыг Улсын Их Хурал дэмжинэ. Өнөөдөр тус төвийн удирдлагын зүгээс танилцуулсан зарим нэг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллана, тодорхой шийдэлд хүрэх боломжтой. Харин барилгын ажлыг хийж буй компани гүйцэтгэлээ бүрэн ханган ажиллаж байгаа тохиолдолд улсын төсвийг хэлэлцэх үеэр ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болохыг Улсын Их Хурлын гишүүд хэлж байв. Түүнчлэн уг асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох яамдын мэргэжилтнүүд болон гүйцэтгэгч компанийн удирдлагууд, ХСҮТ-ийн удирдлагуудын уулзалт зохион байгуулж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар хэлэлцэх боломжтой гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2015.10.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

...

Дэлгэрэнгүй » 2015.07.11

Ж.Мөнхбат: ​Эдийн засгийн форумыг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа зохион байгуулахаар хойшлуулсан

...

Дэлгэрэнгүй » 2017.05.11

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

"ДОЗ ПЛАС" энтертайнмэнтын кинонд "Дэлхийд данстай, Азийн Шилдэг жүжигчин тоглолоо"

...

Дэлгэрэнгүй » 2015.08.24

Цахилгааны хязгаарлалт түр хийгдэх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

Ялархаж амьдрах амьдрал

...

Дэлгэрэнгүй » 2018.06.11

Солонгос дууг хуулж дуулсан оролцогч шүүгчдийг “бишрүүлжээ”

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23