Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсдэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын  замын  цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас  нус  гоожих, үе мөч, булчингаар  өвдөх  буюу ерөнхий  хордлогын шинжээр  илэрдэг.  
      
Томуу, томуу төст өвчнөөс  хэрхэн  сэргийлэх вэ?

  • Өвчлөлөөс  сэргийлэх  хамгийн  сайн  хамгаалалт  нь биеийн эсэргүүцэл  сайн байх  явдал  тул витаминлаг чанарлаг  хоол идэх, биеийн тамирын  дасгал, хөдөлгөөнийг  эрхэмлэн,  ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах

  • Улирлын  байдалд  тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх

  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх

  • Хамрын  салстыг сонгино, сармисын тосон  ханд, оксолины тос  түрхэх

  • Гичтэй  бүлээн усанд  хөлөө  5-10 минут  дүрж, хөлний уланд  тосон иллэг хийх

  • Витамин С-ээр элбэг  жимс  болон шүүс, витамин С-г  хэрэглэх

  • Өдөрт 2-3 хумс  сармисыг  хоол ундандаа  хэрэглэх

  • Томуу, томуу төст өвчнөөс  сэргийлэх  цэгчилсэн  иллэг  хийх

  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалуудаар тогтмол хоолойгоо зайлж хэвших

  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа  цэвэр агаар  оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг  2-оос доошгүй  удаа хийх   зэрэг   энгийн  аргуудыг  хэрэглэхээс гадна, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдах явдал юм.  ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлээрэй. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан,  уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.


Томуу, томуу төст өвчний  шинж  тэмдэг илэрвэл яах вэ?

  • Эмчид  яаралтай  хандаж, эмчийн зөвлөгөөг  баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж, хамт олон, найз, нөхөддөө халдвар тараахгүйн тулд эмчийн магадлагаа авч гэртээ эмчлүүлээрэй

  • Халуун аарц, чацарганы  шүүс,  сармистай  хар шөл зэрэг амаар  уух   шингэнийг ихээр  хэрэглэх

  • Амны   хаалт байнга зүүж хэвших

  • Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон  шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах

  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар,  сэлгүүцэхгүй  байх

  • Томуу томуу төст өвчнүүд нь вирусээр үүсгэгддэг тул антибиотик   хэрэглэхгүй байх, гэрээр дур мэдэн эм тариа хэрэглэх, ялангуяа  антибиотик   хэрэглэхээс зайлсхийх /антибиотикийн зөвхөн эмчийн заавраар хэрэглэхийг анхаарах/

  • Өвчилсөн  тохиолдолд   колдаур, колдакс,  фервекс, минигрипп, миксогрипп, антигрипп, интерферон,  аньсны  шүүс  зэргийг  өвчний  эхний 3 хоногт  зааврын дагуу ууж  хэрэглэх

  • Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно

  • Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

2015.10.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэбилэг тэргүүтэй ХХБ-ны удирдлагуудыг яллах боломжгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нийслэл эрүүл хөрсгүй болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.21

НӨАТ-ын сугалаанаас 400 сая төгрөгийн супер азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Г.Тэмүүлэн: Сандал ширээнээс илүү нийгмийн нийтлэг эрх ашгаа бодох цаг болсон

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.06.06

Г.Шийлэгдамбын хэргийг ирэх дөрөвдүгээр сарын дундуур дэнслэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.14

Малайзад хар тамхины хэргээр цаазын ял сонссон Н.Золзаяагийн хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.27

Д.Сүхбаатарын үзэсгэлэн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.02

Жүжигчин Т.Бархүүгийн анхны дуу олны хүртээл боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24