Ж.Амарсанаа: Транс тосны хэрэглээ Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахуйц өргөн тархжээ


Сүүлийн үед хүний биед хортой зарим зүйлс, тэр дундаа “Транс тос”-ны тухай Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа ярьж, хор холбогдлыг нь тайлбарлаж байгаа. Мөн тэрбээр “Транс тос” ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүртэл олон нийтэд зарлаад байгаа юм. ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш транс өөхийг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг. "Транс тос" гэдэг нь үйлдвэрийн аргаар гаргаж авсан тос юм. Тодруулбал, шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу масло, маргарин бүхий бүтээгдэхүүн болгосныг хэлдэг ажээ. Баруун европ болон өрнөдийн томоохон гүрнүүдэд энэ тосыг хэрэглэхгүй байхыг ард иргэддээ уриалдаг бас хориглодог. Гэтэл манай оронд энэ тос сүүлийн үед маш их хэрэглэдэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Ингээд энэ тосны талаар болон монголчуудын хэрэглээний талаар НИТХ, Нийслэлийн иргэдийн хурлын гишүүн, Эрүүл мэнд аюулгүй байдал байнгын хорооны дарга, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаатай ярилцлаа.

 

-Транс тос монголчууд их хэрэглэж байна гэнэ. Энэ нь маш муу нөлөөтэй гэдгийг та хэвлэлийн хурлын үеэрээ хэлсэн. Транс тосны талаар мэдээлэл өгөхгүй юу?

 

-Монголчуудын эрүүл мэндэд хамгийн ноцтой хор уршиг үзүүлж байгаа асуудал зүрх судасны өвчин болоод байна. Нас баралтын шалтгаанаар ангилж жагсаавал нэгт зүрх судасны өвчин ордог. Хоёрт, хорт хавдар орж байна. Зүрх судасны өвчнөөр нас барж байгаа шалтгаан нь яагаад ийм их байна вэ гэдгийг судалж үзэхээр монголчууд хооллолтын буруу дэглэм, амьдралын буруу хэв маяг байна. Хооллолтын буруу дэглэмд өөх тосны буруу хэрэглээ зүй ёсоор орж байгаа юм. Өөх тосны буруу хэрэглээнд транс тос гэдэг зүйлийг эмх замбараагүйгээр хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Үүний эсрэг транс тосны хэрэглээг бууруулах уриалга гаргаж байсан. Гэтэл иргэдийн мэдлэг, мэдээлэл хангалтгүй байгаагаас хэрэгжилт удаан байна. Уриалгыг хүлээж авах нь удаан байна.

 

Транс тос гэдэг нь ердийн ургамлын тос, ургамлын гаралтай тосыг устөрөгчийн молекулын боловсруулалтад оруулж, шингэн байсан тосыг хатуу төлөвт оруулахыг хэлдэг.

 

-Хүний биед яг ямар нөлөө үзүүлдэг юм бэ?

 

-Транс тос нь хүний биед орохоороо гарахдаа амаргүй байдаг. Ялгаралт мууддаг. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа өөхний бодисын солилцоонд гацаа үүсгэдэг. Нэг ёсны сайн өөхний орон зайг эзэлдэг. Үүнээс болж судас нарийсаад ирэхээр даралт ихсэх өвчин, хагас бөглөрөөд эхлэхээр цусан хангамжийн дутагдал, бүрэн тагларахаар нь шигдээс, хагарахаар нь харвалт гэж нэрлэж байна. Үндсэндээ цаад суурь нь судас бөглөрөх өвчин. Энэ транс тос нь судас нарийсгах үйл ажиллагааг улам нэмэгдүүлж байгаа юм. Транс өөх барагтаа юманд задардаггүй. Судсанд очиж наалдахдаа амархан. Сүүлийн 20 жилийн судалгаагаар иргэдийн эрүүл мэндэд маш муу нөлөөтэй гэдгийг тогтоосон. Жирэмсэн эхчүүд хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн бодисын солилцоонд нөлөөлдөг. Шинээр төрөх гэж байгаа хүүхэд эхийнхээ өөх тосыг шингээж авдаг. Транс тос их хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн оюуны чадамж сул, өвчинд нэрвэмтгий хүүхэд төрөөд байдаг. Энэ бол том аюул. Сахарын өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Таргалалтыг мөн нэмэгдүүлдэг. АНУ-д түргэн хоолны газрууд транс тосыг хамгийн их хэрэглэдэг. Тиймээс судалгаа явуулж, хүний биед асар муу нөлөөтэй юм байна гэдгийг судалж тогтоосон. Элэгний үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр доголдол үүсгэдэг. Эмэгтэйчүүдийн үргүйдэлтэй ч холбоотой. 2007 онд транс тос их хэрэглээг 2 хувиар нэмэгдүүлэхэд  үргүйдэл үүсэх магадлал 73 хувиар нэмэгддэг.

 

-Хүний оюун ухаан сэтгэцэд нөлөөлөх үү?

 

-Сэтгэцэд маш их нөлөөлдөг. Ялангуяа гутрал их үүсдэг. Хүний өөдрөг байх гормоны өөрчлөлтөд их нөлөөлдөг нь тогтоогдоод байна. Мөн юм тогтоох чадвар маш мууддаг.

 

-Транс тосыг хаагуур их зарж худалдаалж борлуулж байна вэ?

 

-Монгол улс бол транс тосыг үйлдвэрлэдэг орон биш. Энэ тос ихэвчлэн өндөр хөгжилтэй, АНУ, Европын улс орнууд үйлдвэрлэдэг байсан. Харин одоо эдгээр орон өөрсдөө транс тосноос татгалзаж эхэлсэн байна лээ. Одоо хөгжил буурай оронд ихээр орж ирж байна. Манай оронд импортоор их орж ирдэг. Авч байгаа хүмүүс нь хүнд үйлдвэрлэгчид, хоолны газрууд, ресторан, ард иргэд байна. Учир нь маш хямд, янз бүрийн амтлагчтай учраас амтлаад үзэхээр татгалзахын аргагүй амттай байдаг. Мөн хоолны газруудад эдийн засгийн хэмнэлттэй. Ердийн тосоор юм шарахаар муудаад харлаад эхэлдэг. Харин транс тос дахин дахин хэрэглэхэд өнгөө алдахгүй, түлэгдээд байдаггүй. Тиймээс хоолны газруудад эдийн засгийн асар хэмнэлттэй. Хадгалж, зөөвөрлөхөд амар. Гадуур худалдаалагдаж байгаа боов, боорцог ихэвчлэн транс тосонд хайрагдсан байдаг.

 

-Транс тосны хэрэглээг багасгахад ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

 

-Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахуйц өргөн тархжээ. Уг нь бол МХЕГ-ыг шахмаар байна. Гэтэл МХЕГ бол гарсан бодлогын хэрэгжилтийг хянадаг байгууллага болохоос бодлого гаргадаг, боловсруулдаг байгууллага биш. Бодлого гаргадаг яамдууд, стандарт батлах ёстой стандарт хэмжил зүйн газар нь ажиллаад эхэлвэл МХЕГ транс тосыг хэрэглэхийг болиулах үүрэгтэй болно. Би Эрүүл  мэндийн дэд сайд байхдаа тодорхой ажлууд хийсэн ч газар авахгүй, үр дүнд хүрэхгүй байна. Иргэд нэг их ойлгохгүй байна.

 

-Транс тос ямар бүтээгдэхүүнүүдэд хамгийн их агуулагддаг вэ?

 

-Чипс, майонез, маргарин, ихэнх үйлдвэрийн боов боорцог, түргэн хоолны газрын тосонд шарсан бүтээгдэхүүнүүд, вафли печень, гадуур зарагддаг пирожки, хуушуур, зарим чихэр, түрхдэг шоколад, зарим кетчуп орж байна.

 

-Тэгэхээр транс тостой бүтээгдэхүүнийг яаж ялгах вэ?

 

-Гол эх үүсвэр нь маргарин. Маргарин өөрөө их зальтай болж. Харахад, амсахад маслоос ялгарах зүйлгүй. Зөвхөн шошгон дээрээс нь ялгах боломжтой. Шошгон дээр ямар нэгэн байдлаар ургамлын гаралтай тос гэж бичээстэй л байвал транс тос байх магадлал маш өндөр. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошгон дээр хэзээ ч транс тостой гэж бичдэггүй. Мөн устөрөгчүүлсэн тостой гэж байвал бас транс тостой байх магадлалтай. Түүнчлэн хагас устөрөгчүүлсэн гэж ч бий. Цэвэр цөцгийн тос 100 хувь гэвэл жинхэнэ масло. Дэлгүүрүүдэд судалгаа хийхэд ихэвчлэн ийм заль хэрэглэсэн байна. Rama бол тэр чигтэй транс тостой.

 

-Монголчууд транс тос хэрэглэхгүй байх ямар боломж байна?

 

-Малын гаралтай зөндөө цагаан идээ байна. Цагаан идээнээсээ өөх тосоо гаргаж аваад хэрэглээд сурчихсан ард түмэн. Энэ уламжлалаа дагаад, цагаан идээгээ идээд явах боломж бүрэн бий. Транс тос бол хамгийн хямд тос байна. Малын өөхөн тосноос хямд учраас ард иргэд авч хэрэглээд байна.

 

-Сургууль, цэцэрлэгүүдэд хэр их хэрэглэдэг юм бол?

 

-Хэрэглэдэг. Үүнийг бид шийдсэн. Тун ойрын хугацаанд бүх сургууль транс тосны хэрэглээг хязгаарлах байх.

 

 

Б.Чимэг

Эх сурвалж: Zaluu.com

 

2015.10.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147