Хоригт тавьсан хориг хэзээ цуцлагдах вэ?

Намрын чуулган нээлтээ хийсэн даруйд УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч удаа дараагийн завсарлагад уягдсаар өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэгдэх болж байна. Гэхдээ энэ асуудал маргаан дагуулж болзошгүй. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг Хууль зүйн байнгын хороо дахин хуралдаж, Өршөөлийн хуультай холбогдож гарсан 11 зүйл заалтаар нэгбүрчлэн гишүүдээр санал хураалган, саналын томъёоллоо УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурь барьж буй бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хууль зүйн байнгын хороо хуралдах шаардлагагүй, зургаан саналын томъёоллоо шууд чуулган руу оруулж ирэн санал хураалгах ёстой” гэсэн зөрүүтэй байр суурь барьж буй юм.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрээр бол Хууль зүйн байнгын хороо дээрх асуудлыг дахин хэлэлцэх ёстой.

Мөн энэхүү хуулийн төсөл дээр зөвхөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага аваагүй, бусад нам, эвслийн бүлэг энэ эрхээ эдэлчихээд буй. Нэг үгээр хэлбэл, эрх баригч хүчин өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас завсарлага авчихгүй бол асуудал ирэх пүрэв гаригт чуулганаар хэлэлцэгдэх боломжтой гэсэн үг юм.

Завсарлагын тухайд тодруулахад, УИХ дахь МАН-ын бүлэг аравдугаар сарын 2-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулиар завсарлага авсан бол УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг нь ээлжит бус чуулган хуралдах үеэр буюу өнгөрсөн есдүгээр сарын 8-нд завсарлага авсан. Үндэслэлээ МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Авлига, албан тушаалын хэргээр төсөвт хохирол учруулсан хүмүүсийн нэрийг зарлах ёстой. Хохирлын хэмжээ 300 тэрбум төгрөгөөр яригдаж байгаа” гэсэн асуудлыг сөхсөн ч Авлигатай тэмцэх газрын зүгээс энэ төрлийн гэмт хэргийн хохирол 30 тэрбум төгрөг гэж мэдэгдсэн төдийгүй, нэрсийг зарлах нь хуулиараа хориотой гэх тайлбарыг дагуулж, мэдээлэл нь нууцын зэрэглэлд хэвээр үлдсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авах болсон үндэслэлээ “Хууль зүйн байнгын хороогоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн санал хураах шатанд будилаан их гарсан. Үүнээс болж, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахаар болж дэмжлэг хүлээсэн. Нийт 11 санал байнгын хорооноос УИХ-руу оруулж ирэх ёстой ч энэ нь зүйл заалт бүрээр бус багцаараа ороод ирлээ. Хууль ч зөрчигдөж байна, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хүлээж авсны хэрэг ч гарахааргүй болж, албан тушаалын гэмт хэрэгтнүүд сугарч гарах болж байна” гэсэн тайлбар хэлснийг УИХ-ын дарга хүлээн авч, ажлын тав хоногийн завсарлага өгсөн. Завсарлагын хугацаа өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт дууссан ч Хууль зүйн байнгын хороо хуралдаагүй тул УИХ-ын даргын зүгээс тус бүлэгт завсарлагыг үргэлжлүүлэн олгосон.

Иймээс өнөөдөр товлогдсон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар маргаантай асуудалдаа цэг тавьж чадах уу, эсвэл дахиад завсарлагаар үргэлжлэх үү гэдэг эрх баригч хүчнээс шалтгаалах болж буй юм.

УИХ-аас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан цагт 1700 иргэн суллагдана. Тодруулбал, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд,  хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлээд байгаа.

2015.10.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ОЛИМПИЙН ХОРООГ ОФФШОРЧИН “ТОЛГОЙЛОХ” УУ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.16

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

АН-ын ҮЗХ дахин хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Дундговь аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.10

Хүүхдээ цагт нь тодруулахуй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.06

Маргааш Чингисийн талбайд 500 лам ном хурна

...

Дэлгэрэнгүй » 2015.08.07

Ерөнхийлөгч өө, сайн дурын “маршал, генерал”-ууд байдаг юм уу

...

Дэлгэрэнгүй » 2017.10.31

Сүх заазуур эргүүлдэг Барилгачин Хятад даварч байна Бичлэг

...

Дэлгэрэнгүй » 2016.04.13

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж өнгөрлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

"Сансарын хөлөг" тоглоом дахин найман хүнийг "сансарт" илгээх дөхлөө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.14

Хөгжлийн банк зарчмын хувьд эрс шинэчлэл хийж чадсан нэг жил байлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.09