АТГ-ын онилсон “Алтангадас”

Энэ хоёр үгийн ялгаа буюу “Т” үсэг нь “ТЭМЦЭХ”. Тийм ээ, Авлигатай тэмцэх газар, Алтан гадас фракци хоёрын тэмцэл үргэлжилсээр байна. “Шинэ үеийн” Алтан гадасын тод төлөөлөл Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүх нь анх баривчлагдсаны ердөө маргааш нь буюу 2014 оны долдугаар сарын 30-ны орой мэдэгдэл гаргаж байв. Уг "... ард иргэдэд үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрийг зогсоох, Засгийн газрын хийсэн ажлын нэр хүндийг унагахын тулд ажил хийсэн хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авсан нь Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх, хорлон саатуулах үйлдэл болж байна. Тиймээс санаатайгаар, хууль зөрчин, гэмгүй хүмүүсийн эрхэнд халдаж буй үйлдэлтэй Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хатуу тэмцэх болно." хэмээсэн юм. Ингээд мэдэгдлийнхээ маргааш нь буюу 2014 оны долдугаар сарын 31-нд тэр үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний хамт Төв аймгийн Цагдан хорих төвд ахлах зөвлөх Л.Гансүхийг эргэж очсон бичлэг олон нийтэд цацагдаж дуулиан тарьсан. Үүний дараа Н.Алтанхуяг Ерөнхий сайд, АН-ын даргын албаа дараалан өгч УИХ-ын гишүүн болов. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны зургадугаар сарын 4-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Харин АТГ ҮАБЗ-д хандаж, Хууль зүйн байнгын хороонд албан бичиг хүргүүлсэн учир чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан Н.Алтанхуяг гишүүний хуулийн төслийг хойшлуулсан. Ийнхүү Н.Алтанхуяг ахлах зөвлөхийнхөө төлөө эцсээ хүртэл АТГ-тай тэмцсэн юм. Мэдээж тэр жигтэйхэн жудагтай, журмын нөхөртөө түшигтэйдээ биш, өөрийнхөө замыг засаж явсан юм билээ. Энэ нь Тагнуулын ерөнхий газраас удаа дараа зарлан дуудах хуудас очиж, Ерөнхий сайд асан маань тамгаа хүлээлгэж өгсөн “шинэ” Ерөнхий сайддаа ТЕГ-ыг ховлосноо өөрийн цахим хуудаснаа дэлгэснээс харагддаг. Тухайлбал, эхлээд ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Пүрэвмаагийн гарын үсэг бүхий зарлан дуудах хуудас энэ сарын 26-нд Н.Алтанхуяг гишүүний нэр дээр очсон байна. Уг зарлан дуудах бичигт Н.Алтанхуягийг энэ сарын 29-нд ТЕГ-д байцаалт өгөх, дуудсан хугацаанд очоогүй тохиолдолд ЭБШХ-д заасны дагуу албадан ирүүлэх болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахыг анхааруулсан байжээ. Дараа нь долдугаар сарын 3-нд дахин зарлан дуудах ирсэн аж. Харин энэ удаад Н.Алтанхуяг гишүүн тэссэнгүй, Ерөнхий сайдаас ивээл тусламж гуйснаа илчилж орхив. Ингэхдээ “ТЕГ-аас зарлан дуудах хуудас ирсэн. Тэгэхээр нь Ерөнхий сайдад хандсан чинь “Очих шаардлагагүй, би ярьчихлаа” гэсэн. Гэтэл дахиад өчигдөр зарлан дуудах ирчихлээ. Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдын шууд харьяаны агентлаг учраас яагаад дуудаж байгаагаа тодруулга бичгээр хариу өгнө үү” гэж албан бичигтээ дурьдан Ерөнхий сайдад хаяглажээ. Эндээс Ерөнхий сайд маань экс Ерөнхий сайдыг Тагнуулын ерөнхий газраас дуудахаар нь “Битгий оч” гэж хэлсэн нь үнэн бол хууль зөрчсөн болж харагдаж байна. Харин тэрбээр Тагнуулын ерөнхий газар нь даргатай. Тэр даргаар нь АТГ-т байхдаа “үзэлцээд” байсан Б.Хурц томилогдоод оччихсон учраас Ерөнхий сайдтай нь бичиг шидэлцээд байна гэдэг нь тодорхой харагддаг. Ч.Сайханбилэг, Н.Алтанхуягийг нэгтгэдэг хамгийн том зүйл нь тэд “Алтангадас” гэдэг нэгэн дээвэр дор багтдаг. Алтангадас бол улс төр, бизнесийн том бүлэглэл. МАН, АН-ын энэ бүлэглэлийг “луйврын”, “лидерийн” гэж сайлж ч, муулж ч болно. Магадгүй би дэндүү танил үйл явдлуудыг тоочсон байж мэднэ. Үлгэр ингэж эхэлдэг юм. Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын огцорсон шалтгааныг Ю.Маслюковт бичсэн захианаас л болсон гэж ойлгуулдаг нь гэнэн хэрэг байсан юм билээ. Өнөөдөр ч гэсэн “Эрдэнэт” үйлдвэр рүү Оросын тал сарвалзсан хэвээр, өдөр тутмын захиа занаа, албан бичиг шидэлцэх, утсаар ярих зэрэг байдаг л хэрэг болчихсон. Сүүлийн үеийн жишээ гэвэл 2013 оны долдугаар сард “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Ц.Сэдванчиг далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрөх боломжгүй хэмээн “Рио Тинто”-д захидал бичээд буруутаж байв. Дараа нь 2014 оны гуравдугаар сарын 27-нд Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Уолш-д “Далд уурхайн ТЭЗҮ-ийг 2014 оны хоёрдугаар улиралд боловсруулж дуусгах хэдий ч гуравугаар сарын 31-нд зээлдүүлэгчдийн баталгааны хугацаа дуусахаас өмнө төслийн санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхтэйгээр бид Улаанбаатар эсвэл Лондонд уулзалт хийж, далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэхэд бэлэн байна...” гэсэн утгатай захидал илгээж байлаа. Харин эдгээр захидлын хариуг эдүгээгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг захиа бичиж фактлалгүй, платформ маягаар ажиллаж, Дубайд өөрийн биеэр очиж гарын үсэг зурж асуудлыг шийдсэнийхээ төлөө өнөөдөр огцрох гарын үсэг хэрхэн цуглахыг бүлтийтэл хараад сууж байна. Тэгвэл 16 жилийн өмнө Ж.Наранцацралт яагаад өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын албан тушаалыг өгөх болсыг захианаас болсон гэж үзэх нь өнөөдрийн зарим лидер гуайн инээдийг хүргэдэг байх. Ж.Наранцацралт агсан найман жилийн өмнө өдийд гэнэт нэг их зориг орчихсон, “Н.Энхбаяртай холбоотой авлигын хэргийг илчилнэ. Ийм хүн Ерөнхийлөгч байж болдог юм бол би өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ” гэж ярьдаг байв. Төдөлгүй сэжиг бүхий байдлаар амиа алдсаныг нь “золгүй явдал” гэж үзээд өнгөрсөн ч улс төрийн шалгаантай гэсэн хар, сэр гэр бүлийнхэнд нь гашуудалтайгаар хоногшин үлдсэн байдаг. Яагаад талийгаач Н.Энхбаярт холбогдох хэрэг гэгчийг ярьдаг байсан нь өнөөгийн “Алтан гадас” фракци, тэр үеийнхээрээ бол ассоциацийн “үүсэл, хөгжил”-тэй холбоотой. Тэр үед АН-аас УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, МАН-аас Н.Энхбаярын нэгдэл тунаж нутгийн хоёр яг л Увсын Ц.Нямдорж, Д.Дорлигжав нар гал, ус шиг эрс тэс намаас “жалга довны хайр сэтгэл”-ээр халхавчлан бизнес, улс төрийн эрх ашгаа нэгтгэн өнөөдрийг хүртэл амь нэгтэй явна. Хээгүй манайхан “нэг нутгийн хоёр оо, намчирхахгүй нь сайхан” л гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ Н.Энхбаяр, Р.Гончигдорж нар өөр, өөрийн намд үе залгамжлагчдаа бэлтгэсээр Н.Энхбаярыг ч “Алтан гадасынх” гэдгийг мартаж, Р.Гончигдоржийг ч тэрхүү “оршуулагдсан ассоциацийн” нууц ноёнтон гэдгийг хүчээр умартуулсаар Н.Алтанхуягийн фракц гэж овоглох болж. Н.Алтанхуяг нь С.Батболдын “Хамтарсан” Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байхад “Алтангадас” нь АН доторх фракци биш бүр “Энержи ресурс”-ын нэгэн адил компани шиг харагддаг байв. Бизнесийн нэгдлийн үйл ажиллагаа ч эдийн цавуугаар наасан мэт, хэн нэгийг нь хорьж шалгахад хүрвэл “эрхтэнийг нь мөчилж авах” гэж байгаа мэт хүчээ нэгтгэдэг байсан гээд бод доо. Гэхдээ арай ч хориход Хууль зүйн сайдтай нь очтолоо улайраагүй л дээ. Дараа нь сонгуульд АН ялж, АН-ыг ялуулахын тулд МАН-аас гишүүд тасдан, намаа муулсаар Н.Энхбаяр тусдаа гардаг жүжиг тоглож ямартай ч Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод авлаа. “Алтан гадас” фракцийнхан эрх мэдэл, эд баялагт ёстой л умбаж байлаа даа. Гэтэл Н.Алтанхуяг арай л удаан жаргаад байгаа юм шиг бусдадаа харагдаж “Эрх барьж болдоггүй АН-ын өвчин” эхэлж дотроо дайтаж гарав. Дайтсаны дүнд заримыгаа АТГ-т барьж өгч замаасаа зайлуулах боллоо. Н.Алтанхуяг АТГ-тай тэмцэж эхэллээ. Бүр Ерөнхий сайд байхдаа бараагүй ч УИХ-ын гишүүнийхээ хувиар хууль санаачилж хүчний байгууллагыг бужигнуулж үзлээ. Аргаа бараад шүүхийн танхимд “Л.Гансүх буруугүй, намайг шалга” гэж жүжиглээд ахлах зөвлөхөө ачаад явуулчихав аа. Ингээд өнөөдөр Өршөөлийн хууль горьдож зүрх нь савалж, тархи нь гоожчих гээд байгаа бүлэг этгээдүүд АТГ руу, УИХ руу, ер харсан бүхэн рүүгээ чулуу шидэж шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа бололтой юм. Сүүлийн мэх нь “авлига, албан тушаалын хэргийг залилангийн хэрэг дотор боох” явдал бололтой. Залилан бол тэр их гарынхны хэргээс өөр, иргэн хооронд байдаг л хэрэг. Яалаа гэж тэнгэрийн амьтдын далай мэт их хэмжээний хохиролтой гэмт үйлдэлтэй зэрэгцүүлж болох билээ. Гадаадын иргэн залилсан гэх экс Ерөнхийлөгчийг сэжиглэн шалгаж байгаа хэргийг ТҮЦ ажиллуулж ч хүрэхгүй хэмжээний мөнгөөр хуурсан, хууртагдсан иргэний хэрэг дунд боож өршөөх юм гэнэ. Нэг ийм л хар малгай дор “Алтан гадасынхан” гэж цагаан цамцтай, улаан зангиатай хүмүүс нэгдчихээд шударга ёс яриад, шударга ёсны нэртэй нам байгуулж ардчилал нэртэй намынхантай гэрээ байгуулчихаад Авлигатай тэмцэх газартай тэмцэлдээд байгаа юм. Түүнээс биш АТГ нь “АГ” буюу “Алтангадас”-ыг онилчихоод байгаа юм биш. Бараг л авлигачингууд нь “Алтангадас” дотор, эсвэл тэндээс холгүйхэн байгаад, олдоод байгаа хэрэг. Тэд энэ байдлаа Ногоон малгайтан, До яам, 1937 оны хэлмэгдүүлэлт сэлттэй холбож ядарч зүдэрснээ гайхуулах тун дуртай. Үнэндээ тэдний хагарч ядаж буй хатиг, бэтгийг АТГ шахаж өгч байгаад нь ард түмэн маш их баяртай байгаа юм шүү дээ. “Өөрөө өмдгүй байж өвдөг нь цоорхойг шоолно” гэгчээр ядахдаа авлигын талаар дуугүй байхгүй худлаа ярьж шүд амаа хавиран занахыг нь яана. Харамсалтай нь тэдний эгнээ улам өргөжсөөр, гадаад факторуудыг ашиглах гэж оролдох зэргээр янз бүрээр оролдож “авлигын ноу хау” гэж ном гаргахаар туршлагажиж байна. Шүүхийг, прокурорыг, цагдаагийнхныг, АТГ-ыг буруутгаж, муухай харагдуулах оролдогыг тасралтгүй хийж, үүндээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашигласаар байгааг олон нийт харж байна. Ард түмэн тэднийг анхааралтай харж буй ч, ихэнхдээ жүжигт нь итгэж бие биедээ хяналт тавьж чадахуйц, улс төрийн өрсөлдөгчид хэмээн андуурах гээд байгаа нь харамсалтай. Мэдээж хуулийн байгууллагынхан тэдний гэмт үйлдлийн үнэн мөнийг олохын тулд улс төрийн бохир тоглолтуудыг нь тэмдэглээд суудаггүй болохоор тэндээс гарах шийдвэр ч мөн алдаатай оноотой л байх аж. Г.Батнягт Zaluu.com

2015.10.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Бүргэдчин охин Монголыг дэлхийд гаргах нэг гүүр

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

...

Дэлгэрэнгүй » 2015.08.03

“Дүнжингарав” уралдааны хөтөлбөртэй танилц

...

Дэлгэрэнгүй » 2017.03.04

Эрүүл ухаантанууд л эрүүл мэндийн сайдын томилгоог хийгээсэй

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Гахайн ханиадаар 22 хүн амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.28

Ш.Сайхансамбуу: Би хэн шатаагаад байгааг мэдэж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

Монгол улсын Төрийн Тахилгат 10 Хайрхан

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12