Т.Нямдорж: Цэцийн даргад бид хуулийнхаа дагуу л “570” машин авч өгсөн

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн юм. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж гишүүн “ЗГ-аас Үндсэн хуулийн цэцэд 195 саяын үнэтэй 570 маркын машин өгчээ. Мөн дээрээс нь нэмж 300 сая төгрөг өгөхөөр болсон байна. Энэ бол нэг ёсны хахууль юм” хэмээн танилцуулсан. Тэрбээр чуулганы дараа ажлын хэсгийн гишүүдийнхээ хамт хурал хийж дээрх асуудлыг сэтгүүлчдэд өгсөн. Гишүүд ч энэхүү асуудлыг нэн яаралтай шалгах шаардлагатай гэж үзээд цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзсан юм. Тэгвэл энэ асуудлаар Төр, засгийн үйлчилгээний автобаазын дарга Т.Нямдоржоос тодруулсан юм. -ЗГ-ын зүгээс 195 сая төгрөгийн үнэтэй 570 машин гаргаж өгсөн гэж гишүүд мэдээллээ. Та энэ талаар өгөхгүй юу? -Үндсэн хуулийн цэцийн дарга манайд маш олон удаа санал тавьж байсан. Яагаад гэхээр, Засгийн газрын 184 дүгээр тогтоол байдаг юм. Энэ тогтоолоор бол Үндсэн хуулийн цэцийн дарга бол тусгай, техникийн чадвар өндөр машин унах ёстой. Цэцийн дарга өндөр албан тушаалтан. Үндсэн хуулийн цэцийн дарга манайд гурав, дөрвөн ч удаа санал тавьсан. Сая машиныг нь өөрчилж, шинэ тэрэг авч өгсөн. Үндсэн хуулийн цэцийн даргад сая машин авч өгөхөд төвсөөс нэг ч төгрөг гараагүй ээ. Бааз өөрийнхөө аж ахуйн тооцоонд орсон мөнгөөрөө авч өгсөн. Цаг хугацааны хувьд адилхан болсон юм шиг байна. С.Баярцогт дарга ч үүрэг өгөөгүй. -Танай байгууллага яг ямар чиг үүрэгтэй ажилладаг юм бэ? -Ерөнхийлөгч, УИХ-ын дарга ч эсвэл Ерөнхий сайдын цуваанд хөдөө явж байгаад жилд нэгээс хоёр машин эвдэрдэг. Ийм тохиолдол хоёр, гурван удаа гарсан. Энэ машинуудын эвдэрлийг бид түргэн шуурхай шинээр сольж өгдөг. Энэ бол манай баазын шинж, техникийн талаасаа. Засгийн газрын автобааз бол төрийн өндөр албан тушаалтнуудад автотээврийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байгууллага. Олон жилийн туршлагатай. Саяхан бид 80 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Монгол төрийн гурван өндөрлөгөөс гадна төрийн өндөр албан тушаалтан 11 хүнд үйлчилдэг. Жишээ нь, УИХ-ын Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрыг тээврийн үйлчилгээгээр хангадаг. -Үндсэн хуулийн цэцэд өндөр өртөг бүхий машин өгсөн нь хахуулийн шинжтэй гэж олон хүмүүс тайлбарлаж байна? -Үндсэн хуулийн цэц ч биш УИХ-ын Байнгын хороодын дарга нарын тэргийг ч сольж өгсөн. Сайд нарын тэргийг ч шат дараалалтай сольж өгч байгаа. Манай бааз улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй. Өөрсдөө аж ахуйн тооцоонд ажилладаг учраас бааз өөрийнхөө нэмэгдэл орлогоосоо машин авч өгдөг. Манай бааз Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг байгууллага. Гэрээнд заагаад өгчихсөн байдаг. Үндсэн хуулийн цэцийн дарга манайд ирүүлсэн бичгээ Хэрэг эрхлэх газарт ч бас явуулсан юм билээ. Энэ бол улс төрийн ямар нэгэн зорилго агуулсан зүйл байхгүй ээ. Тухайн албан тушаалтны унааг сайжруулж аюулгүй байдлыг хангаж өгөх үүргээ л биелүүлсэн. Г.Лхагва

2015.10.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Д.Оюунхорол: Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлого баримтална

...

Дэлгэрэнгүй » 2016.12.23

Д.Оюунхорол НЭЗТТ-ийн хандивлагчдын Удирдах зөвлөлийнхөн болон зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.20

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Шохой шиг үйрдэг цагаан будаа хуурамч биш

...

Дэлгэрэнгүй » 2015.08.14

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

“Элэг бүтэн Говьсүмбэр” төслийн хүрээнд санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.04

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваад эмэгтэй хүн зодсон хэргээр эрүү үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.21

“IPDCtalks” чуулган Монголд анх удаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.28

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд мэдээллийн санг хэрэглээнд нэвтрүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.29

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Монгол Туургатны мисс, шатрын аварга ирэх сард тодорно

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29