Л.Эрдэнэчимэг М.Энхсайханы боловсруулсан гэрээг гэмт хэргийн шинжтэй гэв

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монгол Улсын Сайд, МҮАН-ын дарга М.Энхсайханд хариуцлага тооцох тухай шаардлагыг Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгт хүргүүлжээ. Тэрээр уг албан шаардлагадаа : “Монгол Улсын сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн боловсруулсан гэх Тавантолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээний төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжийг илтэд зөрсөн, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэж болохоор байна. Иймд Монгол улсын сайд М.Энхсайханд болон түүний ажлын хэсгийн гишүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, эргэн мэдэгдэхийг шаардаж байна” гэжээ. Л.Эрдэнэчимэг нь Монгол Улсын Сайд М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хянаж, шалгах УИХ-ын ажлын хэсгийг ахалж байсан бөгөөд нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа : “Тавантолгойн гэрээг гацаасандаа баяртай байна” хэмээсэн юм. Харин М.Энхсайхан хариуд нь “ Л.Эрдэнэчимэг эмчид үзүүлэх шаардлагатай юм шиг байна лээ” гэсэн нь Л.Эрдэнэчимэгийн дургүйцлийг ихэд хөдөлгөсөн тухай улс төрийн хүрээнд ярилцдаг. Энэхүү М.Энхсайханд хариуцлага тооцох албан шаардлага гэгч нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг хөдөлгөх алхамуудын нэг гэх хүн байгаа ч улс төрийн хүрээний олонхи эх сурвалж үүнийг ердөө л сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж доромжлуулсан Л.Эрдэнэчимэгийн “хор шар”-тай холбоотой үйлдэл гэж дүгнэж буй аж. Үнэхээр ч УИХ-ын гишүүдийн дунд сүүлийн үед , С.Баярцогтод “Юу ч биш амьтан, тэрэнд ер нь машин унуулах ч хэрэггүй” хэмээн доромжлуулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хариуд нь түүнийг огцруулах санал гаргасан зэргээс эхлээд ердөө л хувь хүмүүсийн харилцааны зөрчлөөс үүдэлтэй “хариуцлага тооцох” гэгч сүржин тайлбартай санал гарах болсон нь нууц биш билээ. П.Мандах

2015.10.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Д.Оюунхорол: Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах бодлого баримтална

...

Дэлгэрэнгүй » 2016.12.23

Д.Оюунхорол НЭЗТТ-ийн хандивлагчдын Удирдах зөвлөлийнхөн болон зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.09.20

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 18-23-ны өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

УИХ-ын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Ерөнхийлөгч МҮҮН-ны шашин болон халз мэтгэлцээнд тайлбар өглөө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.20

“Хүүг чинь алсан алуурчин эмнэлэгт хөзөр тоглоод, инээгээд сууж байна”

...

Дэлгэрэнгүй » 2016.01.29

ХБНГУ-аас Монголын тусгай хамгаалалттай газар нутгуудад нэмэлт 7 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Д.Оюунхорол тойргийнхоо иргэнд таван ханатай гэр өглөө

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15