Н.Чойжамц: Таван мянган хүнийг В вирусийн эмчилгээнд хамруулна

ЭМСЯ, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи Веритас” оношилгооны төв, Нийгмийн халамж үйлчилгээний газар хамтран элэгнийB вирусийн эсрэг эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Эмчилгээг эхний ээлжид5000 иргэнд хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар“Хаппи Веритас” оношилгооны төвийн зөвлөх, Монгол Улсын хүний гавьяат эмч Н.Чойжамцаас тодрууллаа. -Элэгний В вирустэй таван мянган иргэнд эмчилгээ хийхээр болжээ. Эдгээр хүнийг хэрхэн сонгох вэ? -Манайх элэгний В вирусийн эсрэг “Амьжиргаа” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд энэ өвчний эсрэг тенофовир эмийг АНУ-ын эм үйлдвэрлэгч MYLAN компанитай гэрээ хийн оруулж ирээд байна. 300 хүнд энэ эмийг 90 хувийн хөнгөлттэй үнээр олгосон. Эдгээр иргэн эмийн эмчилгээнд бүрэн хамрагдсанаар сайн үр дүн үзүүлсэн. Одоо төслийн үндсэн үе эхэлж байна. Эхний5000 хүнийг В вирусийн эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулна. Элэгний В вирустэй иргэд сайн дураараа ирж эмчлүүлэх боломжтой. -Тенофовир ямар үнэтэй байдаг вэ? -Ер нь их үнэтэй. Бид хөнгөлөлттэйгөөр нэг курс буюу зургаан сар уух эмийг 180 мянган төгрөгөөр оруулж ирнэ. Эмээ зургаан сар тасралтгүй уусны дараа дахин В вирусийн шинжилгээ өгнө. Уг эмийн нэг сарын эмчилгээний зах зээлийн үнэ 58 мянган төгрөг байдаг. -В вирусийн эмчилгээнд хамрагдах иргэд оношилгоогоо хаана хийлгэх вэ? -Оношилгоогоо хаана хийлгэх нь иргэдийн өөрсдийн асуудал. Дүүрэг, улсын болон хувийн эмнэлэгт ч хийлгэж болно. -Манай улсад элэгний В вирусийн өвчлөл хэр тархалттай байгаа бол? -Нийт иргэдийн 10 хувь нь В вирусийн халдвартай гэсэн судалгаа бий. Энэ вирусийг устгах эм одоохондоо гараагүй байна. Гэхдээ тенофовир эмийг дор хаяж хоёр жил уух ёстой. Зарим тохиолдолд насан туршдаа уух гэсэн заавар ч байдаг. -Эмзэг бүлгийн иргэдэд С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа. Энэ ажил хэр үр дүнтэй явж байна вэ? -Нийслэлийн есөн дүүргийн эмзэг бүлгийн мянган иргэнээс С вирусийн шинжилгээг авч байна. Одоогоор Баянгол дүүргийн эмзэг бүлгийн 230 иргэн хамруулсан. Энэ сарыг дуустал үргэлжилнэ. Мянган иргэнийг хорооноос нь шууд сонгож байгаа учраас хүндрэл гараагүй, ажлын явц сайн байна. Ц.Заяа

2015.10.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

“Говь шоо” ХХК-ийн удирдлагууд ажлын байран дээрээ бэртсэн ажилчнаа тоохгүй орхижээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Б.Мягмар: Баярынх нь энэ өдөр эмч нартаа урам хайрлаарай

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

М.Энхсайхан: Монголын эдийн засгийг өвдсөн гэж үзвэл эрүүл зүйл үлдээгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

“Монголын цахилгаан холбоо” компанийн 40 хувийг төрийн мэдэлд худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Хөгжлийн банк хариуцлагатай хяналттай болсон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.24

Сэтгүүлчдийн нэрийг барьж, мөнгө завшсан уу

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03

“А321”-т бөмбөг дэлбэрсэн гэдэгт 90 хувь итгэлтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09

Д.Кёкүшюзан Батбаяр криптовалют олборлох чиглэлд Монголдоо төсөл хэрэгжүүлэхээр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.14