Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Ч.Сайханбилэг, З.Энхболд нарт хандан ил захидал хүргүүллээ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА Ил захидал Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх...” уг зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” хэмээн заасан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим болдог билээ. Эдгээр зарчим нь эрх мэдлийг хэт төвлөрүүлдэг захиргаадалтын дэглэмээс иргэдээ хамгаалахад чиглэсэн ардчилсан тогтолцооны амин сүнс болсон үнэт зүйл юм. Харамсалтай нь ардчиллаар овоглосон ч ардчиллын тухай огтхон ч ойлголтгүй зөвлөлт маягийн сэтгэлгээнээсээ салаагүй эрх мэдлийн шуналтай зарим сайд нар алхам бүртээ эрх мэдэл цуглуулахаар улайрах нь хэрээс хэтэрлээ. Тэд өөрсдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг булааж, хуулиар олгогдсон үүргээ зөрчиж, төсвийнхөө ачааллыг нутгийн өөрөө удирдах байгууллагад үүрүүлэх асуудлыг “хуульд нэмэлт өөрчлөлт оруулах”, төсөв санхүүгийн эрхийг нь хязгаарлах замаар шийддэг муу зуршил тогтлоо. Ийм хэдэн жишээ дурдья. 2012 онд орон нутгийн байгууллагын үндсэн үүргийн нэг болох хүн амын хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог босоо удирдлагад шилжүүлж, ажлын байр, иргэдийн амжиргааны орлогын түвшинг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор хангах бололцоогүй болгосон. 2013 оноос өмнө Хүн ам, нийгмийн хөгжлийн сайдын багцад тусган баталдаг нийгмийн халамжийн сангийн зардлаас 2013 онд 76.6 тэрбум, 2014 онд 83.8 тэрбум, 2015 онд 92.2 тэрбум төгрөгийг хуульд өөрчлөлт оруулах замаар нийслэл рүү шилжүүлж, жилээс жилд өсөн нэмэгдэх нүсэр зардалтай салбарын санхүүжилтийг орон нутагт үүрүүлсэн. 2014 онд салбар бүрийн сайдын багцаас санхүүждэг байсан оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлын нөхөн олговор болох 53.1 тэрбум төгрөгийг 2015 оны нийслэлийн төсвөөс гаргуулах болсон. 2015 оны төсөв хэлэлцэх явцад боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд зориулан баталдаг 280.4 тэрбум төгрөгийг мөн л нийслэлийн төсвийн суурь зардалд тусгаж, нийслэлээс санхүүжүүлэхээр Засгийн газраас оролдож, эцсийн мөчид арга буюу больсон билээ. Засгийн газрын энэ мэт санаархал нь даамжирсаар эцэстээ орон нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлын эдийн засгийн үндэс болсон орон нутгийн өмчийг үгүй болгож зөвхөн төрийн өмч болгох зорилго бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна. Монголчууд бид “амины малыг нийгэмчилж, артель, хоршооллын өмчийг улсын болгосныгоо социалист өмчийн харилцаа яллаа” хэмээн тунхаглан зарлаж, эдийн засгийн хамгийн үр ашиггүй, үрэлгэн тогтолцоог бүрдүүлсэн хуучин цагийн гашуун туршлагаа мартах учиргүй. Аливаа өмч хувь эзэнтэй байж, олон газар, олон цэгт зөв оновчтой бизнесийг үүсгэж, тэр талбартаа өрсөлдөөн бий болгож, төдий чинээгээр ард иргэдийн амьжиргаа, амьдрал ахуйд тус нэмрээ өгдөг нь маргашгүй үнэн билээ. Орон нутаг ил тод ажиллаж, иргэддээ төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлж, иргэдийнхээ оролцоотойгоор тулгамдсан асуудлаа шийдвэрлэдэг чадавхиараа өрсөлддөг байх учиртай. Хэрэв та бүхний энэ “санаачилга” үр дүнгээ өгөхгүй бол дараагийн алхам нь хувийн өмчийг төрийн болгох арга зам руу шилжих үү. Засгийн газрын санаачилсан энэхүү хуулийн төсөлд төрийн өмчийг Засгийн газар өмчилнө, харин аймаг, нийслэл зөвхөн өмчийг ашиглах, эзэмших эрхтэй байхаар заажээ. Энэ тохиолдолд аль нэг сум, хорооны цэцэрлэг, сургуулийг засварлъя, ажиллахгүй зогссон худгийг акталъя, худалдъя, ажилд оруулъя гэх тоолонд Засгийн газрын зөвшөөрлөөр хөдөлдөг болох юм байна. Нэг ёсондоо Засгийн газрын “амыг” харж суудаг, хүнд суртлыг даамжруулсан тогтолцоо үүнээс үүдэн дахин сэргэх нь. Ийм төрийг иргэд хүлээн зөвшөөрөхгүй. Ухаалаг, хүнд сурталгүй, түргэн шуурхай ажилладаг, иргэд, орон нутгийн идэвх санаачилгыг дэмждэг, сайн засаглалтай төр гэж үзэхгүй нь лавтай. Төрийн өмчийг хумьж нэгтгэх бус харин улам задлах ёстой. Цаашлаад аймаг, нийслэл, хот суурин, дүүрэг, хороо өөрийн өмчтэй, хөгжлийн бодлоготой, нэрээрээ хаяглах брендтэй байсан цагт хөгжлийн зөв гарц нээгдэнэ. Үүний төлөө хүмүүсээ сургах, чадавхжуулах нь төр засгийн өмнө тулгамдсан гол асуудал болоод байна. Тиймээс хүндрэл бэрхшээлийг өнгөрсөн үе рүүгээ ухрах замаар бус, шинийг эрэлхийлж, орон нутаг, иргэдийнхээ идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжих аргаар давах нь зөв шийдвэр бус уу. Иймд Та бүхнийг “ТӨРИЙН ӨМЧИЙН” тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаасаа өмнө аймаг, нийслэл болон бусад орон нутгийн ИТХ, нутгийн захиргааны байгууллагуудаас саналыг нь авч тусгахыг шаардаж байна. НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ДАРГА Д.БАТТУЛГА ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

2015.10.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Б.Лхагважав: Бидэнд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Хоёр хөршийн төмөр замын бодлогоос Монголд ирэх хонжоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

О.Ууганцэцэг: XIX зууны аргаар XXI зууны хүүхдийг хүмүүжүүлэх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Монгол барилдаан энэ хэвээрээ үргэлжлээд байх уу

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Д.Оюунхорол: Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн алдаагаа давтахгүй ажиллах шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Sansar Loyalty карт худалдаанд гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Н.Наранзул: Элэгний С вирүсийг бүрэн эмчилснээр элэгний хатуурал, хорт хавдраас сэргийлэх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2016.08.22

УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-т бие төлөөлөгчийн газар байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.08.29

Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монголд ямар ашигтай юм бэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

“Утаатай тэмцэгчид” 5 тэрбумыг завшчихаад 5 тэрбум төгрөг хүрэлцэхгүй гэх юм

...

Дэлгэрэнгүй » 2015.12.22

ХҮН-ын дотоод асуудал шийдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Эмэгтэйчүүдийг боож унаган, дээрэмддэг эмэгтэйг баривчилжэ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

АН Ц.Элбэгдоржийг түшээд авах уу, түлхээд хаях уу

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнс өнөөдөр Үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан асуудал болоод байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.12

“АН Н.Энхбаярын барьцаанд байгаа нь эмгэнэл”

...

Дэлгэрэнгүй » 2015.08.20

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Хаан банк ”Монгол Улсын Шилдэг Банк”-аар шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.18

Энэ сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг өгөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.01.21