Хяналтгүй хууль хэтэрхий олширлоо

Саяхан танил замын цагдаатайгаа тааралдлаа. Гэр бүл, ажил төрөл гэсэн ахуйн хүрээний яриа маань явсаар ажил хэрэгт шилжив. Замын хөдөлгөөний шинэ хууль, явган зорчигчийн тухай яриа бидний дунд өрнөлөө. УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын санаачлан боловсруулсан Замын хөдөлгөөний шинэ хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, ачаалал ихтэй байна уу хэмээн сонирхов. Шинэ хуулиар явган зорчигчийг хэр их торгож байгаа талаар асуухад “Энэ их ажлын хажуугаар зам хөндлөн гарцтай газраар гарсангүй гэж хүн торгож явдаг зав байна уу” гэсэн утгатай хариулт өгдөг байгаа. Танилаасаа салаад ажил руу явах замдаа нээрээ ч замын түгжрэл, хурд хэтрүүлсэн машин, дүрэм зөрчсөн жолооч, согтуу жолооч, замын осол гэх мэт их ажлын хажуугаар ямар завтай цагдаа нь явган зорчигчийг торгох гэж араас нь хөөцөлдөж явах вэ дээ хэмээн өөрийгөө шоолж билээ. Хууль хэрэгжих ёстой юу гэвэл тийм. Харин тэр хуульд заасан заалт болгоныг хэрэгжүүлэх, түүнд тавих хяналтын тогтолцоо энэ мэтээр орхигдож байгааг л танилтайгаа таван хором уулзахдаа ойлголоо. Сэтгэлийн хөөрлөөр баталчихсан ийм хуулиуд манайд хэтэрхий олон болсоны тод жишээ л Замын хөдөлгөөний хууль болж байгаа бололтой. Замын цагдаа нарын орон тоо шинэ тутам нэмэгдэж байгаа уулзварууд, өдөр бүр гарч буй хэрэг зөрчил, осолд хүрэлцдэггүй гэдэг. Тэгэхээр зам хөндлөн гүйгээд гарчихсан хүний араас шүгэлдэж, торгохоор хөөцөлдөж явах цагдаа байхгүй нь хэнд ч ойлгомжтой юм байна. Чи өнөөдөр тэдэн явган зорчигчийг торгох ёстой гэж үүрэг өгөхгүй, мөн явган зорчигчийг торгож байна уу гэж хянахгүй учраас цагдаа нар ослын дуудлага, ганц нэг дүрмийн зөрчлөө л анаж зогсохоос өөр яалтай. Замын хөдөлгөөний тухай хууль эхний гурван өдөр ёстой жинхэнэ утгаараа хэрэгжсэн. Шинэ хуулийн сургаар жолооч нар бүгд л бүсээ бүсэлж, дүрмээ биелүүлж байлаа. Бүх хүмүүс хуулийн талаар жиргэж, бичээд л. Одоо ч гэсэн хуулийг тэгтлээ үл тоомсорлосон зүйл жолооч нарт байхгүй. Хууль батлагдсаны ганц дэвшил нь жолооч нар цагдаа харахаар бүсээ зүүдэг нь хэвшмэл болсон. Харин хуулийн сургаар хүмүүжээгүй хүмүүс бол явган зорчигч нар. Хаа дуртай газраараа л тэд зам хөндлөн гүйсэн хэвээрээ. Ажлынх нь урд явган зорчигчийн гарц байхгүй бол цагдаа нарын нүд хариулж байгаад сэмхэн л гүйчихдэг байдал давтагдсаар. Камераар нэг бүрчлэн харж, нүүр царайгаар нь хайж олоод торгуулийн хуудас хүргүүлэх орчин үеийн хяналтын систем байхгүйгээс хойш хууль гууль болсон хэвээрээ л байх бололтой. Баталж гаргаж байхдаа ярьж байсан шиг хууль гарснаар хэрэг зөрчил буурсан гэдэгт итгэхгүй нь. Согтуу жолоочийн тоо цөөрсөн байж болох ч явган зорчигчийг торгож, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулаад байгаа зүйл одоогоор энгийн иргэн миний нүдэнд харагдахгүй байгаа юм. Хариуцлага, хяналтгүй хуулийн дараагийн сонгодог жишээ бол Тамхины хяналтын тухай хууль. Анх батлагдахдаа ёстой л тамхи татсан хүн нүдний гэм болж, тамхи зардаг дэлгүүрүүд цөөрч, импортын тамхи оруулж ирдэг компаниуд ар араасаа дампуурна гэж итгүүлсэн. Ийм сурталчилгааг ч хуулийн төсөл боловсруулсан гишүүд хангалттай хийсэн юм. Сургууль, цэцэрлэгийн орчимд тамхи татахгүй гэх мэтээр сурталчилсан. Тамхи татах цэггүй бол болохгүй нь хэмээж төсвийн мөнгөөр баахан байр барьсан. Гэвч энэ хуулийн хэрэгжилтэд хэн ч хяналт тавихгүй байгаа юм. ТҮЦ-үүд аанай л тамхиа зарсаар байна. Ширхгийн тамхиар бизнес хийдэг өвөө, эмээ нар өөр өөрийн гэсэн нууц дохио хэллэгээр хууль батлагдсаны дараахан зарж байсан бол одоо бүр улаан цагаандаа гараад худалдаж эхэлчихсэн нь нууц биш. Сургууль, цэцэрлэгийн ойр орчмын дэлгүүр болгонд худалдагч нар нь халаасандаа тамхиа төрөл төрлөөр нь хийчихээд худалдаж байгаа. Хааяа хэв журмын цагдаа нар дарамтлахаас бусдаар бол хуулийг яг амьдрал дээр хэрэгжүүлэхэд хяналт тавьж байгаа хүн одоогоор алга байна. Хууль гууль болсоны хамгийн том жишээг энэ хууль харуулсаар. Хууль гарснаас хойш импортын тамхи оруулж ирдэг компаниудын ашиг орлого буурч, импортын тамхины орлого тасалдах учиртай байсан. Гэсэн ч энэ төрлийн барааны импорт нэг хувиар ч буураагүй гэдгийг албаны хүн ярьж байсан юм. Тэгэхээр хууль хаана хэрэгжив, хэрэгжилтэд хэн хяналт тавьсан бэ гэдэг асуултад хэн ч хариулт өгөхгүй нь тодорхой байгаа юм. Гудамжинд, автобусны буудал дээр хүмүүс тамхиа татсаар байна. Төсвийн хэдэн сая төгрөгөөр барьсан тамхи татах цэгийг зорьж очдог хүн одоогоор алга. Байрнууд нь ихэнхдээ л цоожтой харагддаг. Монголд хууль гууль болдгийг энэ хоёр хууль харуулж байна. Цаашлаад Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ч хяналтгүй хуулийн жагсаалтад нэмэгдэхгүй гэсэн баталгаа алга. Нийгмийн ажилтнууд, эцэг эхчүүд хяналт тавина хэмээж байгаа ч өдөр бүрийнх нь ажлыг хянаад, өглөө хоолонд юу өгснийг нь нэг бүрчлэн бүртгэх нь юу л бол. Бас л эхэндээ хэрэгжиж байгаа, хяналт тавьж байгаа мэтээр ярьж шоудаад, хэдхэн сарын дараа хэн ч хариуцлага тооцохгүй, хяналт тавихгүй, баахан хүүхэд багшдаа зодуулсан, хоолонд хордсон, эцэг эхчүүдийн хэрүүл даамжирсан асуудал болж хувирах вий гэдэгт эртнээс анхаарахад илүүдэх юун. УИХ-аар хэлэлцэж буй согтууруулах ундааны хяналтын тухай хууль ч хяналт талаасаа хэт сул байгааг хэвлэл мэдээлэл өнөө хэр шүүмжилж байгаа. Үнэхээр суманд хоёрхон, аймагттавхан дэлгүүр архи зарах эсэхийг хэн явж хянах вэ гэдэг асуулт зайлшгүй хөндөгдөх учиртай. Хуулийн төсөл болгонд хэв журмын цагдаа, нийгмийн ажилтан, Мэргэжлийн хяналтын байцаагч хяналт тавина гэсэн ерөнхий зүйл оруулдаг. Харин энэ гурван ажилтаны өмнөх ажил нь хэр их билээ. Яг л осол, зөрчлөө дийлэхгүй байгаа замын цагдаатай адил. Амьдралын боломж тааруу хорооны иргэнээ анхаарах уу, эсвэл архи зарахгүй гэж амласан дэлгүүрийн үүд манаж зогсох уу. Хэв журмын цагдаа хянах ёстой гэсэн тайлбар өгөөд л тэд өмнөх ажлаа хийгээд явна. Хяналтгүй хуулиуд ар араасаа л үйлдвэрлэгдэж байна. Улстөрчид маань судалгаа тооцоогүй хуулиудыг бөөн бөөнөөр нь үйлдвэрлэж хууль боловсруулсан, их ажил амжуулсан мэтээр өөрсдийгөө сурталчилдаг. Гадны хуулийг хуулдаг, эсвэл гурвуулаа цай ууж суухдаа гэнэтхэн хууль боловсруулах санаа орж ирээд хууль баталчихсан гэдгээ ид бах болгон ярьдаг нь ичгэвтэр. Монголд хяналтын тогтоцлоо алга. Тэр тусмаа хуулийг хэрэгжүүлэх хяналт шат шатанд алга. Сайн хуулийг баталж гаргахын тулд гадны оронд хамгийн багадаа таван жил судалгаа хийж, хоёр жил боловсруулж, нэг жил иргэдээр хэлэлцүүлдэг юм билээ. Харин манайд бол таван сар судлаад нэг сарын хугацаанд боловсруулж, нэг өдрийн дотор баталчихдаг. Гадны туршлагыг, гадны хууль эрхзүйн орчноос суралцаж бололгүй яахав. Гэхдээ хуулийг нь биш туршлагыг нь хуулмаар байна, улстөрчид өө. Алийн болгон хэрэгжих боломжгүй, хяналт байхгүй хууль баталж тоглох вэ.

2015.10.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

УИХ-ын дарга З.Энхболд Жон Франкс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2015.12.17

Бүргэдчин охин Монголыг дэлхийд гаргах нэг гүүр

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Монгол Улсын Арслан Э.Оюунболд нэвтрүүлэгт уригдлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.01.28

Монгол наадам дээр монгол уяач өвгөний уйлахыг хараад..

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Л.Гүндалай Монголоороо байхыг уриаллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.02.02

М.Зоригтод туслахаар А.Гансүхийн баг яамандаа эргэн цуглажээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.09

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Эдийн засгийг эрчимжүүлэх эерэг өрөг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.10