Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын “хууль бус арга заль

Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг хууль бусаар томилогдсон Дархан-Уул аймгийн Засаг дарга Агвааны Эхнболд нэлээдгүй татаад байгаа юм. Тус аймгийн ИТХ энэ сарын 9-нд хуралдаж ИТХ-ын дарга Ц.Цэндсүрэн, Засаг дарга С.Насанбат нарыг огцруулах тогтоолыг гаргасан байдаг. Мөн уг хурлаар аймгийн ИТХ-ын даргаар Л.Эрдэнэбатыг сонгож, Засаг даргаар А.Энхболдыг томилжээ. Ингэхдээ ИТХ-ын гурван төлөөлөгч сууж байгаад л шийдчихсэн хууль бус томилогоо гэдгийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэвлэлийнхэнд баримт дэлгэн мэдээлж байсан. Өдгөө Дархан-Уул аймгийн Засаг даргын суудалд хууль бус аргаар заларсан Агвааны Энхболд нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн нь баримтаар нотлогдож байна. Нэгдүгээрт : ЕБ-ын сургууль төгссөн эсэх нь эргэлзээтэй. Түүгээр ч зогсохгүй баклаврын зэрэг хамгаалаагүй улмаар магистрын зэрэг хамгаалсан нь үнэн. Агвааны Энхболд нь ИТХ-д өгсөн анкетдаа Дархан хотын 9-р сургуулийг 1978-1988 онд төгссөн хэмээн бөглөсөн бол 2015 оны Дархан-Уул аймгийн Засаг дарга болохдоо өгсөн тодорхойлолтдоо Дархан хот 9-р сургуулийг 1986 онд төгссөн хэмээн өөрийгөө тодорхойлсон байна. Оны хувд зөрүүтэй эл байдал нь ЕБ-ын сургууль төгссөн гэдэгт итгэхэд бэрх. Тиймээс бид 1988 онд Дархан хотын 9-р сургуулийн захиралаар ажиллаж байсан н.Намсрай багшаас тодруулга авсан юм. Тэрээр хэлэхдээ “Би 1988 онд тус сургуулийн захиралаар ажиллаж эхэлсэн. Намайг захиралаар 1988 онд ажиллаж эхлэхэд хоёр 10-р анги төгссөн. Миний санахад Агвааны Энхболд гэх хүү төгссөн эсэх нь сайн санахгүй байна. Энхболдын ээж нь боловсролын салбарт удаан ажилласан хүн байсан. Хэрэвээ 1988 онд 9-р сургуулийг төгссөн бол би уг нь ээжийг нь таньмаар юм. Сайн санахгүй байна” хэмээн хариултыг өгч байсан юм. Өөр бусад эх сурвалж мэдээлсэнээр А.Энхболд 10 дугаар ангиа төгсөөгүй 8 дугаар анги төгсөөд Ленинградын Төмөр замын техникумд орсон гэв. Түүний хувьд Ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэдэг нь баримтаас харахад эргэлзээтэй. Харин А.Энхболд нь магистрын зэрэг хамгаалсан нь үнэн. Гэхдээ хамгийн сонирхолтой нь баклаврын зэрэггүйгээр шууд магистр хамгаалсан нь анхаарал татаад байгаа юм. Магадгүй А.Энхболд гэх энэ эрхэм боловсролын салбарыг мөнгөөр төвөггүйхэн шийддэг нэгэн бололтой. Хоёрдугаарт: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох заалтын 26.5-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна: 26.5.1 дээд боловсролтой: 26.5.2 төрийн албанд 3-аас дээш жил ажилласан: 26.5.3 шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; 26.5.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх; 26.5.5.ялгүй байх” гэж заасан байна. Мөн Монгол улсын Засгийн газрын тогтоол 405 дугаарт заасны 5.3-т “Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтнэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан /хөлсөөр түр ажиллагч орохгүй/-аар 1996 оны 8 дугаар сарын 1-ээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацаа” гэж заасан байдаг. Тэгвэл А.Энхболд нь 2007-2009 оны хооронд “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдаа Хангамжын Албанд менежер, ахлах менежерээр ажилласан байна. Энэ нь түүний төрийн албанд зүтгэсэн жил хүрэхгүй байгааг харуулж хууль зөрчсөн гэж үзэх нэг шалтгаан болж байгаа юм. Гуравдугаарт: Хууль бусаар Дархан-Уул аймгийн Засаг даргааар томилогдсон А.Энхболдыг шүүхээс түдгэлзүүлсэн. Гэвч шүүхийн үйл ажиллагаа явагдаж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль зөрчиж өнгөрсөн есдүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгмйн Засаг даргаар батламжилсан аж. Ингэснээр одоогийн Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар хууль бусаар томилогдсон бөгөөд эл хууль бус үйлдлийг Ерөнхий сайд өөгшүүлэн дэмжсэн нь илтэд хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа юм. Магадгүй Ч.Сайханбилэг, А.Энхболд нарын хооронд тохиролцсон тохироо байнуу гэх хардлага төрүүлж болох юм. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлсэнээр А.Энхболд нь “Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга” албан тушаалд тэнцээгүй байна. Учир нь 2015 оны 4-р сард АТГ-аас А.Энхболдыг төрийн албанд тэнцэхгүй гэсэн тодорхойлолт гарчээ. Түүнийг ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн мэдүүлсэн байна. Энэ тухай бид дараагийн нийтлэлээрээ уншигч та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллэх болно. Харин Ерөнхий сайд та А.Энхболдын тухай хэрхэн судалж үзсэн бэ!!! Дархан-Уул аймгийн Засаг даргыг батламжилсан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та хууль зөрчсөн энэхүү томилогоог эргүүлэн татна гэдэгт итгэлтэй байна. Төрийн албан хаагчид маш өндөр шалгуур давж тангараг өргөсөн байдаг. Гэтэл А.Энхболд гэх энэ эрхэм боловсрол эзэмшсэн байдал болоод одоогийн хууль бус Засаг даргын суудлыг чухам ямар аргаар олж авсан гэдэг нь анхаарал татсан хэвээр байна. Эх сурвалж: Шуурхай.мн

2015.10.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.26

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Б.Насанбаяр уучлал гуйлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.05

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

“Бүргэдийн суудалд заларсан болжмор” буюу Су ноёнтон

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

Эмч нар тэтгэмж бууруулахаар тусгасаныг эсэргүүцлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.08

Э.Сумъяагаас илэрсэн допингийн асуудалд албан ёсны тайлбар өглөө

...

Дэлгэрэнгүй » 2016.05.12

Лидергүй МАН засаглаж чадахгүй байна

...

Дэлгэрэнгүй » 2018.02.01

С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа хутгалуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.30

Авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон 14 иргэнд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

...

Дэлгэрэнгүй » 2015.11.06

Цаг урагшлуулахын давуу болон дутагдалтай тал

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23