Тээврийн хэрэгслийг зөвхөн цагдаагийн зөвшөөрлөөр ачиж, журамлана

Иргэдийн машиныг ачих, журамлах асуудал хэрээс хэтэрлээ гэх шүүмжлэл нийгэмд их бий. Тухайлбал, машин ачих үйлчилгээ явуулдаг компаниуд мөнгөний хойноос хэт улайрч хүний эд хөрөнгийг гэмтээх, хууль журам зөрчих байдлыг гаргаж байна гэж буй. Зарим нэг жишээ дурьдахад, нялх хүүхэд дотор нь унтаж байсан машиныг ачиж явсан талаарх мэдээлэл өнгөрсөн онд дуулиан тарьж байсан. Мөн машиныг ачиж зөөхдөө, эвдлэх, гэмтээх тохиолдлууд ч гардаг талаар иргэд гомдоллодог. Эзэн нь гүйж ирж байхад нь харуулж байгаад машиныг нь ачдаг гэх мэт зөрчлүүд ч бас их бий. Тэр хүмүүс 60 төгрөг төлж машинаа буцаан авдаг. Тиймээс машин ачилтын үйлчилгээ үзүүлдэг компаниуд мөнгөнд хэт улайрч таарсан машин болгоноо ачдаг байсан гээд хэлэхэд нэг их буруудахгүй. Тэгвэл одооноос дээрх байдал өөрчлөгдөх нь. Тодруулбал, Хууль зүйн яам, Замын цагдаагийн газар болон холбогдох байгууллагууд Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журмыг шинэчлэн баталжээ. Шинээр мөрдөх гэж буй тус журмын талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Одбаяр доорх мэдээллийн өглөө. Тэрбээр "Энэхүү журмыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн баталснаараа онцлог. Өөрөөр хэлбэл, журамд нэлээд өөрчлөлт орж, цагдаагийн байгууллага буюу алба хаагч тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах шийдвэр гаргахаар зааж өгсөн. Өмнө нь ачилтын эрх бүхий компанийн ажилтнууд дүрэм зөрчиж зам, талбайд тавьсан машинуудыг ачиж, журамладаг байсан бол шинэ журмаар зөвхөн цагдаагийн эрх бүхий алба хаагчийн дуудлагаар ачилтын компанийнхан ирж, шийдвэрийн дагуу ачиж, шилжүүлж, түр саатуулна.Мөн өөр нэг өөрчлөлт нь тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхийн өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирвэл захиргааны шийтгэл ногдуулж, хүлээлгэж өгөхөөр журамласан. Өмнө нь ачилтын компанийн ажилтнууд тээврийн хэрэгслийг нь ачих гэж байхад жолооч нь ирвэл ямар нэг хариуцлага ногдуулалгүй хүлээлгэн өгдөг байсан. Ингэснээр замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөн, олон нийтэд саад болсон этгээдүүд хариуцлага тооцуулалгүй үлддэг байв. Үүнээс гадна тээврийн хэрэгслийг 10 километрээс хол зайд зөөж, шилжүүлэхгүй байхаар заасан. Түүнчлэн шинэ журмаар зөөж, шилжүүлэх шаардлагатай тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг тэр даруй холбогдох газруудад өгч, тэмдэглүүлэх, түр саатуулсан тухай мэдээллийг лавлах утсаар авах боломжоор бүрэн хангахаар тусгасан. Энэ нь иргэд машинаа хаанахын ямар компани, хааш нь ачиж явсныг мэдэж чадахгүй олон газар руу утасдаж, хайж лавладгийг арилгах юм" гэж хэлэв. Шинэ журмаар цагдаагийн алба хаагчдын ачаалал нэмэгдэх юм байна. Мөн цагдаагийн байгууллага өөрийн харьяанд тээврийн хэрэгсэл зөөж шилжүулэх тусгай зориулалтын чирэгч, ачигч автомашин, түр саатуулах байр ажиллуулж болно гэж журамд заасан байгаа аж. Тиймээс зөөх, шилжүүлэх үйлчилгээнээс олсон орлого улсад орох юм байна. Төлбөрийн тухайд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал торгуулийн үнийг тогтоож, нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан тогтоох юм байна. Одоогоор үнийг тогтоогоогүй учраас журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байгаа аж. Журмын 2.4.2- т Зөөж, шилжүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар бэлэн бус торгуулийн хуудас хүргүүлж, төлбөрийг барагдуулахаар заасан. Өмнө нь ачилтын компанийн ажилчдад жолооч нар бэлэн мөнгө тушааж, тээврийн хэрэгслээ авдаг байсныг өөрчилсөн нь энэ аж.

2015.10.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалж ажиллахаар боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Их хэмжээний тариаг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сард 19.8 мянган хүн эрүүлжүүлэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Г.Адилбиш: Газрын тосны компаниуд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулаад ямар ч сайн сайхан үр дүн авчраагүй

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

"Жи Тайм" сүлжээний М.Марат мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Зээлээ төлөөгүй 179 оюутны асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Шинэ Зеландад алан хядагч 27 лалын шашинтныг буудан алжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

А.Ариунзаяа: Судалгаагаар монгол залуу эрчүүдийн сэтгэлзүйн байдлыг анхаарах шаардлагатай болсныг харуулсан

...

Дэлгэрэнгүй » 2019.03.15

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ВИДЕО: Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д элсэнэ гэдгээ мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Жолооч танд бэлэн бус торгуулийн системтэй холбоотой асуудал тулгарсан уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.11.02

С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Эрүүл мэнд спортын сайдын томилгоог хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Таны автомашины дугаар 1, 6-гаар төгссөн бол энэ сард татвараа төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.01.13

Е.Зангар: Ардын намын ялалт авдаг ганц арга хэрэгсэл нь мөнгө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Ойг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд тогтвортой менежмент явуулах хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.03.21

“Сансар” сүлжээ дэлгүүр Олимп хотхонд шинэ салбараа нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

Шинэ парламентийн " содон" гишүүд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.01

Ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Нийслэлийн Засаг дарга НЗДТГ-ын албан хаагчидтай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08