Эвсэл задрах уу?

Үнэлэх:Одоогийн үнэлгээ: Сэтгэгдэл Илгээх Хэвлэх Эвсэл задрах уу? 33 минутын өмнө 2012 оны УИХ-ын сонгуульд сонгогчдын 20 гаруй хувийн санал авч, парламентад 11 гишүүнтэй болж байсан МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг задарч болзошгүй болжээ. Тус бүлэгт харьяалагддаг УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга, О.Баасанхүү нар эвслээс гарна гэх мэдэгдлийг бүлэгтээ хийсэн байна. Эвсэл задарсан нөхцөлд Засгийн газар унах эрсдэлтэй. Тус бүлэг УИХ-ын сонгуульд 11 суудал авсан ч УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ардчилсан намын гишүүнчлэлтэй болсноор одоо эвслийн бүлэг 10 гишүүнтэй байгаа. Өөрөөр хэлбэл, бүлгээс гурван гишүүн гарсан нөхцөлд бүлэг ч эрх зүйн чадамжгүй болж буй юм. Хуульд зааснаар УИХ дахь намын бүлэг нь наймаас дээш гишүүнтэй байж, эрх зүйн чадамжтай болдог. Эвслийн бүлгээ задлахаа мэдэгдэн намын бүлэгтээ шахалт үзүүлэх болсон О.Баасанхүү гишүүний хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь барьж байгаа бол УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар Дубайд зурагдсан Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөө нь Монголд ногдох ашгийг муутгасан гэж үзэн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах ёстой хэмээн гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэгт нийтдээ есөн гишүүн гарын үсэг зураад байгаа. Хуулиараа нийт 19 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан нөхцөлд огцруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой болно.

2015.10.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэбилэг тэргүүтэй ХХБ-ны удирдлагуудыг яллах боломжгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Жүжигчин О.Цэнгэл хайранд умбаж байгаагаа “гайхуулав”

...

Дэлгэрэнгүй » 2016.04.07

5 сартай хүүхэд болон 5 хүн гэмтсэн ноцтой осол гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.19

“Алтай констракшн”, “ Жигүүр гранд” компанийн барилгаас зөрчил илрэв

...

Дэлгэрэнгүй » 2015.08.21

Дэлхийн брэндийн дэмийрсэн хямдрал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.28

Эрх хүүхдүүдээ улстөрд хөтөлж оруулдаг, сүлжээ болтлоо өргөжсөн тогтолцоог П.Анужин давтахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.11

Ноён бондгорын дуучин гэргийтэй танилц

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Өнөөдрийн зурхай

...

Дэлгэрэнгүй » 2015.08.26

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн автобусны жолооч осол гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.09.11