Сайжруулсан зуухыг тараасан ч шатаадаг түлш нь хэвээрээ

-АЙЛ ӨРХИЙН50 ГАРУЙ ХУВЬ НЬ ШИНЭ ЗУУХТАЙ БОЛСОН Ч ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛСЭЭР БАЙНА-

 

Навчис шарлаж, тэнгэр бүүдий-гээд, хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байгааг өдөр өдрөөр сануулсаар. Хүйтэн болно гэхээр л нийслэлчүүдийн толгойд утаа гэсэн бодол зурсхийн орж ирдэг нь нууц биш. Гэвч утааг зүхэж уурлахаас биш, бууруулах тал дээр ямар нэгэн санаачилга гаргадаг хүн байдаггүй. Төр засгаас улигт утаатай тэмцэхийн тулд 2010 онд “Цэвэр агаар сан”-г байгуулж, бүрэн шаталтат сайжруулсан зуухыг айл бүрт хөн-гөлттэй үнээр тараасан. Одоогоор гэр хорооллын дийлэнх айл тус зуухыг хэрэглэж байгаа ч утаа урьдын адил суунаглаж байгааг шүүмжлэх хүн олон байгаа. Утааг багасгахын тулд иргэн таны оролцоо ч чухал. Учир нь, сайжруулсан зуухандаа зориулалтын шахмал түлшийг түлэх хэрэгтэй гэдгийг албаныхан мэдээлж байгаа. Гэвч өнөөд рийг хүртэл шах мал түлшийг хэ рэг -лэж байгаа айл цөөхөн бай гаа аж.

 

Энэ талаар Цэвэр агаар сангийн мэргэжилтэн Г.БАЯР САЙХАНААС зарим зүйлийг тодрууллаа.

 

-2014 оны байдлаар нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд нийт184 мянга гаруй өрх амьдарч байгаа гэх судалгаа гарсан байдаг. Одоогоор хэчнээн өрх сайжруулсан зуух хэрэглэж байна вэ?

 

-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2011 оноос эхлэн гэр хорооллын айл өрхөд АНУ-ын Мянганы сорилын сангийн Цэвэр агаар сан хамтарч сайжруулсан зуухыг тарааж эхэлсэн байдаг. 100 гаруй мянган зуухыг 93 хувийн татаастай үнээр гэр хорооллын айл өрхөд олгосон. 2013 оноос Дэлхийн банкны Цэвэр агаар төслийн хүрээнд 40 гаруй мянган зуухыг тараасан байдаг. Энэ ажлын хүрээнд сайжруулсан 140 мянга гаруй зуухыг иргэдэд тараах ажлыг хийж дууслаа.

 

-Иргэдэд сайжруулсан зуух тараах ажил дууссан гэлээ. Гэтэл зарим сайтаар энэ онд 5000 зуухыг тараана гэсэн мэдээлэл гарсан. Энэ ямар учиртай юм бэ?

 

-Өнгөрсөн долоо хоногт сайтуудаар Цэвэр агаар сангаас 5000 зуухыг иргэдэд тараана гэсэн буруу ташаа мэдээлэл гарсан байна лээ. Дээд шатны байгууллагаас энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Улс орны эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед сайжруулсан зуухны төсөв хөрөнгийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа байх.

 

-Утааг багасгахад иргэдийн оролцоо чухал. Сайжруулсан зуухандаа зориулалтын шахмал түлш түлэх хэрэгтэй гэдэг. Гэвч зориулалтын түлш хэтэрхий үнэтэйгээс шалтгаалж, иргэд түүхий нүүрс хэрэглэсээр байна. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

 

-Үртсэн шахмал түлш, хагас кокс, бүхэллэг гэсэн гурван төрөл бий. Түлш нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд цөөхөн байдаг. Түүнийгээ дагаад нийлүүлэлт ч бага. Уг нь зориулалтын түлш нь түүхий нүүрсийг бодвол илчлэг сайтай байдаг. Өөрөөр хэлбэл бага түлшээр олон цаг халаах боломжтой гэсэн үг. Өнгөрсөн жил50 кг-ын шуудайтай сайжруулсан түлш 10000 төгрөг байсан. Харин энэ жилийн хувьд хэдэн төгрөгөөр борлуулах нь тодорхойгүй байна. Учир нь, тухайн нийлүүлэлт хийдэг аж ахуйн нэгжүүд үнийг тогтоодог байгаа.

 

-Сайжруулсан зуухыг хэрэглэж эхэлснээс хойш утаа буурсан уу?

 

-Агаарын чанарын мэргэжлийн алба агаарын бохирдлын судалгаа шинжилгээг хийдэг. Судалгаагаар агаарын бохирдол төдийлөн сайн буураагүй. Агаар дахь хорт элементүүд 20-30 хувь буурсан гэх дүн байгаа юм.

 

2014 онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Агаарын чанарын алба хамтран агаар бохирдуулагч суурин эх үүсвэрийн бүртгэл, тооллогыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 116 хорооны 117 мянга гаруй өрхөд явуулсан байна. Судалгаанд оролцогсдын 44.5 хувь нь энгийн зуухтай, 65064 өрх буюу 55.5 хувь нь сайжруулсан зуух ашиглаж байсан байна. Үүнээс харахад нийт айл өрхийн55 хувь нь сайжруулсан зуух ашиглаж байсан бол үлдсэн нь зуухыг зарж борлуулах зэргээр үрсэн гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн юм. Тиймээс сайжруулсан зуухаа хэрэглэж байгаа эсэхийг сонирхохоор Дэнжийн мянгынXII хорооны гэр хороололд очив. Өдөр байсан болоод ч тэр үү ихэнх айлын хашаа цоожтой байлаа. Нэг хашаанд гурваас дөрвөн гэр байвч бүгд л эзгүй байгаа бололтой эл хуль харагдана. Цас орж, цаг агаар хүйтэрч байгаа болохоор ихэнх айлын яндангаас нүүрсний утаа үнэртэж байв. Ойр хавьд сайжруулсан түлш борлуулж буй цэг нэг ч харагдсангүй.

 

Харин шуудайлсан нүүрс зардаг Б.Батаас сайжруулсан түлш зардаг эсэхийг сонирхоход, “Үгүй ээ. Манай энэ хавийнхан түүхий нүүрсээ л авдаг. Шахмал түлш үнэтэй, шуудай нь 10000 төгрөг. Хэтэрхий үнэтэй болохоор зарагддаггүй. 2500 төгрөгөөр жижигхэн шуудай нүүрсээ арай гэж авдаг хүмүүс яаж үнэтэй түлш авах юм бэ. Тэгээд ч тэр сайжруулсан зуухыг хэрэглэдэг айл цөөхөн байдаг” гэв. Биднийг ийн ярилцах зуур хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр явж буй хэд хэдэн хүнтэй таарлаа. Тэднээс сайжруулсан зууханд зориулалтын түлш хэрэглэж байгаа эсэ хийг тодруулсан юм.

 

Д.МӨНХНАСАН: ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ХЭТЭРХИЙ ИХ ГАРДАГ

 

-Манайх “Өлзий” зуухыг 100 гаруй мянгаар худалдаж авсан ч түүхий нүүрсээ л түлдэг. Зориулалтын түлшийг нь түлж үзээгүй, зардаг цэг нь ч байхгүй. Агаарын бохирдлыг бууруулахын тулд сайжруулсан зуу хыг тараасан нь зөв. Хэрэглэж байгаа хүний хувьд хэлэхэд гэр хороололд амьдарч байгаа иргэдийн амьжиргаанд үнэндээ тохирохгүй байна. Халаалт муу, нүүрсийг маш ихээр хэрэглэдэг. Тогоо тавиад хоол, цай хийх ямар ч боломжгүй. Байнга цахилгаан тогоонд хоол ундаа хийдэг. Тэгэхээр цахилгааны төлбөр хэтэрхий их гарч байна. Зарим айл хуучин зуухаа хэрэглэж байгаа.

 

Ч.ЧИМЭДДУЛАМ: ЗОРИУЛАЛТЫН ТҮЛШ ХЭТЭРХИЙ ҮНЭТЭЙ

 

-Зориулалтын түлшээ түлвэл утаа буурах байх. Өнгөрсөн жил нэг шуудай шахмал түлшийг6500 төгрөгөөр авсан. Үнийн хувьд хэ тэр-хий өндөр санагдсан. 2500 төгрөгийн шуудай нүүрсээ хүчрэхгүй иргэд яаж тийм үнэтэй түлш авч хэрэглэх юм бэ. Гэр хороололд амьжиргааны төв-шин доогуур хоёр идэхгүй, хоосон хонохгүй хүмүүс л амьдарч байна. Талхныхаа мөнгийг хүчрэхгүй хүн зөндөө байдаг. Гэтэл нүүрсний үнэ энэ жил500 төгрөгөөр нэмэгдчихлээ. Сайжруулсан зуух илч муу, хүйтэн өдөр 4-5 хувин нүүрс л хийхгүй бол гэр дулаацдаггүй. Тэгэхээр эдийн засагт хүртэл хэцүү тусдаг. Хорооноос албан шахалтаар өгсөн болохоор л худалдаж авсан. Түүнээс биш хуучин зуухнаасаа муу халаалттай.

 

Л.НАРАНЦЭЦЭГ: ИЛҮҮ ЗАРДАЛ НЬ ИРГЭДИЙН АМЬДРАЛЫГ ДОРОЙТУУЛЖ БАЙНА

 

-Сайжруулсан зуухыг худалдаж аваад хоёр жил болж байна. Түүхий нүүрсээ л түлдэг. Зориулалтын түлшийг нь хаана зардгийг ёстой мэдэхгүй. Халаалт дажгүй санагдсан. Тогоо тавиад хоол хийж болохгүй нь хүндрэлтэй санагддаг. Дандаа цахилгаан хэрэглэх нь хэцүү юм. Өмнө нь хуучин зуухаа хэрэглэж байхад цахилгаанд сард20 мянган төгрөг зарцуулдаг байсан. Харин одоо хоёр дахин нэмэгдсэн. Эдийн засаг хүндэрч байхад энэ мэт илүү зардал гарч байгаа нь иргэдийн амьдралыг улам доройтуулж байна.

 

С.Ичинхорлоо

2015.10.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Усан цахилгаан станц барьж чадаагүй нь хэний буруу вэ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.25

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.09

Ой хээрийн түймрээс хэрхэн сэргийлэх, түүний санамж

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Олимпын “Алтан-Очир” одонг аварга Г.Эрхэмбаярт олголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

“Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хоёрдугаар хурал болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.21

Р.Бурмаа: Халх голын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтуудыг АТГ- т өгч шалгуулна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Манай гурван тулаанч мөнгөн медалийн төлөө тулалдана

...

Дэлгэрэнгүй » 2015.09.04