З.Энхболд: Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш урамшууллыг зогсоо

НИТХ-ын төлөөлөгчид их хэмжээний урамшуулал авдаг талаар мэдээлэл олны анхаарал татаж байгаа. Улс орны төсвийн нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед төрөөс их хэмжээний урамшуулал авлаа гэж олон нийтийн зүгээс ч ихээхэн шүүмжлэл хүртсэн. Тэгвэл өнөөдөр Их Хурлын дарга З.Энхболд намрын чуулганы нээлтийн үеэр НИТХ-ын төлөөлөгчдийн цалингаас гадуур авдаг урамшууллын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлтэй холбоотойгоор Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих төсөв оруулж ирэх гэж байгааг дэмжиж байна. Анхаарал татсан нэг жишээ дурдахад нийслэл, дүүргийн хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт олгож байгаа олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна. Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас эхлэн дээрх урамшууллыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Сүүлийн үед төсөв хөрөнгийн үрэлгэн, замбараагүй байдал шилэн дансаар ил тод болохын хэрээр төрийн байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүдэгрүүлэх сонирхолтой болж байгааг иргэд шүүмжилж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Ийм учраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих Засгийн газрын хяналтыг хүчтэй болгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгож байна" гэсэн юм. НИТХ-ын төлөөлөгчид улирал бүр 13.5 сая төгрөгийн урамшуулал авдаг бөгөөд 2015 оны эхний хоёр улирлын урамшуулал болох 27 сая төгрөгийг долоодугаар сарын 3-ны өдөр авсан байдаг. 35-р захирамжийн дагуу олгосон гэгдэх энэхүү мэдээлэл Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулсан байгаа бөгөөд захирамжийн талаар тодорхой мэдээлэл одоо болтол байхгүй байна.

2015.10.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Төрийн банкны баг тамирчид “Банкир-2016” сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ВИДЕО: Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д элсэнэ гэдгээ мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоосон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Шатахуун иддэг засаг

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Бясалгал танд ямар хэрэгтэй вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Ерөнхийлөгч авлигын тухай илтгэлээ англиар хөрвүүлснээ жиргэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.02

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

Монголын эмийн сангуудын хөгжил нэг шатаар урагшиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Э.Бат-Үүл: Удахгүй дарангуйлагчийн сэтгэлгээтэй хоёр улстөрчийн тулаан эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.24

Төрийн ордны хоёр талын бүх гарц, уулзварыг хамалалтад авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.01

Сураад боломжийг атгаж авсан хүмүүс амьдралд хожлын нүүдлийг илүү сайн хийдэг

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03