Авлигатай цагийн тэмдэглэл

Авлига гэдэг ажил бүтээх, үйлчилгээ хүртэх хамгийн “шалгарсан” арга гэдгийг манайхан хүлээн зөвшөөрөөд удлаа. Зарим нь бүр авлига нь түүхийн олон үеийг дамжин уламжлагдсан эдийн засгийн нууц сүлжээ бүхий механизм буюу зүй тогтолт хэрэг хэмээн пээдийж, эртний түүх ярина. Тэрээр “Чингис хаан хүртэл Ван хаанаас тусламж гуйж очихдоо булган дах бэлэглэсэн биш үү. Аливаа түүхэн үйл хэрэг бусдын тусламжгүйгээр бүтдэггүй бөгөөд хүний тусыг авахын тулд бэлэг өгөх хэрэгтэй шүү дээ. Авлига гэж хачин нэр өгөөд байх юм. Ердөө нөхөртөө бэлэг өгч байгаа хэрэг” гэж томорно. Нийгмийн дунд хэсгийнхний дунд “бэлэг өгөх”,” хоолонд оруулах”,” гарыг нь хүндрүүлэх”, “ганзагыг нь мялаах” зэрэг нэр томъёо яваад байгаа нь авлига хэмээх үгийг эерүүлэн зөөлрүүлж, зүй зохисоор нь нэрлэж байгаа хэрэг аж. Мөн хуучин тогтолцооны үед “арын хаалгадах”, “тал тохой татах”, “танил тал харах”, “өнгө зүс харах” мэтийн нэр томъёо байсан нь бас л нэг юм хэлээд байна. Ингээд бодохоор авлига гэгч нь нэлээд эртний улбаатай, нийгмийн гүнд гүнзгий орсон ёзоор, үзүүртэй “гайхал” болох нь тодорхой. Энэ ч чанараараа манай нийгмийн бүх салаа мөчирт уусан шингэж, хуулийг жинхэнэ “гууль” болгон хүчингүйдүүлж, төр засгийн механизмыг өөрийн дураар хөдөлгөж байна. Түүнд үл хүрэх газар үгүй бөгөөд чадахгүй, бүтээхгүй ажил үгүй болж дан ганцхан эрлэг номун хааныг л элс үмхүүлэх чиглэл рүү галт могой мэт уулгалан урагшилж байна. Ийм хүчтэй механизмыг эзэмшиж, ач буяныг хүртэнэ гэдэг санаснаар болох ажил биш. Бэл бэнчингүй, танил талгүй, нас зүсгүй амьтан бол энэ талаар бодоод хэрэггүй аж. Гэхдээ хүн бэл бэнчингүй байсан ч эмнэлэгт хэвтлээ гэхэд эмч, сувилагч нарын гарыг цайлгах юм уу, хүндрүүлэхгүй бол эмчилгээ, үйлчилгээгээ бүрэн авч чадахгүй. Мөн цэцэрлэгт хүүхэд нь явдаг бол бас л багш нарын гарыг хүндрүүлэх шаардлага аяндаа гарна. Хэрвээ энэ шаардлагыг хангахгүй бол хүүхэд нь “хацартаа нусаа наах” нь тодорхой. Мөн хууль болон хүчний /цэрэгжсэн/ байгууллагаас тусламж авах болбол зүгээр нэг “гар хүндрүүлэх” төдийгээр аргалж болохгүй. Жинхэнэ авлигын “алтан пайлуур” атгуулах шаардлага бүр хуулийн үйлчлэл шахам болоод гараад ирнэ. Эсвэл та хуулийн өмнө мөнхийн буруутан болж үлдэнэ. Ингэхээр одоогийн манай нийгэмд авлига нь таныг хүссэн хүсээгүй албадан татдаг хүчтэй механизм болсны дээр түүнийг хааж боох, чөдөрлөж туших ямар ч хүч алга. Иймд нийгмийн гишүүн бүр амин зуулганыхаа хэдээс арав таван төгрөг илүүчлэн авлигын санг бүрдүүлж түүгээрээ эмнэлгийн тусламж, сургууль цэцэрлэгийн үйлчилгээ зэргийг аван амиа аргацааж суухаас өөр аргагүй. Авлигын “сүүний амтыг авагчид” нийгмийн гишүүдийн энэ хөөрхий байдлыг харснаа тохуутай инээж “авлигыг ад үзсэн хүн амаараа элс үмхдэг юм даа” хэмээн ер бусын авирыг үзүүлэн эргэх нь адтай. “Авлигатай тэмцъе” гэж амтай бүхэн ярих нь олон ч, амандаа орж ирсэн авлигын “шар тос”-ыг тургин хаяж, жинхэнэ цэвэршсэн амьтан эс үзэгдэнэ. “Авлигатай тэмцэх газар” хэмээх сүржин нэртэй, хөмсөг зангидсан газар харагдавч авлигын том “акул”-уудад хүч үл хүрэх буюу хаа нэг ганц нэгийг баривч “тор”-нд орооцолдож үхэх дөхөх юм уу, намуудын талцсан буудалцаанд өртөн “амь наана, там цаана” шахам юм болж, орд өргөөндөө үглэн суухаас цаашгүй. Эсвэл “бурхан” хэмээн шүтэж явсан сайд нь шалгарсан авлигачаар тодорход “хүн гэдэг ямар аймаар амьтан бэ” хэмээн наанаа дуу алдаж, цаана ялаас мултрах нүх зааж өгөхөө бодон тэнгэрт сүсэглэнэ. Энэ үед улс төрийн намууд “хандив” хэмээх нэртэй авлигын дундаршгүй нянг буцалгаж, шинэ “бялууны хөрөнгө” исгэнэ. Удалгүй “бялуу”-гаа тараахад ахиад авлигын “цорго” нээгдэн санг дүүргэнэ. Ийм үед аль ч нам авлигын тухай дуугарахгүй бөгөөд дуугарсан ч сар руу хуцах саваагүй нохой мэт зөөлөн боргож, чимээ алдарна. Тэгээд ч “зоригтой “хуцвал” намын авлигын санд халтай учир юунд бодлогогүй “боргох”-ыг бодох билээ. Нөгөө талаар нөгөө намдаа “нээнтэг”-тэй учир тэр намын авлигын “шинэ тавил”-ын талаар юу ч үл дуугарах бөгөөд чихээ бөглөн, даян хийн суух шахам юм болно. Ийм л маягаар он цаг улирахад авлигын далд сүлжээнд баригдсан төр “сульдаан”-д орж, ардын буян дундран, өлөн зэлмүүн амьдралын өнгө аяс нийгмийг бүрхэн, эдийн засгийн хямралын түгшүүрийн харанга үе үе дуугаран, сэтгэлийг хямраах нь аймшигтай. Түүний дээр гадаадын доншууч уурхайн эзэд нүүр урвах юм уу, эрх баригчдад өгсөн авлигын мөнгөний хугацаа дуусуут буцацгаан данс харлуулна. “Зөв хуваагаад идвэл монголчууд шиг баян хүмүүс хаана байна” гэж Хан тэнгэр хилэнтэйгээр асууж, хөмсөг зангидахад түүнийг сонсох хүн үгүй бөгөөд авлигын мөнгө хормойлсон хэсэг нь “саран дээр юм уу, ангараг дээр очиж амьдрах юм сан. Ямартай ч нэг сансрын хөлгөөр аялаад ирэхээс” .... гэх мэтийг бодон, ардын зовлон дээр тийчилнэ. Энэ мэтийг харсан жирийн олон өөрийн төөрөг тавиландаа гоморхох юм уу, “Алтангэрэл”, “Гомбо” бурхдын даллага авахуулж, төрийн сүлдэндээ залбиран мөргөж, ардчилсан сайн цагийг мөрөөднө. Ардчилал л аварна гэж итгэн залбиравч авлигын их сүлжээн дунд түүний нь бараа нэг ил гарч, нэг далд орон “цайран харагдагч хөлөг онгоц” болон харагдах нь гачлантай. Ардчиллын “алтан хараацайнууд”, “Авлигагүй ардчилсан засаглалын төлөө” гэж хоолой мэдэн хашгирах нь тод дуулдавч ам руу нь авлигын нян үсрэн орж, дууг нь намтган, худал бувтнагч болгов уу гэмээр сэтгэгдлийг төрүүлэн, хүчгүй чимээ болон замхарна. Ийм үед яалтай ч билээ. Ард олон амиа хаяхгүйн эрхэнд элдэв бусыг хийж, түрээс татварын хүндийг мөрлөн зүтгэх буюу зарим нь жижиг, том “бялуу”-ны хишиг, “үйрмэг хог” зэргийг хүртэн өөр хоорондоо ядмаг залилан мэтийг үүсгэн тоосорч байна. Тэдний алганд очих бүхэн авлигын түмэн шимтгэлийг давсаар өчүүхэн болж оногдовч түмэн олон “төрийн минь хишиг” гэж залбиран хүртэнэ. Авлига нүүрлэсэн цаг үед үүнээс илүү жаргал жирийн ардад яахан байх вэ. Юутай хайран, юутай гачлантай. У ма ни бадь ми хум МУСГЗ Н.Даваадаш

2015.10.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

ЖДҮХС-ийн зээлийг Мэргэжлийн засаг арилжааны банкаар дамжуулахыг болиулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Ц.Даваасүрэн сайдын үед улсаараа тоггүй болж үзлээ, одоо хотоороо хөлдөх нь

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.16

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147